Хичээлийг онлайнаар

Маркетингийн төлөвлөгөөний агуулга

2011 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Админ
За нэг иймэрхүү байхад болно доо. Дэлгэрэнгүй»
Идэвхжүүлэлтийн иж бүрдэлийг сонгохдоо дараах хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Дэлгэрэнгүй»

Chuno songs

2011 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Хатариш - Мино ft. Амараа хөөрхөн дуу болсон байна.

2011 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онол

2011 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Админ

Эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онол 1936 он  Дэлгэрэнгүй»

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХИ ТОВЧ ТАЙЛБАР

2011 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Админ

Бизнес төлөвлөгөө бол бизнес ба түүний орчин, удирдлагын систем, зах зээл, тухайн компаний өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц, зорилтот үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм. Дэлгэрэнгүй»

 Дэлгэрэнгүй»

ХУВААРИЛАЛТЫН СУВАГ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн Админ
Маркетингийн хуваарилалтын суваг гэж бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд хүргэхтэй холбогдсон  бүхий л үйл ажиллагааг хэлнэ. Аливаа компданий... Дэлгэрэнгүй»

Олон улсын маркетинг

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн Админ
“ Олон улсын маркетинг” гэсэн нэр томъёо дэлхийн зах зээлд наймаа хийдэг үйлдвэрлэгчид, худалдаачид, зуучлагчдын дунд нэлээд дэлгэрсэн нэр томъёо юм. Улс орнуудын засгийн газар хоорондын... Дэлгэрэнгүй»

Area 51 буюу харь гаригийн нууц задрав

2011 оны 12-р сарын 16 Нийтэлсэн Админ

Xарь гаригийнханд та итгэдэг үү?

 Дэлгэрэнгүй»


*Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог байж................

 Дэлгэрэнгүй»

Мєнгєний тухай сонин хачин

2011 оны 12-р сарын 05 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Хайр...

2011 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Админ
Хайр гэж юу юм бэ? Дэлгэрэнгүй»

Бонд гэж юу вэ?

2011 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Админ
Бонд гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг... Дэлгэрэнгүй»

Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ?

2011 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Админ
Зарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь бий. Дэлгэрэнгүй»

Алтан хавчаар

2011 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Шигтгээ / жирийн монгол охин/

2011 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Хонх / хонхны дуу/

2011 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Б.Бадрууган /хайрын дурсамж/

2011 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Гэрлэж амжаагүй явна

2011 оны 12-р сарын 01 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Secret буюу /Нууц/-н талаар өөр нэгэн бичлэг

2011 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»
Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой гэнэ шүү. За тэгээд гадаадад сурах сонирхолтой нэг нь үзээд алдана биз.  Дэлгэрэнгүй»
Гадаадад тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүст хэрэгтэй мэдээлэл болов уу.
 Дэлгэрэнгүй»
-Монгол Улсад тэтгэвэр авдаг нийт хэдэн хүн байна вэ. Үүнээс 100 мянган төгрөг хүртэлх хэмжээний тэтгэвэр авдаг хэдэн хүн байна. Мөн 200, 300, 400-гаас дээш мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хэдэн хүн байдаг вэ? Дэлгэрэнгүй»

Төсөл хэрхэн бичих вэ?

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Татварын эрх зүйн зарчим, эх сурвалж

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Админ
Зах зээлийн нийгэмд мөнгөгүй бол амьдралгүй. Өөрөөр хэлбэл хүн болгоны амьдрал өөрийнх эсвэл тэжээгчийнх нь орлогоос шууд хамаарна. Хүмүүсийн ажиллах хөрөнгөжих, хөрөнгөөрөө дамжуулан бүтээн байгуулах сонирхлыг... Дэлгэрэнгүй»

Оюуны өмчийн эрхээ хэрхэн гадаадад хамгаалах вэ?

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Админ
Оюуны өмчийн хамгаалалт хийх талаар... Дэлгэрэнгүй»
Өргөдөл гомдолыг хүлээн авах Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг. Дэлгэрэнгүй»

Захиргааны зөрчил гэж юуг хэлэх вэ?

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Админ
Захиргааны хариуцлагын тухай... Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

Тогтвортой байдлын гэрээ гэж юу вэ?

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Админ
Тогтвортой байдлын гэрээ гэж юу вэ? Гэрээ хийх ямар шалгуур үндэслэлүүд байдаг вэ? Засгийн газрын зүгээс уг гэрээг ямар байгууллага төлөөлж хийдэг вэ?  Энэ талаар. Дэлгэрэнгүй»

Нууц амраг анхны нялуун учрал+18

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Бүх цаг үеийн шилдэг 10 илтгэл

2011 оны 11-р сарын 29 Нийтэлсэн Админ
АНУ-ын “TIME” сэтгүүл бүх цаг үеийн арван шилдэг илтгэл, тэдгээрийг алдаршуулсан сэтгэл догдлом хэсгүүдийг нэрлэж байна.Тун гайхалтай Дэлгэрэнгүй»

Гадаадад зорчих визний тухай

2011 оны 11-р сарын 28 Нийтэлсэн Админ

Виз гэж юу вэ?...

 Дэлгэрэнгүй»

Мөнхийн сэдэв...

2011 оны 11-р сарын 28 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Байгууллагын тухай ойлголт, түүний бүтэц

2011 оны 11-р сарын 28 Нийтэлсэн Админ
Энд Байгууллагыг Честер Бернард “- ба түүнээс дээш хүмүүсийн ухамсартайгаар зохицуулагдсан үйл ажиллагааны систем гэж тодорхойлжээ. Дэлгэрэнгүй»

Үрийн дээд Ижий минь

2011 оны 11-р сарын 28 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»
Энэхүү өргөдөл нь Товч намтар болон ажилд ороход бүрдүүлэх шаардлагатай бусад баримт бичгүүдийн хамт дагалдуулан явуулдаг хамгийн чухал таны танилцуулга бичиг юм.... Дэлгэрэнгүй»

Шинэ жор (эротик өгүүллэг) 18+

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Хүний далд нуугдах Дотоод Хүч Чадал

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Уулын модонд тохиосон учрал ( Эротик Өгүүллэг )18+

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Эмэгтэй хүн яавал нэр хүндээ алдахгүй байх вэ?

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Амьдрах ёстой /Сургамжит өгүүллэг/

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

/18+/ Yзэсгэлэнт Александра

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Орцонд

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Secret буюу /Нууц/-н талаар миний бодол

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Гадаадад суралцахдаа юуг анхаарах вэ?

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
урах сургуулиа зөв сонгох нь таны амьдралдаа гаргаж байгаа магадгүй хамгийн том, чухал шийдвэр байж болно. Олон зуун сургуулиас өөрт тань тохирсон сургуулиа сонгоход эхлээд өөрөө өөрийгөө маш сайн мэддэг байх хэрэгтэй. Иймээс таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол... Дэлгэрэнгүй»

Толины өмнөх үзэсгэлэн

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Өглөөний мэнд гэсэн үгийн цаана…

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Админ
Өглөө сэргэлэн өөдрөг дуугаар “Өглөөний мэнд” гэж хэлэхэд нөгөөх хүн маань урвагар царайлчихана.... Дэлгэрэнгүй»

Тархины түгжээг мултлах зургууд

2011 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Чоно - Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ

2011 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Админ
Дууны нэр : Чоно - Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ
 Дэлгэрэнгүй»

Бусдын амрагаар зүүсгэл чимэг шиг битгий гоё

2011 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»
Бид бүхэн хийх ёстой зүйлээ хүлээх ёстой үүрэг мэт үзэж өөрөө өөрсдөдөө дарамт учруулдаг. Иймд таны амьдралд ямар ч ашиггүй зүйлийн төлөө хий дэмий цаг заваа гарздаж суух хэрэггүй. Ингээд танд дараах зөвлөмжийг хүргэе. Дэлгэрэнгүй»

Бүх цаг үеийн шилдэг 10 илтгэл

2011 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Админ
АНУ-ын “TIME” сэтгүүл бүх цаг үеийн арван шилдэг илтгэл, тэдгээрийг алдаршуулсан сэтгэл догдлом хэсгүүдийг нэрлэж байна.Тун гайхалтай Дэлгэрэнгүй»
Эрхэм уншигч танд тэтгэлэгт хамрагдахыг хүсч байна уу. Тэгвэл танд тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдэж байх мэдүүллийг асуулт хариулт хэлбэрээр хүргэе. Дэлгэрэнгүй»

Скандинавын орнуудад төлбөргүй суралцах

2011 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»
За тэгэхлээр энэ мэдээ оюутан залууст их хэрэгтэй мэдээлэл байгаа юм. Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

Мэргэжлийн боловсорлын тухай хууль

2011 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Админ
Тэгэхлээр энэ хуулиар дээд боловсролын сургалтын байгууллагаас бусад байгууллагад мэргэжил эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Дэлгэрэнгүй»

Их дээд боловсорлын хууль

2011 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Админ

Их дээд боловсорлын хууль

Оюутан залууст хэрэг болно гэж найдаж байна. Дэлгэрэнгүй»

Хэл суръя гэвэл шинэлэг бvхнийг турш

2011 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Админ
Англи хэ­лийг яаж тєгс сурах вэ? Ямар ч аялгагvйгээр англи хvн шиг ярих хэцvv юу? ... Дэлгэрэнгүй»

Амжилттай суралцах 10 зарчим.

2011 оны 11-р сарын 26 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Сексийн 99 халуухан зөвлөгөө

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

“Хоромхон зуурын секс” амттай юу+18

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Нисгэгч бүсгүйг идэлсэн нь+18

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Сексийн үед эрчүүд юунд дургүй вэ?+18

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Ажил дээрээ нэр хүндтэй болох 7 арга

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Англи хэл сурах 52 зөвлөгөө

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Байгууллагын "Одууд" амжилтын эзэн байдаг

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
Судлаач Е.Стоунер байгууллагын ажиллагсдыг дөрвөн хэсэгт хуваан авч үзсэнийг энд сонирхуулья. Дэлгэрэнгүй»

Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ

Та өсөж дэвшихийг хүсдэг үү? Өөрийгөө байнга хөгжүүлж, минут бүрийг үр бүтээлтэй байлгахыг хүсдэг үү? Тэгвэл энэ

зөвлөгөөг тийм хүмүүст зориулж байна. Эдгээрийг хэрэгжүүлээд өсөж дээшлээрэй.

 Дэлгэрэнгүй»

Мэйлээр албан захидал бичих урлаг

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Эротик зүүд18+

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Голомт банкны тэтгэлэгт 100 оюутан тодорлоо

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

ТОП-10: Сексийн тухай хачин 18+

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Зөвхөн амжилтын л тухай бодож байя…

2011 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

Бизнес төлөвлөгөө хэрхэн бичих вэ?

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Админ авна.

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Жирийн Монгол охин

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Гэрлэж амжаагүй явна....

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Ажил горилогчийн гаргадаг нийтлэг алдаа

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Илтгэл дээр гаргадаг 10 муу зуршил

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Aлбан бичгийн стандарт

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Байзда Танилцъя Охин

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Ухамсар ба дотоод ухамсар...

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ

 Дэлгэрэнгүй»

Сэтгэл санаа өөрөө эмч

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»
“Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг” гэдэг. Орчин үед эмэгтэйчүүдэд зориулсан төрөл бүрийн хувцас, сонголт баян болсон. Энэ нь заримдаа будилахад хүргэх нь бий. Ер нь хувцаслалт нь өчүүхэн зүйл, элементээс хамаарч янз Дэлгэрэнгүй»

Манлайлагч хүний R=VD

2011 оны 11-р сарын 21 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт

2011 оны 11-р сарын 21 Нийтэлсэн Админ
Энэ удаа бид нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын талаар нийтэлж байна. Дэлгэрэнгүй»

Оюутны амьдралд дурлах 8 шалтгаан

2011 оны 11-р сарын 20 Нийтэлсэн Админ

“Оюутан нас-Оргилуун үе” Арван жилийн хонх дуугардаг өдрүүд дуусч, их сургуулийн бие даасан бүсгүй болох цаг болжээ. Огт танихгүй орчинд “гараа дүрэх” гэж байгаа учраас юунаас ч юм айх сэтгэл төрөх нь мэдээж. Гэхдээ тэр айдсаа таягдан хаяхад дараах 8 шалтгаан чамд тус болно.

1. Шинэ найз нөхөдтэй болно. Урьд нь зөвхөн арван жилийнхнээр хязгаарлагддаг байсан бол одоо чиний хүрээлэл хамаагүй өргөжих болно. Шинэ хүмүүстэй танилцаж, өөрийнхөө огт мэдэхгүй орчинд орсноор чи амьдралын болон харилцааны талаар илүү ихийг мэдэж аваад зогсохгүй өөрийнхөө өмнө нь мэддэггүй байсан зан чанаруудыг ч олж нээх болно. Ангиасаа гадна, их танхимын лекцэн дээр, хоолны газар, танилцах үдэшлэг дээр гээд оюутан болсон хойно хаана л бол хаана шинэ нөхөдтэй болж болно. Мөн их сургуулийн найзууд бол чиний насан туршдаа найдаж болох мэргэжлийн хүрээлэл гэдгийг санаарай.

2. Стилийн шинэчлэлт. Их сургууль бол хувцаслалт, гадаад төрхөө өөрчлөх сайхан боломж юм. Арван жилийн сургуулиас ялгаатай нь их сургуулийн багш нар чинь чамайг ирээдүйн боловсон хүчний нүдээр харж, карьерийн чинь гүүр болох учраас тэдний нүдэнд хийх юмаа мэддэг хүн шиг харагдах нь дээр юм. Тиймээс оффисын ажилтан шиг хувцаслах шаардлагагүй ч, хэт хүүхдэрхэг элемэнтүүдээс аль болох зайлсхийж, өөрийгөө илэрхийлэхүйц стилийг сонгохыг зөвлөж байна.

3. Бие даасан байдал. “Тусгаар тогтнол мандтугай!” Оюутан нас бол тэр чигтээ амьдралд хөл тавихын өмнөх бэлтгэл юм. Тиймээс энэ үедээ л чи ирээдүйд өөрт шаардлагатай бүх чадваруудаа “хангаж” авах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд ч бас ихэвчлэн хүүхдээ оюутан болмогц өмнөх шигээ халамжилж, бөөцийлөхөө больдог учраас бүх зүйл чиний өөрийн нуруун дээр ирж байгаа гэсэн үг юм. Үүнийг хэцүү даалгавар биш харин эрх чөлөө гэсэн утгаар нь хүлээж аваад, өөрөө өөрийнхөө амьдралын жолоог гартаа бүрэн атгахдаа бэлдээрэй.

4. Янз бүрийн үдэшлэгүүд. Оюутан цагийг тэр чигтээ толгой өндийлгөхгүй их хичээл, ажлаар бүү төсөөлөөрэй. Учир нь цаана чинь сэтгэл сэргээх хөгжилтэй үдэшлэгүүд чамайг хүлээж байна. Арван жилд байхад тэмдэглэдэггүй байсан олон төрлийн арга хэмжээнүүдэд орох нь бас л өсөж том болсон гэдгээ мэдрэхэд чинь тусална. Сайхан зугаацаарай! Гэхдээ үүргээ умартаж болохгүй.

5. Гурван л үг хэлье охид оо! Шинэ, царайлаг залуус. Их сургууль бол арван жилээс илүү өргөн цар хүрээтэй орчин учраас тэнд ангийнхнаасаа гадна хэдэн зуун хүнийг олж харах болно. Бас тэдний дундах, янз бүрийн мэргэжлийн үл таних сайхан залуусын тухай дурдахгүй байж яаж болох билээ? Уран бүтээлч, МОХ-ын гишүүн, онц сурлагатан гээд “төрөл зүйл”-ийн хувьд ч олон шүү!

6. Ажил хийх боломж. Чи хичээлийнхээ хажуугаар өөрийнхөө чадварыг дээшлүүлэх цагийн ажил хийх боломж нээлттэй. Ингэвэл чи өөрийн гэсэн мөнгөтэй болж, санхүүгийн хувьд хэнээс ч хамааралгүй болох ба орлого зарлагаа өөрөө хянаж сурах болно. Эсвэл хамгийн шилдэг проффесортойгоо ярилцаж, гарынх нь шавь болоод эртнээс карьертээ тустай үйлийг хийж болох юм. Тэгвэл сургуулиа төгсөөд аятайхан ажлын байран дээр оччихно. Дахин сануулъя, энэ хэдэн жил бол ирээдүйн амьдралын чинь бэлтгэл юм шүү.

7. Цонхтой цагууд. Өглөөнөөс авахуулаад өдөр хүртэл завсарлагагүй хичээллэдэг байсан өдрүүд дуусчээ. Зарим өдрүүдэд чиний хичээл өдөр орно. Хааяа хичээлүүдийн завса дахь цонхтой цагуудаар бусад ажлаа амжуулж, найз нөхөдтэйгөө уулзах юм уу, гэртээ хариад дуг хийгээд ч авсан болдог.

8. Цэвэр дүр төрх. Их сургуульд хэн ч чиний арван жилдээ хамгийн хойно суудаг бүрэг хүүхэд байсныг чинь мэдэхгүй. Бас хэн ч арван жилийн чинь хацар улаймаар паянгуудын талаар тэнд ам нээхгүй.

Их сургуулийн босгоор алхаж байгаа охиддоо аминчлан захих зүйл бол энэ жилүүдэд дүнгийн оноогоос илүүтэйгээр, өөртөө олж авсан мэдлэг, мэргэжлээ гартаа оруулж чадсан байх явдал л хамгийн чухал юм шүү. Амьдралынхаа шинэ хуудсыг бичих жилүүдэд чинь амжилт хүсье!

Юмыг яаж хурдан сурах вэ?

2011 оны 11-р сарын 20 Нийтэлсэн Админ

Танд маш том үүрэг даалгаврыг богино хугацаанд биелүүлэх шаардлага тулгарав уу? Эсвэл та ямарвааг бусдаасаа арай удаан сурах гээд байдаг талтай юу? Тийм бол дараах 7 зөвлөмж танд тус болно.

1. Тархиа бүү царцаа
Зарим нэг зүйлийг хичнээн олон удаа уншаад ч ойлгохгүй байх явдал бидэнд тохиолддог. Энэ нь сүүлийн үед ерөөсөө тархиа дорвитой гэгч нь ашиглаагүйн шинж. Юмыг хурдан сурах нэг арга бол зогсолтгүй сурах явдал өөрөө юм. Заавал хүнд хэцүү зүйл гэлтгүй, өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар ч байсан хамаагүй ямарваа шинэ мэдлэг, мэдээлэл авч, юуг ч юм идэвхтэй бодож байхад л бидний тархи тэлдэг. Тиймээс тархиа царцаахгүйн тулд та өдөр бүр оюуны хөдөлмөр хийж бай. Түүнчлэн нэг ойлгосон зүйлээ дахин дахин давтаж, хэрэглэх нь ч үр дүнтэй арга юм.

2. Янз бүрийн арга туршиж үз
Жишээ нь хэл сурах гэж байгаа бол та зөвхөн аудио хуурцаг сонсохын оронд хажуугаар нь тухайн хэлээрээ ном уншиж, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж заншвал толгойд тогтоогдоно. Мөн та аливааг зохион байгуулах чадварт суралцахыг хүсч байвал ганцхан түүнтэй холбоотой ном уншилгүй, өөрөө өөртөө менежментийн шинэ аргуудыг нээж болох юм. Нэг л үр дүнд хүрэх өөр өөр аргад суралцсанаар та тухайн мэдлэгээ өөрийнхөө дотор цементлэж, бэхжүүлнэ. Тархины унших, бодох, хуваарилах, сонсох зэрэг бүх хэсгүүдийг та нэг л юмыг сурахын тулд ашиглавал, таны оюун ухаанд зөвхөн тэр мэдлэгийн тухай дотоод холбоо, тогтолцоо үүсэх юм. Ингэснээр та өнөөхөө зүгээр л цээжлээд орхилгүй, харин жинхэнээсээ сурч чадна гэсэн үг.

3. Сурсан юмаа бусдад зааж өг
Ямарвааг та өөрийнхөө толгойд ягштал суулгамаар байвал та бусад хамтран ажиллагсад, суралцагчдад түүнийгээ зааж өгөх хэрэгтэй. Хүмүүст заах нь өөрөө өөртөө дахин чангаар уншиж зааж өгч байгаагаас өөрцгүй юм. Түүнчлэн хүн бусдын ярьж байгаа зүйлийг сонсохоос илүүтэй, өөрийнхөө ярьж байгаа зүйлийг сонсоход анхаарлаа хандуулдаг. Хамгийн гол нь заах гэж: буй зүйлээ номны биш өөрийнхөө үгээр тайлбарлах нь чухал. Ингэхийн тулд та эхлээд заах гэж байгаа зүйлийнхээ мөн чанарыг мэдсэн, тайлсан байх учиртай. Хүмүүст заах боломжгүй байгаа бол та тэр сэдвийнхээ хүрээнд блог бичиж болох юм.

4. Практик туршлага хуримтлуул
Суралцана гэдгийг олон хүмүүс ном бариад суухын нэр гэж боддог. Суралцана гэдэг нь мэдлэг хүлээж авахаас гадна, авсан мэдлэгээ үйлдлээрээ үзүүлэх явдал юм.

5. Санах гэж хичээхийн оронд зөв хариуг нь шууд хар
Сурна гэдэг мэдээж тийм амар юм биш. Заримдаа бид аль хэдийн уншиж мэдсэн зүйлээ эргээд санах гэхэд хэсгээс нь мартчихсан байдаг. Хэрэв та нэг зүйлийг санахад маш удаан хугацаа зарцуулж, өөрийгөө зовоож байвал ингэхийн оронд шууд зөв хариуг харсан нь дээр юм. Учир нь тэгэн байж олсон зүйл дараа нь дахиад л мартагдах нь их байдаг болохыг нэгэн судалгаа харуулжээ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл ингэж тархиа гашилгах нь эвдрэл болохоос мэдлэг болж үлддэггүй аж.

6. Гол санааг нь л ойлго
Хэрэв та 65 хуудас материалыг бүгдийг нь уншиж ойлгох шаардлага гарвал огтхон ч өгүүлбэр өгүүлбэрээр нь нягтлах хэрэггүй. Бүгдийг нь хурдтай уншиж дуусга. Унших явцад хамгийн олон давтагдаж байгаа санаанууд таны тархинд үлдэнэ. Тэр санааг гүйцэд ойлгохын тулд дахиад нэг удаа хурдтай уншчих. Тэгээд дундуур нь босч өөртөө цай аягалангаа бага зэрэг амарсан ч болно. Үг болгоныг хүчилж уншвал сүүлийн хэдэн бүлэг дээр та бүр ядарч гүйцэх болно. Тэгээд өмнө нь уншсанаа ч мартчихна. Зайлшгүй мэдэх ёстой зүйлсээ л ойлгож аваад, бусад деталиуд бол тэрхүү чухал санааг л тойрсон хачир юм гэдгийг ухаараарай. Ямарвааг үгчилж биш утгачилж ойлговол хамаагүй үр дүнтэй байдаг.

Гадаад хэлний шинэ үг цээжлэх хөгжилтэй аргууд

2011 оны 11-р сарын 19 Нийтэлсэн Админ

“Дургүйд хүчгүй” гэгчээр, нэгэнт сонирхолгүй санагдсан зүйл хичнээн чухал байсан ч хүний толгойд цээжлэгддэггүй. Дүрмийн хатуу ном уншиж суухын оронд уралдаант тоглоом тоглож, өнгийн картан дээр бичих зэрэг дараах хөгжилтэй аргуудаар үгийн сангаа баяжуулах нь хамаагүй үр дүнтэй.

1. Картууд дээр бичих
Жирийн уйтгартай толь бичиг харан суухын оронд гар аргаар хийсэн өнгийн карт ашиглаж үг цээжлэх нь илүү сонирхолтой, амар хялбар юм. Хоёр талдаа өөр өөр өнгөтэй, хатуувтар цаасыг 4x6 инчийн хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэйгээр хайчлана. Олон байх тусмаа сайн. Тэдгээр хайчилсан картныхаа нэг талд сурах гэж буй шинэ үгээ, дуудлагатай нь нөгөө талд нь тэр үгний орчуулгыг, утгатай нь бичээрэй. Наад зах нь 50 ширхэг шинэ үгийг ийн бичээд, цааснуудаа бүдүүн утас ашиглан холбоорой. Чөлөө зав гарах тоолондоо картуудаа харж, нэг нэгээр нь цээжилнэ. Хэрэв энэ арга танд үр дүнтэй санагдвал дахин 50 үгийг ийм маягаар тогтоогоорой. Хэдэн сарын дараа гэхэд та багц дүүрэн шинэ үгийг оюундаа нэмэрлэсэн байх болно.

2. Үгийн сүлжээ бөглөх
Интернэтээс үнэгүй үгийн сүлжээнүүдийг хэвлэн аваад, ажлаа, эсвэл хичээлээ тарж гэртээ очсон хойноо бөглөөрэй. Магадгүй та эхлээд “easy” буюу “хялбар” гэдэг түлхүүр үгийн тусламжтайгаар амархан бөгөөд үр өгөөжтэй үгийн сүлжээнүүдийг олж болох юм. Ингэх нь таныг ямарваа үгийг утга, тайлбараар нь хөөж олох чадварыг нэмэгдүүлнэ. Хичээнгүйлэн бөглөсний эцэст бүх нүдийг нь дүүргэсэн үгийн сүлжээгээ хараад, бахдалтай нь аргагүй инээмсэглэх ямар сайхан гэдгийг та юу эс андах вэ.

3. “Hangman” тоглох
Та найзууд, гэр бүл, ажлын газрынхантайгаа завсарлагаа, цайны цагаар “hangman” тоглож оюунаа сэргээгээрэй. Гол нь таны хамт тоглох хүмүүс таньтай адил гадаад хэлний үгийн сангаа дээшлүүлэх хүсэлтэй байх ёстой. Таны хамт олон, багийн бүрэлдэхүүний гишүүд өдөр бүр шинээр олж мэдсэн 5 сонирхолтой үгээ ажил дээрээ ирээд таалгадаг байвал ямар вэ? Өөрсдийгөө сорьсон ийм уралдаант тоглоомууд таны стрессийг тайлахаас гадна мэдлэгийг дээшлүүлнэ. Хэл сурна гэдэг “толгой өвтгөсөн” ажил байхаа больсон юм шүү.

4. Дуу хураагуур дээр бичиж авах
Гар утасныхаа дуу хураагуур дээр, шинээр цээжлэх үгсээ чангаар хэлж бичээрэй. Нэг үгийг хурдан, удаан, үеэр нь салгасан гээд гурван хэлбэрээр хэлж хадгалвал бүр сайн. Үг бүрийн дараа монгол утгыг нь хэлэхээ мартуузай. Өөрийнхөө хоолойгоор үг сонсох нь танд илүү ойр дотно санагдах тул, хурдан тогтоогдох болно. Энэ нь ялангуяа сонсголын ой сайтай хүмүүст илүү тохирно. Жишээ нь та нэг сонссон дууныхаа үгийг өөрийн мэдэлгүй цээжилчихдэг бол энэ аргыг туршаад үзэхийг зөвлөе.

5. Найзууд, гэрийхэнтэйгээ шинэ сурсан үгээ оролцуулж ярих
Яг гурван удаа л хэрэглэчих. Тэгээд л таны цээжинд аяндаа ороод ирнэ. Шинэ үгийг цээжлэх хамгийн үр дүнтэй арга бол түүнийгээ өдөр тутмын үг яриандаа хэрэглэх юм. Хэрэглэж заншихгүй юм бол таны цээжилсэн үгс нэг мэдэхэд л мартагдчихна. Жишээ нь, англи хэлний “cool”, “nice”, “like” зэрэг үгсийг манай залуус өргөнөөр хэрэглэдэг. Ийм төрлийн үгс байнга хэрэглэгдэх чанартай учраас хамгийн хурдан түгэн дэлгэрдэг юм.

6. Үгийг дотроо хөгжилтэйгөөр ургуулан бодох
Шинэ үгийг үеэр нь салгаж унш. Тэгээд эхний, эсвэл төгсгөлийн үе нь дангаараа ямар утга илэрхийлж байгааг бодож олоод, түүнийг үгийн үндсэн утгатай холбож ойлгож болно. Жишээ нь: peacock буюу англиар тогос гэсэн үгний эхний “pea” үе нь вандуй гэдэг утгатай. Тэгвэл тогос шувууны толгой вандуйны хэлбэртэй төстэй гэдгийг та анзаарч байсан уу? Эсвэл дуудлагыг нь албаар хатуу болгож хэлээд үзээрэй. Монгол үгтэй төстэй сонсогдож болох юм. Жишээ нь bold гэдэг үгийг “монголчилж” уншвал Болд хэмээх хүний нэртэй яг ижилхэн дуулдана. Энэ мэтчилэн ургуулан бодох чадвараа ашиглаж үг цээжлэх нь маш хөгжилтэй, энгийн арга юм.

7. Дуу зохиох
Та нэг өдөрт 25 шинэ үг цээжлэх зорилго тавьсан байлаа гэж бодъё. Тэгвэл тэр 25 үг тус бүрийнхээ хойно монгол утгыг нь оруулаад, өөрийнхөө дураар ая зохион, дуу болгох гээд үзээрэй. Жишээ нь “Маамуу нааш ир”-ийн аялгуун дээр “Peacock тогос notebook дэвтэр apple алим...” зэргээр дуулж болно. Аянд нь мөн сайн тохирч байгаа биз? Ямар ч үгнүүд ямар ч аян дээр тохирох болно.

8. Нүдэнд харагдахуйц газар бичиж тавих
Ариун цэврийн өрөө, компьютерийн дэлгэц, хоолны ширээний хулдаасны доор цөөн хэдэн шинэ үгийг бичиж тавиарай. Энэ арга нь таны нүдэнд тэдгээр шинэ үгнүүдийг дасгаж цээжлүүлэх учиртай юм. Эсвэл хөргөгчин дээрээ “refrigerator”, зурагтынхаа удирдлаганы ард “remote-control” зэргээр нааж, ажлын төлөвлөгөө, хичээлийн хуваарь, бичиг баримтын хавтасны хаяг, компьютер дээрх эд зүйлсээ гадаадаар бичиж байгаарай. Амьдралынхаа бүх талбарт сурсан шинэ үгээ нэвтрүүлээрэй.

9. Ном, өгүүллэг унших
Интерном, “Majestic” зэрэг номын их дэлгүүрүүдэд гадаадын сонгодог болон орчин үеийн зохиолууд эх хэлээрээ зарагддаг. Та тэдгээрээс сонголтоо хийгээд чөлөөт цагаараа уншигтун. Гол нь таны сонирхдог жанрын ном байх ёстой. Унших явцад мэдэхгүй үг гарч ирвэл, эхлээд өгүүлбэрийг нь бүтнээр нь уншиж үгийн утгыг таамаглаарай. Дараа нь толь бичгээс харж таамгаа хир үнэн байгааг заавал баталгаажуул.

10. Хуанли ашиглан цээжлэх
Ширээнийхээ, эсвэл хананы урж авдаг хуанлины хоног тус бүрийн цаасан дээр нэг нэг шинэ үг бичиж орхи. Тэр календар дээр таны ажлын төлөвлөгөө тэмдэглээстэй байдаг бол бүр сайн. Та түүнийг өдөрт маш олон удаагийн давтамжтайгаар харна гэсэн үг. Ийм аргаар сард 30, 2 сард 60 үг цээжлэгдэнэ. Дэндүү хялбар санагдаж байвал нэг хоногийн цаасан дээр хоёр үг бичээрэй.

Зөвхөн англи ч биш, орчин үед эрэлттэй байгаа хятад, япон, солонгос, араб, франц, герман зэрэг хэлнүүдийн шинэ үгийг ч бас дээрх аргуудыг ашиглан цээжилж болно.

Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт

2011 оны 11-р сарын 19 Нийтэлсэн Админ

Та шинэхэн дурлалт хархүүгийнхээ тухай илүү ихийг мэдмээр л байгаа биз дээ? Мэдээж та түүнд байцаалтанд орж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх ёсгүй. Тэгвэл тэд таныг ирээдүйн энхрий ялдам найз бүсгүйгээ биш, “ширүүхэн цагдаа эмэгтэй”-тэй адилтган харж эхэлнэ. Албархуу бус, хөгжилтэй, сонирхолтой асуултуудаар түүний талаар хэрхэн “мэдээлэл цуглуулах” вэ?

1) Хэрэв чи лоттонд их хэмжээний мөнгө хожвол хамгийн түрүүнд хийх 3 зүйл чинь юу вэ?
2) Гэрийхэн чинь чамайг багад чинь хэн гэж дууддаг байсан бэ? Би тэр нэрээр чинь чамайг дуудаж байж болох уу?
3) Хэрэв чи “багш” (үүний оронд түүний хийдэг ажлыг оруулна) биш байсан бол ямар мэргэжилтэй байх байсан бэ?
4) Чи усанд орж байхдаа биеийнхээ аль хэсгийг угаах дуртай вэ?
5) Чи миний биеийн аль гурван хэсгийг энхрийлэх хамгийн дуртай вэ? (Түүнтэй дотно харьцаанд орсныхоо дараа асуугаарай)
6) Хэрэв чи эх орондоо биш, өөр хаана амьдрахыг сонгох байсан бэ? Яагаад?
7) Чиний хамгийн дуртай киноны, хамгийн дуртай хэсэг?
8) Би чамайг ямар нэг жимстэй зүйрлэе. Чи бас намайг зүйрлээрэй.
9) Чиний хүүхэд насны хамгийн аз жаргалтай дурсамж юу вэ?
10) Чиний анхны шохоорхол? Тэр үед хэдэн настай байсан бэ?
11) Чиний анхны болзоо-хаана болзож, юу хийсэн бэ?
12) Чи ямар төрлийн зүүдийг олон зүүдэлдэг вэ? Унаж байна, нисэж байна, эсвэл ямар нэг юм хайж байна гэж...?
13) Чиний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр?
14) Хэрэв байр чинь шатаад, дотроос нь 5 ширхэг эд зүйлээ авах боломжтой байвал юу, юуг сонгох вэ?
15) Ямар амттанд хамгийн дуртай вэ?
16) Чи аав, ээжийнхээ алинтай нь илүү ойр вэ?
17) Чиний хамгийн дуртай дуу? Тэр дуу чамд ямар дурсамжийг эргүүлэн авчирдаг вэ?
18) Хүмүүс чиний талаар юу гэж магтдаг вэ?
19) Хэрэв хэн нэгэн чамд намайг өөр залуутай явж байсан тухай хэлвэл чи хамгийн түрүүнд ямар үйлдэл хийх вэ?
20) Чамд нэг өдрийн турш олны танил хүний амьдралаар амьдрах боломж олдлоо гэж бодъё. Чи хэний оронд очихыг хүсэх вэ?
21) Чиний амьдрлдаа хийж байсан хамгийн галзуу солиотой үйлдэл?
22) Чи найзуудтайгаа надтай хийж байсан сексийнхээ тухай ярьж байсан уу?
23) Хэрэв чи үл үзэгдэгч болчихвол юу, юу хийх вэ?
24) Чи намайг ямар нэг дуугаар зүйрлээч?
25) Чи өөрийгөө ямар нэг дуугаар зүйрлээч?
26) Хэрэв чи миний өрөөнд ганцаархнаа үлдлээ гэж бодъё. Чи юу хийх вэ?
27) Чи хувь тавиланд итгэдэг үү?
28) Чи ухаантай царай муутай байхыг сонгох уу, царайлаг ухаан муутай байхыг сонгох уу?
29) Оддоос хэнийг харахаар чиний сэрэл хөдөлдөг вэ?
30) Огт танихгүй бүсгүйн хажууд сэрж байсан удаа бий юу?

Жич: Та дээрх асуултуудыг маш хөгжилтэй уур амьсгал бүрдүүлж байж асуух хэрэгтэй. Мөн та өөрөө ч түүний хариултыг тэгтлээ чухалчлаагүй мэт дүр гаргах хэрэгтэй юм. Учир нь эдний заримыг “серъёзный” царайтай асууж орхивол, тэд өөрийнхөөрөө хариулахгүй байж мэднэ.


Эрчүүдийг гутлаар нь шинжихүй

2011 оны 11-р сарын 19 Нийтэлсэн Админ

Номыг хавтсаар нь шинжиж болохгүй гэдэг. Тэгвэл эр хүнийг гутлаар нь шинжиж болох болов уу? Бүсгүйчүүд ихэвчлэн эрэгтэй хүний эхлээд царайг нь, дараа нь гутлыг нь хардаг. Түүнийг хөлдөө юу угласнаар нь хэрхэн таньж болохыг олж мэдээрэй.

-Ихэвчлэн биеийн тамирын гутал өмсдөг эр спортод сонирхолтой, өөрийнхөө биеийг арчилж гамнах дуртайн шинж. Хэрэв түүнд хөлбөмбөгийн, сагсны, чөлөөт зэрэг хэд хэдэн төрлийн пүүз байдаг бол тэр орчлон ертөнцийн сонин содон бүхнийг шимтдэг хүн юм. Тэр уян хатан, өөрчлөлтийг таатай хүлээж авдаг, шинэ юм туршиж үзэх дуртай. Янз бүрийн орчинд болзох дуртай эр юм. Converse-оор гангарах дуртай залуус эелдэг, чөлөөт цагаа өөрийнхөө хайртай киног үзэж, шүтдэг хамталгийнхаа дууг сонсож өнгөрүүлэх дуртай. Та тухыг эрхэмлэдэг. Гэвч тэр тийм ч моод хөөсөн нэгэн биш. Харин AirJordan-чид бол зав л гарвал найзуудыгаа дуудаж шар айраг тойруулангаа зурагтаараа playoff үзээд суучихдаг нэгэн. Тэр өөрийнхөө хувийн эрх чөлөөт байдлыг юу юунаас илүү эрхэмлэдэг.

-Гялалзтал тосолсон арьсан ботинк өмссөн эрчүүд мэдээж тансаг хэрэглээг эрхэмлэдэг. Түүний бугуйнд үнэтэй цаг байхыг хараад нэг их гайхах хэрэггүй. Тэр ямар нэг бизнес эрхлэх сонирхолтой, өөрийгөө чинээлэг нэгэн мэтээр харагдуулах дуртай. Тэр найз бүсгүйгээсээ ажил хэргийн үдэшлэг, уулзалт, эсвэл нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд хамт явахад нүүр улайлгах юм ярилгүй, боловсон байж чадах чанарыг хайдаг. Харин дундаж үнэтэй, жирийн ботинк өмсдөг эрчүүд жаахан дуугүй талдаа, адал явдлыг эрэлхийлдэггүй, төв бодолтой, гэвч эерэг тал нь ноён нуруутай. Ажил хэрэгч бөгөөд, аливаа юмны хэм хэмжээг тааруулахыг хичээдэг.

-Янз бүрийн этгээд, чамин тоног, загвартай гутал өмсөх дуртай эр бол өнөөдрөөрөө амьдрах дуртай нэгэн. Тэр хөгжилдөх дуртай. Удаан хугацааны харилцаа тогтооход хариуцлагатай байж чадах эсэх нь эргэлзээтэй ч тэр мөн чанартаа сайн залуу. Тэр танд шинэ жилийн үдшээр байшингийн дээвэр дээр салют буудахыг үзүүлж, наадмаар мөнх цастай уул руу явахыг санал болгож мэднэ.

-Шоудаж наргихдаа ч цагаан оймсоо ил гаргаж, пүүз угладаг эрчүүд бага зэрэг уйтгартай. Тэд ихэвчлэн зурагт эсвэл компьтерийн өмнө цагийг өнгөрүүлдэг. Мөн бусадтай харилцахдаа тааруу, олныг хамарсан үйл ажиллагаанд тийм ч идэвхтэй биш.

-Албаны, чөлөөт, аль альных нь чанарыг шингээсэн бараан өнгийн арьсан, зөөлөн ултай гуталнууд бий. Тэд бол ажлын шаардлагаар хослол өмсөгчид. Нээлттэй сэтгэхүйтэй, өөрийгөө хөгжүүлэх, хөгжилдөх дуртай. Гэхдээ хажуугаар нь ажлаа ч сайн амжуулж чаддаг. Хүмүүсийн бий болгосон дүрмийг мөрдөх шаардлага түүнд гардаг ч, зэрэгцээд зөвхөн өөрийнхөө дүрмээр тоглож чадна.

Мөн нэмж хэлэхэд гутландаа хайр гамгүй ханддаг эр өөртөө ч, таньд ч бас халамжгүй хандаж магадгүй. Харин гутлаа үргэлж цэвэрхэн байлгадаг эр өөртөө ч, таньд ч анхаарал тавьж чадна гэсэн үг юм.

Маргааны үед хэлэх 9 үг

2011 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Админ

Хэрүүлийг хэрхэн “урлагтайгаар” намжаах вэ?
Та жаахан ч гэсэн үл ойлголцол гармагц, асуудлын ул суурийг нь ч бүрэн ойлгоогүй атлаа өөрийнхөө зөв гэдгийг л батлахын тулд улайран тэмцдэг үү? Тэгвэл таны арга барилыг арай өөрчлөх гээд хамтдаа оролдоцгооё.

"Чамаараа энэ асуудлыг шийдүүлэх гэсэн юм биш ээ. Зүгээр л чамтай ярилцаж байгаа минь энэ."
Эрчүүд байгалиасаа аливааг зохицуулж, асуудлыг шийдэх гэж төрцгөөсөн хүмүүс. Тэд таныг ямар нэг зүйлийн талаар гомдол хэлвэл, өөрсдөөс нь түүнийг “аргалаж” өгөхийг хүсч байна гэж ойлгодог. Харин бүсгүйчүүд бид зүгээр л тухайн өдөрт тохиолдсон бүх асуудлыг автоматаар тайлагначихдаг. “Манай дарга ёстой ядаргаатай юм аа”, “Зам ямар аймаар түгжрээтэй байв аа?” гэж хэлээд хошуугаа унжуулж, хөмсгөө зангидахыг тань хараад тэд эхэндээ чимээгүй толгой дохиод өнгөрөөх боловч, дараа нь “Тэгээд надаас юу хүсээд байгаа юм бэ?” гэж бодох болно. “Битгий үргэлж гомдоллоод бай л даа” гэж хэлвэл дээрх үгийг хэлээрэй. Энэ нь биднийг заавал тэднээр бүхнийг шийдүүлэх гэсэндээ биш, зүгээр л хэн нэгэнтэй мэдэрсэн бүхнээ хуваалцах хэрэгтэй байдаг гэдгийг ойлгуулах болно.

"Миний үзэл бодлыг ойлгох гээд хичээгээрэй."
“Чи намайг хэзээ ч ойлгодоггүй” гэж хашгирахаасаа өмнө дээрх үгийг хэлээрэй. Хайртынхаа оронд өөрийгөө тавьж үзээгүйгээс ихэнх маргаан үүдэлтэй байдаг. Тиймээс бие биендээ бурууг өгсөөр байвал, хоёр тал хоёулаа асуудлыг илүү гүнзгий, сүржин өнцгөөс харж эхлэх болно. Энэ үгийг хэлснээрээ та түүнтэй хэн хэнийгээ “яллахгүй”, бас хэн нь ч дан ганц өөрийхөөрөө зүтгэхгүй гэдэг жижиг тохиролцоог хийж байна гэсэн үг юм.

"Энэ миний хувьд их чухал. Намайг сонсооч"
Маргааны үед хоёр хүн бие биенээ сайн сонсох нь мэдээжийн хэрэг гэж та бодож байж магадгүй. Гэхдээ бид ихэвчлэн нөгөө хүнийхээ үгэнд юу гэж “даацтайхан” хариулах тухайгаа л бодоод завгүй байдгаас, хэлж байгааг нь чин сэтгэлээсээ сонсдоггүй юм.

"Би ч бас үүнд буруутайгаа мэдэж байна."
Хамгийн “ужиг” хэрүүлийг эхлүүлэх хялбар арга бол нөгөө хүнийхээ нуруун дээр бүх бурууг үүрүүлэх. Хүний толгойнд хамгийн түрүүнд өөрөөсөө яаж “гэм” зайлуулах тухай л бодол орж ирдэг. Та хоёрын маргаан нөхрөөс чинь л болж үүдэлтэй гэдэг нь тодорхой байсан ч, сайн ухаад үзэх юм бол таны нөлөө өчүүхэн ч болов байдаг гэдгийг санаарай. Тиймээс “Би ч бас ... хийснээрээ үүнд буруутай” гэж хэлвэл, тэр үгнээс тань зөрөхийн оронд хийсэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч эхэлнэ.

"Бид сэдвээсээ хазайгаад байна."
Угаалтууранд хөглөрч байгаа аяга тавагны тухай яриа, нэг мэдэхэд л хоёр жилийн өмнө дэргэдүүр нь зөрсөн бүсгүй рүү нөхөр чинь харц шидэлсэн эсэх тухай асуудал руу орчихсон явна. Ямар ч маргаан томрохдоо амархан байдаг. Гомдлын араас дахиад л нэг гомдол. Дуусашгүй гинжин хэлхээ шиг энэ яриаг та таслахгүй л бол үргэлжилсээр л байх болно.

"Бид яг юунаас болж маргалдаад байгаа юм бэ?"
Голыг нь олсон нэг үг ч том маргааныг шийдвэрлэж болдог. Та хоёр өнөөх л сөхөж гаргадаг хэдхэн асуудлуудынхаа дунд эргэлдээд байгаа бол энэ үг илүү тустай. Яриандаа татаж оролцуулсан проблем бүрийнхээ эцсийн цэгийг үзэхийг мэрийхийн оронд, энэ бүх үл ойлголцлыг үүсгээд байгаа хамгийн чухал зүйлийг хамтдаа олох гээд үзээрэй. Магадгүй гол учир аяга таваг угаах ээлжинд биш, анхаарал халамжинд ч байгаа байж болох юм.

"Энэ ганцхан чиний асуудал биш. Энэ бол бидний асуудал."
Нөхрийнхөө эсрэг зогссоны оронд, нөхөртэйгөө цуг “асуудал”-ын эсрэг зогсох нь танд илүү таалагдах нь лавтай.

"Хэдэн минут завсарлага авъя."
Сэтгэл хөдлөлд дээд цэгтээ хүрсэн үед хүний амнаас хэдэн ч зүрх шархлуулам үг санамсаргүй “уначихаж” мэднэ. Хэрэв та зөвхөн төрөөд байгаа гомдлоо тайлахын тулд хатуу үг хэлчих гээд байвал амаа дарах ганц арга нь завсарлага авах явдал. Тус тусдаа өрөөнд орж хэдэн минутын турш бодлоо цэвэрлэж байгаад дараа нь эрүүл ухаанаар ярилцаад үзээрэй. Та энэ хугацаанд дуг хийгээд авсан ч болно. Хүний уур гэдэг үнэндээ тун амархан алга болдог “эд” юм.

"Би чамд хайртай"
Ид шидтэй гурван үг. Ямар ч маргаан үүссэн та түүнд хайртай нь үнэн л бол бат бөх сэтгэлийн харьцаагаа санаад энэ үгийг хэлээрэй.

Уучилж сурах уужуу ухаан

2011 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Админ

а бусдыг уучилж чаддаг уу? гэж асуувал хүн бүр “Тийм” гэж хариулна. Тэгэх нь ч мэдээж. Учир нь бид өөрсдийгөө бүхнийг уучилдаг л гэж боддог.

Хэрэв нэг өдөр аз жаргалтай нь аргагүй инээмсэглээд алхаж байтал чинь, арван жилийн сургуульд таныг олон хүүхдүүдийн доог тохуу болгож орхисон өөдгүй охин замд чинь тааралдвал та яах вэ? Эртний танилынхаа өөдөөс үнэн сэтгэлээсээ, өмнөх явдлын талаар зурвас ч бодолгүйгээр инээмсэглэж чадах уу? Магадгүй та өмнөөс нь эелдэгхэнээр мэндлэх байх. Гэсэн ч явсных нь дараа, араас нь харж, муухан хувцас гуталтай байгааг нь хараад “Миний өмнө буруу үйлдэл хийсэн хүн ингэж дор явах нь аргагүй шүү дээ” гэж бодож мэднэ.

Энэ бол уучилж сураагүй хүний шинж. Бид өөртөө муу юм хийсэн хүний тухай өдөр шөнөгүй бодохоо больж эхлэхийгээ л түүнийг уучилж байна гэж боддог аж. Үнэндээ бид мартдаг л болохоос бүхнийг чин сэтгэлийнхээ гүнээс уучлаагүй байх нь элбэг.

Уучилна гэж яахыг хэлдэг вэ?
Уучилна гэдэг бол тэр хүний хийсэн үйлдлийг хүндээр тусгахаа больж, тоохоо болихыг хэлдэггүй. Харин бусдыг таны өмнө алдаа гаргасных нь дараа ч, тэдний дотор сайн хүн оршиж байгаа гэдэгт итгэхийн нэр юм. Жишээ татвал: Таны анхны хайрын эзэн таньтай үерхдэг байхдаа өөр бүсгүйтэй ч бас зэрэг болздог байсныг нь та мэдсэн гэж төсөөлье. Энэ явдлаас хойш олон жил өнгөрч, та өөр нэг эртэй учран гэрлэж, түүний талаар бодохоо болих нь мэдээж. Харин дараа нь түүнийг өнөөх бүсгүйтэйгээ хуримаа хийсэн гэдгийг нь танилаас нь дуулахдаа “Тэр эмэгтэйг ч гэсэн над шиг л хуурна даа” гэх маягийн бодол танд өчүүхэн ч болов төрөхгүй байж чадвал уучилжээ гэсэн үг. “Хүн болгон байж чадах хамгийн сайнаараа л байдаг”. Таны өмнө буруу зүйл хийсэн нэгэнд “муу хүн” гэсэн тодотголыг сэтгэлдээ зүүхгүй байх хэрэгтэй. Тэд төрөлхийн өөдгүй зантайдаа биш, яахаа мэдэхгүй төөрөлдөж яваа болоод л таныг гомдоосон гэдгийг гүнээсээ ухамсарлаж, өөрийгөө тэдний нөхцөл байдлын оронд тавьж, эерэгээр харж эхэлвэл та уучлахуйн мөн чанарт хүрч байгаа нь тэр.

Бид яагаад бусдыг уучилж чаддаггүй вэ?
Нэн түрүүнд бид бусдаас “уучлаарай” гэдэг үг хүлээдэг. Гэвч өөрөө ч буруу хэрэг хийсэн гэдгээ ухамсарлаагүй байгаа өнөөх тал нь тэгж хэлээгүйгээс болоод улам бүр өшөөрхөх сэтгэл төрдөг. Мөн бид далдын далд ухамсартаа тэр хүнийг гэм буруугийнхаа төлөө шаналаасай, зовоосой гэж хүсдэг. Тэгээд өнөөх хүн нь ямар нэг байдлаар муу явж байгаа тухай мэдвэл, өөрсдийн мэдэлгүй сэтгэл ханадаг. Мөн уучилчихвал тэр хүнд авах ёсгүй зүйлийг нь өгчих гээд байгаа юм шиг харам мэдрэмж биднийг эзэмддэг юм. Уучилчих л юм бол тэр хүнд өөрийнхөө хүч чадлыг харуулж чадахгүй, өчүүхэн бочих вий гэсэн айдас.

Бодит амьдрал дээр бид өшөө хорсол тээх тусмаа харин ч сул дорой гэдгээ баталдаг. Харин уучилж өөрийгөө бас нөгөө хүнийг дотроосоо чөлөөлж чадсанаараа ямар дийлдэшгүй болохоо харуулдаг юм. Уучилна гэдэг амьдралтай, бас өөртэйгөө хийх тулааны хамгийн том ялалт. Энэ тухай өгүүлсэн яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлгээр нийтлэлээ өндөрлье:Ялалт
Энэ бол миний ялалт
Эцсийн эцэст би
Бүхнийг давж чадлаа
Итгэл найдвараа
Зүрхтэйгээ авч гарлаа
Энэрч амьдрахын учир
Уучилж өршөөж чадлаа

Уучилж өршөөж чадлаа, би
Сэтгэлийг минь урсан гарыг
Удаанаар атгаж чадлаа
Мартаж чадлаа.

Хатуу амьдрахын учир
Зөөлөн байж чадлаа
Хайраа хэнээс ч
харамлахгүй ээ би
Хайраар минь тоглосон
хүнээс ч...

Өөрийгөө танин мэдэх 7 алхам

2011 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Админ

Бид бүгдээрээ л өөрсдийнхөө тухай хэн хүнээс илүү мэддэг гэж боддог. Гэвч маш олон хүмүүс өөртөө “танихгүй хүн” хэвээрээ байдаг. Яагаад гэж үү? Хүн бүр өөрийгөө танин мэдэх аялалд гарах зоригтой байдаггүй учраас тэр. Сайхан амьдрахын тулд хүн эхлээд өөрийнхөө талаар танин мэдэх нь чухал юм.

1. Мэддэг зүйлсээ жагсаа
Өөрийнхөө талаар хамгийн сайн мэддэг зүйлсээ жагсааж бичихэд цаг гарга. Сонирхол, дуртай хөгжим, дуртай зохиол, дуртай урлагийн төрөл, хобби, сул тал, давуу тал, мөрөөдөл, хамгийн их айдаг юм гэх мэт. Бичиж дууссаныхаа дараа жагсаалтаа харж тэдгээр бичсэн зүйлс таны амьдралд хэрхэн нөлөөлж буйг тунгаа. Өөрийнхөө мэддэг талуудыг бичсэнээрээ та өөртэйгөө холбоо харилцаатай болж байгаа юм.

2. Та бусдыг яаж харж байна вэ?
Бид бусдаас өөрсдийгөө олж хардаг байж мэднэ. Хүмүүсийн ямар зан чанар таны дургүйг хүргэдэг вэ? Магадгүй та өөрийнхөө яг тэр л чанарт дургүй учраас тэгдэг хэрэг. Харин та бусдын ямар чанарт дуртай вэ? Та өөрийнхөө ч бас тэр чанарт дуртай байх нь. Бусдыг хэрхэн дүгнэж, цэгнэж байна өөрийгөө ч бас тэгж үнэлдэг гэсэн үг. Хөндлөнгийн хүмүүс таны хувьд толь болж болно. Ингэснээр та өдий хүртэл мөн чанараа мэдэлгүй, өөрийгөө хуурч явсан зарим нэг талуудаа ч олж мэдэх боломжтой.

3. Эсрэгээр нь хий.
Та өдөр бүрийн эгийн сонголтуудтай тулгармагцаа, түр ухраад өөрийнхөө өмнө нь хийдэг байснаас шал өөр сонголт хийгээд үз. Та хүнд мөнгө зээлэх дургүй байсан бол нэг удаа сайхан сэтгэл гаргаад зээлээд үз. Таны хөлөн дээр гишгэсэн хүн рүү үргэлж муухай хардаг байсан бол нэг удаад л инээгээд өнгөр. Дандаа л инээж явдаг бол нэг өдөр өөдгүй бүсгүй болж үз. Нэг л өдөр шүү. Үргэлж байдгаасаа эсрэгээр нь байж үзээд юу болохыг хар. Өөрийнхөө хэзээ ч хийнэ гэж төсөөлдөггүй байсан зүйлсээ хий. Энэ танд маш сонирхолтой санагдах болно. Нуугдмал талуудаа илрүүлж үзэцгээе.

4. Тэмдэглэл хөтөл.
Өдөр бүр бичих зав гарахгүй бол долоо хоногт нэг удаа тэмдэглэл хөтөлж үзээрэй. Тэгээд тэр долоо хоногт юу тохиолдсон, тэр нь ямар сэтгэгдэл төрүүлсэн, хэн урмыг чинь хугалж, хэн баярлуулсан тухай зэрэг бүгдийг бич. Блог нээгээд хөтөлсөн ч болно. Гол нь тэнд та яг өөрийнхөөрөө бичих ёстой. Уурламаар байвал уурлаж байгаагаа, баясгалантай байвал тэр талаараа бичээд тэмдэглэлээ дараа нь эргэж унш. Та гайхаж ч магадгүй.

5. Юу хамгийн үнэ цэнэтэй тухай бод.
Та тодорхой хэмжээгээр аз жаргалтай байгаа. Тэгвэл таныг юу аз жаргалтай болгож байна вэ? Ер нь яасан гэж та аз жаргалтай байгаа билээ? Энэ тухай нэг бодоод үзэхийг зөвлөж байна. Таныг аз жаргалтай болгож байгаа зүйл мөнгө үү? Тэгвэл мөнгөгүй болчихвол л та аз жаргалгүй болчих юм байна тийм үү? Эсвэл таныг найз нөхөд чинь аз жаргалтай болгож байна уу? Тэд танд таагүй мэдрэмж төрүүлж байсан үе бий юу? Энэ мэдээж их хүнд асуулт. Та бодсон даруйдаа хариуг нь олохгүй. Санасан үедээ өөрөөсөө энэ асуултыг байнга асууж байгаарай. Та зөв хариултаа олох болно.

6. Бусадтай ярилц.
Бусдаас өөрийнхөө тухай асуу. Гэхдээ яг үнэнээр нь хэлж өгөхийг гуйгаарай. Мөн хүмүүстэй янз бүрийн сэдвийн талаар үзэл бодлоо хуваалц. Хүнтэй ярьж байхдаа хүн өөрийнхөө мэддэг байсан ч таньдаггүй байсан талуудаа нээдэг. Учир нь ярилцах явцад бид нэг ёсондоо нөгөө хүндээ хариулт өгөхийн тулд оюун бодлоо онгичдог юм. Тиймээс өөрийгөө таних бас нэг чухал арга бол бусадтай байнга харилцаатай байх.

7. Өөрийгөө хүлээж ав.
Дээрх үе шатуудыг давж байхдаа та өөрийнхөө маш муухай чанаруудыг ч олж нээж болно. Магадгүй та өөрийгөө үнэхээр тусч гэж боддог байсан ч үнэндээ хувиа хичээгч байснаа мэднэ. Гэхдээ та ингэлээ гээд өөрийгөө жигших ёсгүй. Та одоо багаа тайлж чадлаа. Өөрийгөө нээж чадлаа. Энэ бол дэвшил. Үр дүнг сайхнаар хүлээж ав. Бага зэрэг хувиа хичээгч байх нь сайн талтай ч юм билүү?

Дэлхийн шилдэг 33 дээд сургууль.

2011 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

АНУ-д тэтгэлэгтэй суралцмаар байна уу?

2011 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Админ
АНУ-гийн их дээд сургууль, коллежид тэтгэлэгтэй суралцах хөтөлбөр
IDEA нь олон улсын оюутнуудыг Америкийн их дээд сургуулиудад элсүүлж, суралцуулдаг өндөр дадлага туршлагатай байгууллага юм. 1997 оноос хойш IDEA нь Америкийн нэр хүндтэй их сургуулиудад сурах йтэтгэлэг авах боломжийг залуучуудад олгосоор ирсэн. Оюутнууд нь хоёр төрлийн тэтгэлэгт хөтөлбөрөөс өөрийн ур чадвар, авъяас мэдлэг дээрээ үндэслэн сонголт хийн... Дэлгэрэнгүй»

TOEFL гэж юу вэ?

2011 оны 11-р сарын 06 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Хулс мод - Сургамжит өгүүллэг

2011 оны 11-р сарын 05 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Манай блогт зочлоорой

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Карьер төлөвлөлт хэрхэн хийх вэ?

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ

 Дэлгэрэнгүй»

Nomin Talst Бид

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Сэтгэлд хоногшсон хуучны дуунууд

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Хүсэж мөрөөдөж буй ажлаа хэрхэн олох вэ?

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
Шилжилт гэх энэхүү үг нь даван туулах, цаана нь гарах гэсэн үгнээс гаралтай. Анх 1551 онд хэрэглээнд орж эхэлснээс хойш одоог хүртэл өргөнөөр хэрэглэгдэж байгаа бөгөөд хүний амьдралыг тодорхойлох үүнээс өөр оновчтой үг олдохгүй болов уу.Нялх хүүхэд мөлхсөөр ... Дэлгэрэнгүй»

CV /товч намтар/ хэрхэн бичих вэ?

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
Дэлхий ертөнцийн хөгжлийг дагаад хөдөлмөрийн зах зээл улам өргөжиж, чадвар дадал байвал хаана ч юу ч хийж болох боломжийг олгож байна. Аливаа хүн амьдралынхаа туршид тодорхой хэмжээгээр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж, албан тушаал дэвшиж, эсвэл нэг ажлаас ... Дэлгэрэнгүй»

Ажлын байраа бэлтгэх нь

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
Ажлын байраа бэлтгэх гэдэгт эн тэргүүнд ажил хайх үйл явцыг нэрлэх нь зайлшгүй шаардлагатай. Дэлгэрэнгүй»

Ажилд ороход заавал асуудаг 20 асуулт

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
Ажил хайж байгаа эсвэл хэдхэн хоногийн дараа хайж эхлэх гэж байгаа хэн боловч үүнийг уншихадилүүдэхгүй болов уу. Та хаана ч ажилд орохыг хүссэн... Дэлгэрэнгүй»

Ярилцлаганд хэрхэн бэлтгэх вэ?

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Ажилд ороход хэрэг болохуйц, эрх зүйн мэдлэг

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
Ажилд ороход шаардлагатай хууль, эрх зүйн мэдлэгийн санд тань дараах зөвлөгөөг өгөх хэрэгтэй гэж үзлээ. - Та аливаа байгууллагад ажилд ороход тань ярилцлага хийдэг. Энэхүү ярилцлаганд таны хийх ажил үүргийн онцлогтой холбоогүй дараах асуултууд таарвал ... Дэлгэрэнгүй»

Резюме хэрхэн бичих вэ?

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
Таны хувийн БРОШЮР. Резюме бол таны зах зээлд өөрийгөө борлуулах хувийн брошюр юм. Резюме гэдэг нь ажилд орохыг хүссэн байгууллагадаа илгээдэг, өөрийн боловсрол, чадвар, туршлагаа харуулсан танилцуулга, мөн ажил олгогчдод та тэдний төлөө, тэдний компанийн төлөө юу хийж чадах талаар товч мэдээлэл өгөх зорилготой. Резюме нь... Дэлгэрэнгүй»

Дагалдах захиа /Cover letter/ хэрхэн бичих вэ?

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
Cover letter бол таны товч намтрыг өөрийн тань ур чадварууд болон туршлагуудын тухай нэмэлт мэдээллээр хангаж, хавсралтаар илгээгддэг бичиг баримт бөгөөд зайлшгүй байх ёстой зүйл юм. Дагалдах захиаг бичихдээ албан бичгийн найруулгад тавьдаг шаардлагууд ... Дэлгэрэнгүй»

Хүсэж мөрөөдөж буй ажлаа хэрхэн тодорхойлох вэ?

2011 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Админ
Хүн амьдралынхаа 50 орчим хувийг ямар нэгэн зүйлийг мөрөөдөж өнгөрүүлсэн хачирхалтай баримт байдаг. Агуу мөрөөдөл, агуу зүйлийг бүтээх хүчийг өгч, бидний амьдралыг утга учиртай болгодог байна. Хэзээ ч үл биелэх мөрөөдлөөс биелүүлж болох зорилго төрж, ... Дэлгэрэнгүй»
Оюутанд зориулсан үйлчилгээнүүд... Дэлгэрэнгүй»
Оюутанд зориулсан үйлчилгээнүүд.... Дэлгэрэнгүй»
Оюутанд зориулсан үйлчилгээнүүд. Эндээс Улаанбаатар хотын сургуулиудын оюутны байрны товч мэдээллийг олж авна. Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

Зээл авахын тулд?

2011 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Админ
Гэр орны тав тухтай байдлыг хангахын тулд орон сууцандаа засвар хийх, харьцангуй өндөр vнэтэй гэр ахуйн тавилга, цахилгаан бараа авах, цаашлаад бvр автомашин, орон сууцтай... Дэлгэрэнгүй»

″Гадаадад үнэгүй сурцгаая″

2011 оны 10-р сарын 23 Нийтэлсэн Админ
Гадаадад сурах, тэр дундаа Тэтгэлэг, тусламжаар хэрхэн сурах вэ....  Дэлгэрэнгүй»

Унгарт суралцахыг хүсэгчдэд

2011 оны 10-р сарын 23 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

Бизнесийн төсөл шалгаруулж 100 саяар санхүүжүүлнэ.

2011 оны 10-р сарын 22 Нийтэлсэн Админ
“Баялгийг бүтээцгээе” Дэлгэрэнгүй»

АНУ-д суралцах визний төрлүүд .

2011 оны 10-р сарын 22 Нийтэлсэн Админ

 Дэлгэрэнгүй»

Тэтгэлгийн ялгаа .

2011 оны 10-р сарын 22 Нийтэлсэн Админ
Сүүлийн үед гадаад руу явж сурах нь нэг үеэ бодвол хэвийн үзэгдэл болжээ.Нэг хэсэг нь гадаадад гарахад зуучилж нөгөө хэсэг нь хэдэн цаас байвал явахаас буцахгүй болсон өнөө цагт болгоомж дутахгүй гэдэг нь ойлгомжтой. Дэлгэрэнгүй»
Энэ жилээс аливаа албан бичгийг монгол бичгээр үйлдэх ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тус зарлигийн дагуу зарим албан бичгүүдийг монгол бичгээр хавсаргах ажил эхэлсэн байна. Тодруулбал..... Дэлгэрэнгүй»

Оюутан л бол заавал үзэх хэрэгтэй шүү...

 Дэлгэрэнгүй»

БНХАУ-д суралцах зөвөлгөө.

2011 оны 10-р сарын 21 Нийтэлсэн Админ
Хятад хэл сурах гэж буй бол ороод үзээрэй.  Дэлгэрэнгүй»

Оюутан л бол заавал үзэх хэрэгтэй шүү...

 Дэлгэрэнгүй»

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР СУРАЛЦАХЫГ ХҮСЭГЧДЭД

2011 оны 10-р сарын 21 Нийтэлсэн Админ
Оюутан л бол заавал үзэх хэрэгтэй шүү... Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАХЫГ ХҮСЭГЧДЭД .

2011 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Админ
Оюутан залууст хэрэг болох мэдээллүүд... Дэлгэрэнгүй»

Хичээллэхэд арга ухаан хэрэгтэй

2011 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Админ
Хичээл хийх арга барил. Дэлгэрэнгүй»

Японд хэрхэн сурах вэ?

2011 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Админ
Японд үндэсний, нийтийн, хувийн гэсэн 700 гаруй их дээд сургууль байдаг. Эдгээр  сургуульд хэрхэн суралцах  талаар... Дэлгэрэнгүй»

Германд суралцахад зориулсан зөвлөгөө.

2011 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Админ
Хэдийгээр өнөөдөр Монголын залуучууд гадаадын олон оронд дээд сургуульд суралцах боломжтой болсон ч Герман улсад дээд сургуульд суралцах нь олон давуу талтай байна. Дэлгэрэнгүй»
Өндөр хөгжилтэй орнуудад суралцахад мөнгө төлж, эсвэл тэтгэлэгээр суралцах гэж байгаа эсэхээс үл хамааран хэд хэдэн шалгалтыг өгдөг билээ. Эдгээр шалгалтуудад амжилттай оролцож, хангалттай оноо авч чадвал тэтгэлэг, тусламж авах бололцоо өргөнөөр нээгддэг юм. Нийтлэг, стандарт болсон шалгалтуудаас.
 Дэлгэрэнгүй»

Эхийн хайр /Сургамжит өгүүллэг/

2011 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Ханашгүй секс /Эротик өгүүллэг/

2011 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

БИ ЧАМД ХАЙРТАЙ ХОНГОР МИНЬ /сургамжит өгүүллэг/

2011 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Эх үр /сургамжит өгүүллэг/

2011 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Илтгэх урлаг гэж юу вэ?

2011 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Нийтийн тээвэрт хэн үнэгүй зорчих эрхтэй вэ?

2011 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Админ
Нийтийн тээвэрт хэн үнэгүй зорчих эрхтэй вэ? Дэлгэрэнгүй»
2011-10-18 ний байдлаар хамгийн эрэлттэй байгаа ажлын байр болон мэргэжлийн талаар. Сонирхоод үзээрэй.
 Дэлгэрэнгүй»

Блог дээр мэдээний админ авна.

2011 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Админ
    Хүсвэл та манай блогт мэдээний админ хийж болно шүү. Дэлгэрэнгүй»

татаагаад хаяна заавал үзээрэй

2011 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Админ
Инээхүү? ... Дэлгэрэнгүй»

Эссэ хэрхэн бичих вэ?

2011 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Админ
Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй ...  Дэлгэрэнгүй»
Тэтгэлэгээр сурах уу? Дэлгэрэнгүй»

Чех хэлний Албан ёсны орчуулагчид, байршил

2011 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Админ
Чех хэлний албан ёсны орчуулагчхэрэгтэй бол үзнэ биз.
 Дэлгэрэнгүй»
Манайх оюутан залууст зориулсан мэдээллийг түгээнэ. Дэлгэрэнгүй»

Сэтгэлийн нүд

2011 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Админ
Бид сургамжит өгүүллэгийн булан шинээр нээж байна. Хамгийн шинэ, шилдэг өгүүллэгүүд таньд  сургамж хайрлах болно. Зөвхөн милодрамм Дэлгэрэнгүй»

Соросын сангийн нэмэлт тэтгэлэг

2011 оны 10-р сарын 17 Нийтэлсэн Админ
Гадаадад тэтгэлгээр суралцах тухай зөвлөмж 6 Дэлгэрэнгүй»

Блогоо өөрөө хөжгүүлж сурмаар байна уу?

2011 оны 10-р сарын 17 Нийтэлсэн Админ

 Дэлгэрэнгүй»

ЭССЭ бичих заавар

2011 оны 10-р сарын 17 Нийтэлсэн Админ
Эссэ бичнэ. Мөн энэ чиглэлээр хамтарч болно.  Дэлгэрэнгүй»

Гадаадад тэтгэлгээр суралцах тухай. Зөвлөмж цуврал 7

 Дэлгэрэнгүй»

Азийн Хөгжлийн Банкны Тэтгэлэгт хөтөлбөр

2011 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Админ

Гадаадад тэтгэлгээр суралцах тухай цуврал зөвлөмж 9. Та тэтгэлэгээр сурмаар байна уу?

 Дэлгэрэнгүй»

Ротари Клубын Тэтгэлэг

2011 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Админ
Гадаадад тэтгэлгээр суралцах тухай цуврал зөвлөмж 10  Дэлгэрэнгүй»

Дотоодод тэтгэлгээр суралцах тухай

2011 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Админ
тэтгэлгээр суралцах боломж... Дэлгэрэнгүй»
Гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам Дэлгэрэнгүй»
Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам... Дэлгэрэнгүй»

Гадаадад тэтгэлгээр суралцах боломж зөвлөмж 2

2011 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Админ
Тэтгэлэг гэж юу вэ? Тэтгэлгээр суралцахын тулд . . . Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуурууд.  Дэлгэрэнгүй»

Бакалаврын дипломын ажил бичих заавар

2011 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Админ
Энэ удаад бид Бакалаврын дипломын ажил бичэх зааварчилгааг хүргэж байна. Та хэрэв оюутан л бол энэ таньд заавал хэрэг болно шүү. Манай блогч мөн адил. Дэлгэрэнгүй»

Оюутанд хэрэгтэй утасны жагсаалт

2011 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Админ
Та оюутан бол тэнд манай блог заавал хэрэг болно. Их, дээд сургууль, коллежуудын товч лавлах...  Дэлгэрэнгүй»
Гадаадад тэтгэлгээр суралцах тухай зөвлөмж 5 Дэлгэрэнгүй»
Гадаадад тэтгэлэгээр суралцах онлайн цонх. Эдгээр хаягаар ороод үзээрэй.
 Дэлгэрэнгүй»

Оюутны эрхийн өдөр

2011 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Админ
Оюутан таны эдлэх ёстой эрх юу вэ?  Дэлгэрэнгүй»

Курсын ажил бичих заавар

2011 оны 10-р сарын 16 Нийтэлсэн Админ
Нийт оюутан залуусдаа хэрхэн стандартын дагуу Курсын ажил бичэх талаар заавар орууллаа. Асуух асуулт байвал асууна биз. Дэлгэрэнгүй»
Нийтийн тээврээр оюутнуудын зорчих шар картны талаар.
 Дэлгэрэнгүй»
Блогчдын наадам болох гэж байна. Архаг блогчид маань орно биз. Дэлгэрэнгүй»

Нийт блог хөтлөгчиддөө.

2011 оны 10-р сарын 15 Нийтэлсэн Админ
Та блог хөтөлдөг үү ? блог хэрхэн амжиллтай хөтлөх вэ? ямар боломж бололцоо байдаг вэ? Та блогтоо хэрхэн ач холбогдол өгч байна вэ?.... Дэлгэрэнгүй»
Болзоондоо юуг анхаарах вэ? Эмэгтэйчүүд болзож буй хүнийхээ юуг нь чухалчилдаг гэж үзэж байна....
 Дэлгэрэнгүй»

Солонгос хэлний хичээлтэй сайтууд

2011 оны 10-р сарын 15 Нийтэлсэн Админ
Оюутан залуус та бvхнийг Солонгос хэлийг бие дааж сурахад дєхєм болгож доорхи вебсайтыг нэмэн оруулж байна. Дэлгэрэнгүй»
2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдаж, энэ хуулиар..... Дэлгэрэнгүй»

Та Франц улсад зорчих гэж байгаа бол үүнийг унш.

2011 оны 10-р сарын 14 Нийтэлсэн Админ
Визний тєрєл, бvрдvvлэх материал, хураамж, маягтууд Дэлгэрэнгүй»

Танд бизнесийн шинэ санаа байна уу? тэгвэл www.Zaluu.com  таны бизнес санааг тань дэмжий гэнэ. Гагц хүү таньд оновчтой бизнес санаа байвал төслөө бичээд оролц.
 Дэлгэрэнгүй»
Цахилгаан холбооны дугаар эзэмшигч нь холбооны салбарыг хөгжүүлэх бодлогод нийцсэн үйлчилгээг нийтэд үзүүлэхэд Дэлгэрэнгүй»

ГОЛОМТ БАНКИНД ДАДЛАГА ХИЙЖ БОЛОХ УУ?

2011 оны 10-р сарын 13 Нийтэлсэн Админ
Оюутан залуусаа та бүхэн банкны салбар дээр дадлага хийх сонирхолтой байна уу? Дэлгэрэнгүй»

Бизнес тєлєвлєгєє гэж юу вэ?

2011 оны 10-р сарын 13 Нийтэлсэн Админ
Бизнес төлөвлөгөөний талаар. Дэлгэрэнгүй»

Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөр.

2011 оны 10-р сарын 13 Нийтэлсэн Админ
Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй оюутнуудад  шалгаруулалтуудад тэнцсэн 100 хүртэлх оюутанд тэтгэлэг олгоно. Дэлгэрэнгүй»
Та ажилд орох болвол ярилцлаганд орох нь зайлшгүй юм. т тргхрлоаааахүмүүс ярилцлаган дээр сандардардаг.  Дэлгэрэнгүй»
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломж. Дэлгэрэнгүй»

Мэргэжилтэй бүхэн ажилтай болдоггүй.

2011 оны 10-р сарын 13 Нийтэлсэн Админ
Ямар ч хамаагүй дээд боловсролын диплом өвөртлөх нь нэн чухал биш. Оюутнуудад зөвөлхөд ирээдүйд хамгийн чухал мэргэжил эзэмшиж сургуулиа биш мэргэжилээ урьдал сонгон мэргэжилээ чулуу болгоход юу чухал вэ? Сонирхоод үзээрэй.  Дэлгэрэнгүй»

Менежер хүнд байх ёстой 11 шинж чанар.

2011 оны 10-р сарын 03 Нийтэлсэн Админ

Менежер хүн эзэмшвэл зохих ямар ямар шинжийн талаар дэлгэрэнгүй.

 Дэлгэрэнгүй»

SWOT шинжилгээний арга.

2011 оны 10-р сарын 03 Нийтэлсэн Админ
Маркетингийн гадаад дотоод орчны хүчин зүйлсийг судлан шинжлэх судалгааны арга нь SWOT шинжилгээний арга байдаг. Энэ нь дараах үе шатаар.... Дэлгэрэнгүй»

Хэрхэн зөв уншиж ойлгож сурах вэ?

2011 оны 10-р сарын 03 Нийтэлсэн Админ
Хэрхэн зөв уншиж уншсан зүйлээ өөрийн болгох вэ?  Номыг ганц уншаад л чулуу болгох талаар зөвөлгөө нйитэллээ.  Дэлгэрэнгүй»

Хэрхэн худал үгийг таньж сурах вэ?

2011 оны 10-р сарын 03 Нийтэлсэн Админ
Хүнтэй харьцаж түүнийг ярианаас нь  таньж мэднэ гэдэг бол нэгэн урлаг юм. Ямар ч хүн гомдоохооргүй хөнгөн худал хүртэл тийм байдаг байна. А харин илүү хүнд хэлбэрт орон, тэр хүний цаашдын амьдралд нөлөөлөх дээрээ тулхад энэ бүхнийг маш сайн тэсвэртэй хүн л энэ үед өөрийгөө зөв авч явж чаддаг ажээ. Дэлгэрэнгүй»

Оюутан захирал, хоёрын ялгаа

2011 оны 10-р сарын 03 Нийтэлсэн Админ
Оюутнуудын нэг хэсэг нь сургалтын төлбөрөө төрөөс гаргуулдаг бол дийлэнх нь өөрөө төлдөг "чинээлэг" бүлэг. Тэднээс тоотой хэд нь ирээдүйд Ерөнхийлөгч болох магадлалтай бол үлдсэн нь сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ гэж толгойгоо гашилгадаг. Харин тэдний юу бодож байгаагаас үл хамаарч ажлаа хийдэг хүмүүс бол сургуулийн захирлууд. Дэлгэрэнгүй»

Автобусны мөнгө чухал уу, Боловсрол чухал уу?

2011 оны 10-р сарын 03 Нийтэлсэн Админ
Эх орны хишиг хэмээн оюутнууд сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг нэмэрлэсэн, автобус үнэгүй, одоо дахиад цалинтай болох гэж байгаа гээд л...  Дэлгэрэнгүй»
Өмнөх нийтлэлээрээ бид хэрхэн мэргэжлээ сонгох талаар мөн хүссэн ажилдаа яаж орох талаар нийтэлсэн билээ. Энэ удаа бид ирээдүйд ямар ямар ур чадварууд өндөр үнлэгдэх талаар нийтэлж байна. Дэлгэрэнгүй»

Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуулт, хариулт

2011 оны 10-р сарын 03 Нийтэлсэн Админ
Хєдєлмєрийн гэрээг ажилтан, ажил олгогч гэсэн талууд байгуулдаг....... Дэлгэрэнгүй»

Оюутнуудад байгаа боломжын талаар .

2011 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Админ
Оюутнуудад тэтгэлэгт хамрагдах ямар боломж байна вэ? Дэлгэрэнгүй»

Оюутны ”Наалт” хаданд гарсан нь

2011 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Админ
“Монгол улсын их сургуулийн нэгэн оюутан “наалт” “шаг”-лаж байгаад баригдсан бөгөөд түүнийг сургуулиас нь хөөсөн шийдвэр гарчээ. Цаашид... Дэлгэрэнгүй»
Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын сан 9-р  сарын 16-наас эхлэн шинэ цагийн хуваариар уншигчдадаа үйлчлээд байна. Дэлгэрэнгүй»

Оюутны амьдралдаа бэлэн үү охидоо?

2011 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Админ
Урьд нь зөвхөн арван жилийнхнээр хязгаарлагддаг байсан бол....... Дэлгэрэнгүй»
Дээрх хөтөлбөрүүд 100% Англи хэл дээр явагдах бөгөөд магистр 2 жил, докторын хөтөлбөр нь 3-аас дээш жил явагдана. Тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд Магистрын 2 жилийн сургалтын төлбөр 100% бүрэн сургуулиас төлөгдөнө, харин докторын эхний 2 жилд Дэлгэрэнгүй»

Илтгэх урлагт суралцахуй.

2011 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Админ
Улс төрчдөөс гадна аливаа салбарын лидерүүд уран илтгэлийн мастер байх нь бий. Бизнесийнхэн, шашны нэрт зүтгэлтнүүд ч үгээр авьяастай байдаг. Та ч гэсэн яагад уран илтгэгч болж болохгүй гэж? Дэлгэрэнгүй»

Заяаны хань зам дээр гэж.

2011 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Админ

Та бүхэндээ зориулж нэгэн шинэ булан нээж байна.Энэ булангаас олон олон сургамж өгөхүйц өгүүллэгүүдийг олж уншаарай.

 Дэлгэрэнгүй»

Мэрэгжилээ сонгосон уу?

2011 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Админ

Бид өмнөх дугаараараа мэрэгжлээ хэрхэн сонгох талаар зөвөлгөө нийтэлсэн билээ. Энэ удаад мөн л...... Дэлгэрэнгүй»

Хүссэн ажилдаа яаж орох вэ?

2011 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Админ
Ихэнх хүмүүс багаасаа л хүсэл мөрөөдлөө даган суралцах сургууль, мэргэжил зэргээ сонгон ажил амьдарлаа гэгээлгээр төсөөлдөг. Тэгвэл амьдралд дөнгөж хөл тавьж буй залуусдаа хэрхэн хүссэн ажилдаа орох талаар зөвөлгөө хүргэж байна.
 Дэлгэрэнгүй»

ЦУВРАЛ ЛЕКЦ. “ОЮУТНЫ ОРОЛЦОО, ОЮУТНЫ МАНЛАЙЛАЛ”

2011 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Админ
Монголын Оюутны Холбооноос 2011-2012 оны хичээлийн жилийг “Оюутны оролцооны жил” болгон зарласан. Энэхүү Дэлгэрэнгүй»

Монголын Оюутны Виза карт

2011 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Оюутны цалин тэтгэлэг

2011 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Админ

 Дэлгэрэнгүй»

Төрийн албаны шалгалт ойртлоо та бэлэн үү?

2011 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Улаанбаатар хотод суралцаж буй оюутнуудын санааг жил бүр зовоодог.....

 Дэлгэрэнгүй»

Боолын ангууч кино .Кaraoke нь шүү...

2011 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Админ
 Дэлгэрэнгүй»

Монголын бүхий л номын сан, номын дэлгүүрүүд

2011 оны 09-р сарын 30 Нийтэлсэн Админ
Монголын бүхий л номын сан, номын дэлгүүрүүд Дэлгэрэнгүй»

Голландад суралцах талаар товч зөвлөгөө

2011 оны 09-р сарын 30 Нийтэлсэн Админ
Голландад суралцах талаар товч зөвлөгөө Дэлгэрэнгүй»

Аж ахуйн нэгж байгуулах гэж байна уу?

2011 оны 09-р сарын 30 Нийтэлсэн Админ
Үүсгэн байгуулж буй аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээс шалтгаалахгүйгээр бүх төрлийн хариуцлагын хэлбэрийн аж ахуйн нэгжүүд доорхи материалуудыг нийтлэг бүрдүүлнэ. Үүнд: Дэлгэрэнгүй»

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэж юу вэ?

2011 оны 09-р сарын 30 Нийтэлсэн Админ
Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэж юу вэ энэ талаар Дэлгэрэнгүй»

Хөөрхөн видео

2011 оны 09-р сарын 29 Нийтэлсэн Админ
Үнэхээр дажгүй реклам шүү Дэлгэрэнгүй»
Албан татварын төрөл, түүний онцлог, Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын хууль, хувь хүний орлогын албан татварын талаар Дэлгэрэнгүй»

Нэгэн цоглог дууг хүргэж байна. BOYFRIEND

2011 оны 09-р сарын 29 Нийтэлсэн Админ

                          Нэгэн цоглог дууг хүргэж байна. BOYFRIEND

                                           Сэтгэгдэл үлдээхээ мартваа

 Дэлгэрэнгүй»

Германд амьдарч буй эцэг эх дээрээ нүүж очих?

2011 оны 09-р сарын 29 Нийтэлсэн Админ

Виз хүссэн өргөдлөө Элчин сайдын яамны Визийнтасагт өөрийн биеэр өгнө. Насанд хүрээгүй бол асран хамгаалагчийн нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийг авчирчөгнө

 Дэлгэрэнгүй»

за байз энэ одоо юу хийж байгаа 3 юм болдоо.

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ

     за байз энэ одоо юу хийж байгаа 3 юм болдоо....хэхэ...

 Дэлгэрэнгүй»

Лизинг гэж юу вэ?

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Лизинг гэдэг vг нь Lease (англи) тvрээслэх гэсэн утгатай боловч лизинг гэдэг ойлголт нь аж ахуйн харилцаа..... Дэлгэрэнгүй»

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын утасны лавлах таньд хэрэгтэй юу?

За тэгээд өөр ямар мэдээ мэдээлэл хэрэгтэй байна бас нэмээд сэтгэгдэлээ үлдээгээрэй

 Дэлгэрэнгүй»
Гэмт хэргийн шинж чанартай гомдол, мэдээллийг ЭБШ хуульд заасан харъяаллын дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын байгууллагад гаргадаг. Дэлгэрэнгүй»

Япон явах бодолтой байна уу?

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Х. Виз олгохоос татгалзсан бол тухайн шалтгааныг огт тайлбарлахгүй. Харин виз олгохоос татгалзсан өдрөөс хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлж болно. Дэлгэрэнгүй»

Германд суралцахад зориулсан зөвлөгөө.

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Герман дээд сургуульд суралцахад сvvлийн жилээс зарим мужийн их, дээд сургуулиуд тєлбєрийн системд шилжиж байгаа бєгєєд, нэг улиралын (хагас жил) сургалтын тєлбєр нь таны хаана Дэлгэрэнгүй»

Англид сурахад ямар үнэтэй вэ?

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
НВУ-д сургуульд суралцахад гарах зардлыг тооцоолохдоо гол 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Үүнд эхнийх нь таны сургалтын төлбөр нөгөө нь амьдралын өртөг юм.  Дэлгэрэнгүй»

Удирдлагын академид элсэхэд тавих шаардлага

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
     Удирдлагын академид элсэхэд тавих шаардлага Дэлгэрэнгүй»
Паспорт, төрсний гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом, жолооны ба мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах үйлчилгээг консулын хэлтэс явуулна Дэлгэрэнгүй»
Германы их сургууль буюу мэргэжлийн дээд сургуулийн элсэлтийн уралдаант шалгалтанд өрсөлдөх хүсэлтэй, Монгол улсад оршин сууж буй монгол иргэдийн хувьд мөрдөнө Дэлгэрэнгүй»
 Солонгос дахь гадаадын ажилчдын эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн хаяг Дэлгэрэнгүй»

Төслийн зээл авахын тулд юуг анхаарах ёстой вэ?

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Төсөл бичихийн тулд хvмvvс ихэвчлэн тэгнэ ингэнэ гэсэн мөрөөдөл маягийн зvйлvvдээ өгvvлбэрт оруулаад биччихдэг. Гэтэл төсөл нь... Дэлгэрэнгүй»
Германд хэлний курст явах буюу суралцах хүсэлтэй хүмүүст хэрхэн виз олгох вэ?
 Дэлгэрэнгүй»
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, хөнгөлөлт Дэлгэрэнгүй»
Тогтмол бус үйл ажиллагааны орлого гэж ямар орлогыг хэлэх вэ? Дэлгэрэнгүй»
       Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, хөнгөлөлтийн талаар нийтэлж байна Дэлгэрэнгүй»
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн талаар Дэлгэрэнгүй»

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах талаар Дэлгэрэнгүй»


Ажилгүйдлийн тэтгэмжийн талаар
 Дэлгэрэнгүй»
 Солонгосын их дээд сургуулиудын тєлбєрийг сонирхож байна уу? Дэлгэрэнгүй»
Төлбөрийн чадваргүй иргэн хэрхэн хууль зүйн туслалцаа авах  Дэлгэрэнгүй»
Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг хэрхэн тооцох талаар Дэлгэрэнгүй»

Оюутан таны мэдэх ёстой 10 вэб хуудас

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Оюутан залуустаа бага ч болов хэрэг болох болов уу гэж бодлоо. Оюутан таны мэдэх ёстой 10 вэб хуудас,  Дэлгэрэнгүй»

Монгол Улсын татварын эрх зүй

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ


Татварын эрх зүйн талаар 

 Дэлгэрэнгүй»

Санхүүгийн хяналт шалгалт.

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Эрх зүйн цувралаараа бид санхүүгийн эрх зүйн талаар оруулж байна. Санхүүгийн хяналт шалгалт.
 Дэлгэрэнгүй»

Бондын тухай ойлголт. Бонд гэж юу вэ?

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ

                                                  Бонд гэж юу вэ?

 Дэлгэрэнгүй»

Татварын эрх зүйн харилцаа

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Татварын эрх зүйн харилцаан, мөн чанар, түүний ойлголт, онцлог, харилцааны төрөл  Дэлгэрэнгүй»

Татварын тухай ойлголт, татварын бодлого,

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Татварын эрх зүй цуврал Дэлгэрэнгүй»

Монгол улсын татварын тогтолцоо, бодлого дэглэм

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ
Татварын эрх зүйн талаар  Дэлгэрэнгүй»
Албан татварын төрөл, түүний онцлог, Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын хууль, хувь хүний орлогын албан татварын талаар Дэлгэрэнгүй»

Нэг оюутанд 491960 тєгрєг олгоно

2011 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Админ

Засгийн газрын ээлжит хуралдаан єчигдєр болж Хvний хєгжил сангаас оюутнуудад 500 мянган тєгрєг олгох тухай асуудлыг хэлэлцлээ.


 Дэлгэрэнгүй»

Хард дискэндээ 2оос 3 гб сул зай нэмэх боломж

2011 оны 09-р сарын 26 Нийтэлсэн Админ
Хард дискэндээ 2оос 3 гб сул зай нэмэх боломж                                 Дэлгэрэнгүй»

2011 онд Сургалтын төлбөр хэлбэрээр "Хүний хөгжил сан" –аас

 хишиг хувь хүртээх тухай

 Дэлгэрэнгүй»

Би чамд хайртай

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Админ
Би чамд хайртай
          Нэг сайт ухаж байгаад "Би чамд хайртай" гэдэг үгийг 100 орны хэлээр бичсэнийг олсон юм. Мэдэх нэг нь мэдэх л байх. Мэдэхгүй нэгэнд нь хэрэг болж магад гэж бодоод орууллаа. Магадгүй хайртай хүндээ 100 орны хэлээр хайраа илчилвэл сэтгэл нь хөдлөөд зөвшөөрчих ч юм бил үү. Тэгэх юм бол надад баярласнаа хэлэхээ мартав аа  Дэлгэрэнгүй»

ХЭТТ хүний эрхийн баталгаа болох нь

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Админ
ХЭТТ хүний эрхийн баталгаа болох нь: эссэ Дэлгэрэнгүй»

Хүний эрхэмсэг оршихуй үндсэн эрх үү? эсхүл

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Админ
Хүний эрхэмсэг оршихуй үндсэн эрх үү? эсхүл............ Дэлгэрэнгүй»
Иргэний нэр төрийг хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалт, түүнийг шүүх хэрэглэж буй байдал..../Илтгэл/
 Дэлгэрэнгүй»
Судалгааны сайн өгүүлэл бичих энгийн нэгэн хувилбарын тухай Дэлгэрэнгүй»
Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй долоон сануулга хэрэг болж юун магад хэмээн эссэ бичихэд анхаарах хамгийн энгийн сануулгыг тусгасан дараах зөвлөмжийг олж орууллаа. Дэлгэрэнгүй»
Шалгалтад хэрхэн бэлтгэх вэ? (эрх зүйн ангийн оюутнуудад)
    АНУ-ын Миссури Их сургуулийн профессор К.Файнсийн бичсэн зөвлөгөөг оруулж байна. Энэхүү заавар нь аль ч эрх зүйн салбарын бодлогыг бодоход анхаарах нийтлэг ерөнхий зөвлөмжүүдийг төдийгүй багштай хэрхэн харьцах, дээд ангийнхнаасаа зөвлөгөө авах тухайг хүртэл тусгасан болно.

 Дэлгэрэнгүй»

Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Админ
Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал
          Эрх зүйн ангийн оюутнуудын хувьд эзэмшвэл зохих хамгийн чухал чадвар нь бодлого бодоход суралцах явдал юм. Тиймээс өөрт олдсон захиргааны эрх зүйн бодлого бодох нэгэн аргачлалыг орууллаа....... Дэлгэрэнгүй»

Өрсөлдөөнд саад учруулах гэрээ хэлцэл

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Админ
Өрсөлдөөнд саад учруулах гэрээ хэлцэл
          Оюутнуудын тухайн хичээл дээр цуглуулах онооны багагүй хэсэг нь бие даалтаас бүрддэг. Уул нь бие даалт гэдэг багахан хэмжээний судалгааны ажил байх ёстой. Харамсалтай нь  ихэнхи оюутнууд бие даалтад төдийлөн ач холбогдол өгөлгүй хэдэн ном цуглуулж, copy-paste аргачлалыг ашиглан болсон болоогүй хэдэн өгүүлбэр холбоод өгчихдөг нь нууц биш.,,,,,,,,, Дэлгэрэнгүй»

Захиргааны эрх зүйн жишээ бодлого

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Админ
Захиргааны эрх зүйн жишээ бодлого

          Өмнө нь захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал оруулсан бол энэ удаад тухайн аргачлалыг ашиглаж бодохыг хичээсэн нэгэн бодлого орууллаа. Энд нэг зүйлийг анхааруулахад бодлогын нөхцөл, асуултаас шалтгаалаад аргачлалд дурьдагдсан зарим зүйл шалгагдахгүй орхигдож болох талтай болно.                       

                                           эх сурвалж-г биднийг үргэлж дэмжигч   nz blogoos

 Дэлгэрэнгүй»

Багаар ажиллахад анхаарах зүйлс

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Админ
Багаар ажиллахад анхаарах зүйлс
          Асар хурдацтай хөгжиж буй энэ нийгэмд хувь хүн ганцаар гэхээс илүү багаар ажиллах нь цаг хугацаа хэмнэх тэр чинээгээрээ ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай....... Дэлгэрэнгүй»

Хувь хүний орлогын албан татварын тухай

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Админ
Хувь хүний орлогын албан татварын тухай
          Өмнө нь нийгмийн даатгалын шимтгэлийн тухай бичсэн бол энэ удаад татвар, тэр дундаа хувь хүний орлогын албан татвар байх ёстой эсэх, тэр нь ач холбогдолтой юу гэдэг талаар бичлээ. Гаргалгаа болоод дүгнэлт энэ тэр нь адил байж болох юм, ойролцоо сэдэв гол нь хоёуланд нь таагүй ханддаг нэг хүний сэтгэлгээ учраас тэр. Дэлгэрэнгүй»

нийгмийн даатгалын шимтгэл

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн Админ
Өөрөө өөрийгөө мэдэх эрх ба нийгмийн даатгалын шимтгэл
          Хэрвээ нийгмийн даатгалын шимтгэл гэгчийг төлдөггүй байсан бол тэтгэврийн насныхан маань сардаа дор хаяж 500-600 мянган төгрөгний орлоготой байх боломжтой байсан гэдэгт та итгэх үү? Хэрвээ үгүй бол доорхийг нэг уншаад үзээрэй. Тэгээд саналаа хуваалцаарай: Баярлалаа Дэлгэрэнгүй»

дадлагын тайлан,төсөл,бие даалт бичнэ,зарна. 96012067

2011 оны 09-р сарын 23 Нийтэлсэн Админ
 дипломын болон курсын ажил, дадлагын тайлан,төсөл,бие даалт бичнэ,. 96012067  Дэлгэрэнгүй»

Төсөл бичих стандартын загвар

2011 оны 09-р сарын 06 Нийтэлсэн Админ

Төслийн стандарт:

Төслийн шалгаруулалт, санхүүжилтийг хийхэд мөрдвөл зохих олон улсын жишиг шаардлагад зохицсон энэхүү стандартыг манай улс мөрдөж байна. 

 Дэлгэрэнгүй»

2002 онд Цагаан Ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш болон хоёр намын удирдлагууд, синатын гишvvд хамтран оролцсон Сарбанис-Оксли хуульд гарын vсэг зурцгаасан.
Энэхvv хуульд тус орны нягтлан бодох бvртгэлтэй холбоотой vйл ажиллагаа зохицуулах, төрөөс хатуу чанга хяналтад байлгах, дvрэм журмыг хэрэгжvvлэх, хээл хахууль, авлигалыг илрvvлэн шийтгэх, санхvvгийн луйврын эсрэг хатуу чанга шийтгэл ногдуулах зэргийг нарийвчлан зааж өгсөн байна. Энэхvv хуулийг чухам яагаад гаргах болов оо.
Тухайн компани нэг аудитын байгууллагатай удаан хугацааны туршид хамтран ажиллахаар хоёр байгууллагын хооронд бат харилцаа vvсдэг. Энэ нь мэдээж санхvvгийн хяналт шалгалт нь буруу явагдаж хээл хахууль газар авахад хvргэдэг юм. Мөн аудитын байгууллагын нягтлан бодогчид нь өөрийн ашиг сонирхлын vvднээс тухайн vйлчлvvлэгч байгууллагад тал засан санхvvгийн тооцоог буруу хийж /татвараас зайлсхийх/ мөнгө нуун дарагдуулж өгдөг.
Аудиторч хvн яагаад хахуульд өртдөг вэ
Хувь хvний зан чанарын онцлогоос хамаардаг байна. Тухайн хvний хvсэл, шунал, тачаал зэргээс шалтгаалан дээрх алхмыг хийдэг байна. Эдгээрийг зохицуулах чанга хууль дvрэм байхгvй, хувь хvний сэтгэл зvйд нь нөлөөлөхvйц заавар, журам, хууль дутагдалтай байсантай холбоотой аж.
Байнга мөнгөтэй ажиллаж, аль болох ашигтай ажиллах хvсэл сонирхол нь ч нөлөөлдөг. Тухайн хvний албан Тушаал ахих боломж харилцагч байгууллагад сайнаар хандсанаар илэрхийлэгдэнэ. Заавал мөнгөн дээр ажиллах бус албан тушаал дээр ажиллах сонирхол байдаг. Vйлчлvvлэгч байгууллагын хvссэн vр дvнг гаргаж өгөөд байвал тэр байгууллага нь бусад байгууллагад бас сурталчилдаг. Ингэснээр тухайн хvний болон байгууллагын нэр хvнд өсч байдаг. Аудитын байгууллага мөн vйлчлvvлэгчдийнхээ тоог нэмэгдvvлж, vйл ажиллагаагаа өргөжvvлэе гэвэл тэдгээр байгууллагад тал засан, хvссэн vр дvнг нь гаргаж өгдөг байна.
Хахуулийн эсрэг хэрхэн тэмцэл өрнvvлэх вэ
Аудитороор суралцаж байгаа оюутнуудад ухамсар суулгах, таньж мэдvvлэх гол шаардлага байгаа боловч тэдгээрт зааж сургах багшийн мэдлэг чадвар дутагдалтай байгаа. Аудиторчийг хууль дvрмээр сvрдvvлж айлгахаасаа өмнө хээл хахууль авахад хvргэж байгаа бусад хvчин зvйлvvдийг тооцож тэдгээртэй тэмцэх хэрэгтэй. Дээрх шинээр баталсан хууль дvрэмд дараахь заалтуудыг шинээр суулгаж өгсөн.
Ажлаасаа халагдсан аудиторыг ажиллуулахгvй байх. Зөвлөгөө өгөхийг хориглосон. /Ашиг орлогоо нуун дарадуулах талаар/ Нэг vйлчлvvлэгч байгууллагатай нэг аудиторч тухайн тайлангаа дуустал хамтран ажиллах. Энд тухайн ажлыг дуустал хамтран ажиллана гэсэн гэрээ байгуулж байхаар болсон.
Эцэст нь хэлэхэд манай улсын хувьд ч Аудитын тухай хууль, Нягтлан бодох бvртгэлийн тухай хууль гэх мэт холбогдох хууль тогтоомжийг анхааран нягтлаж хээл хахууль болон тал засах асуудалтай холбоотой зvйлvvдийг нарийвчлан судалж хууль дvрэмд өөрчлөлт хийх нь зөв юм.


сурвалж:      СЭЗДС-ийн Бизнес хөгжлийн төв.

Биржийн тухай ойлголт

2011 оны 08-р сарын 25 Нийтэлсэн Админ
Дэлхийн эдийн засгийн мэдээнд хөрөнгийн зах зээлийн талаар бичихгүй, ярихгүй өдөр хоног гэж байдаггүйг та бүхэн мэдэх билээ. “Хөрөнгийн зах зээл” гэсэн энэ өргөн ойлголтын цаана “Бирж” гэсэн үг чухал байр суурь эзэлдэг. Иймээс энэ удаад биржийн тухай нэгэн нийтлэлийг та бүхэндээ толилуулж байна. Тус нийтлэлд хөрөнгийн биржийн үүсэл хөгжил, үйл ажиллагааны талаар дурдсан, та бид бүгдийн мэдлэгт нэмэр болхуйц сайн нийтлэл болсон байна гэж би хувьдаа дүгнэж байна.


Бирж гэж юу вэ?
Бид арилжаа наймаа хийхээр зах дээр бишгүй л очдог. Тэгвэл бирж гэдэг нь яг л үүн шиг худалдагч болон худалдан авагчдын арилжааны хүсэл сонирхлыг холбон өгдөг нэгэн төрлийн зах юм. Гэхдээ бирж нь жирийн нэг зах биш. Тэнд хатуу чанга шаардлага бүхий хууль журмууд үйлчилж байдаг өндөр зохион байгуулалттай институт байгууллага юм. Үнэт цаас, валют, металл болон бараа түүхий эдийн биржүүд байдаг.
Үнэт цаасны бирж нь дэлхийн өнцөг булан бүрт байдаг ба эдгээрээс Нью-Йорк, Токио, Лондон, Франкфуртын биржүүд хамгийн томд тооцогдож байна.
Бид үнэт цаасны бирж, хөрөнгийн бирж гэж ярьдаг. Үнэт цаасны бирж дээр арилжигдаж буй бараа бүтээгдэхүүн нь бодит бус шинжтэй байдгаараа бусад захаас онцлог байдаг.  Энэ нь арилжигдаж буй зүйлсийг ямар ч төвөг бэрхшээлгүйгээр хүссэн цагтаа худалдах болон худалдан авах, шилжүүлэх боломжтой гэсэн үг юм.
Биржийн уламжлалт шинжүүд
   Худалдаачин наймаачдын тогтмол  цугларалт
    Тогтсон нэг газарт, тогтсон цагт арилжаа явагдах
    Арилжигдаж буй зүйлс нь заавал тухайн газарт байх, бодит эх загвар, нөөц хэлбэрээр байх шаардлагагүй
    Үнэт цаас, бараа бүтээгдэхүүний арилжаа явагдах, тухай бүрт дуусгавар болох
    Нэгэн адил хууль журманд захирагдах /өндөр зохион байгуулалт бүхий институт/
Эдгээр уламжлалт шинжүүдийн зарим нь орчин үеийн харилцаа холбооны хөгжлийн явцад өөрчлөгдөж байна. Электрон арилжааны тусламжтайгаар үйлчлүүлэгч дуртай газраасаа арилжаанд оролцож, цаг мөнгөө хэмнэх боломжтой билээ. Ийнхүү үнэт цаасны арилжаа нь өнөөдөр ихэнх улс оронд газар орны байршлаас хамаарахгүйгээр явагдаж байгаа бөгөөд “тогтсон газар арилжаа явагддаг” гэсэн биржийн уламжлалт шинжийг эвдэж байна. Гэвч үндсэн зарчим нь хадгалагдсан хэвээр байгаа юм.
“Барилгын бирж”, “Аялал жуулчлалын бирж” зэргээр бирж гэсэн нэрийг зарим байгууллага газрууд хэрэглэдэг боловч тэдгээр нь үнэн хэрэгтээ бирж биш юм. Учир нь тэд биржийн дээрх шинж чанаруудыг хадгалаагүй байдаг.
Биржийн хэлбэрүүд
    Арилжигдаж буй бүтээгдэхүүнээр: үнэт цаасны бирж, металлын, валютын, бараа таваарын бирж гэх мэтээр хуваадаг
    Зохион байгуулалтын хэлбэрээр: уламжлалт, эсвэл электрон арилжаа явагддаг гэж хуваан үзэж болно. “Уламжлалт” арилжаа гэдэг нь арилжаа хийж байгаа хүмүүс нь ил топ харагдаж, биржийн уур амьсгалыг биеэр мэдрэх, сонсох, харах боломжтой, компьютерийн програм хангамжийн тусламжтайгаар арилжаа явагддаг, ямар үнэ ханш тогтоох эцсийн шийдвэр нь хүмүүсийн гарт байдаг ийм бирж юм. Харин электрон арилжааны үед үнэт цаасны арилжаа нь газар орны байршлаас хамаарахгүйгээр явагдах ба дэлхийн аль ч өнцгөөс арилжаанд оролцож болно. Энэ нь бүрэн электронжсон арилжааны систем юм.
    Үнэт цаасны онцог шинжээр: хувьцаа ба бондын зах зээл, derivative буюу үүсмэл үнэт цаас /опцион, фьючерс/-ны зах зээл гэж хувааж болно. Хувьцаа ба бондын зах зээлийн төлбөр тооцооны гүйцэтгэл нь богино хугацаанд хийгддэг. Энэ хугацаа нь улс орон бүрт, үнэт цаасны төрлөөс шалтгаалан янз бүр байдаг ба ихэвчлэн ажлын нэгээс хоёр хоногт багтдаг. Харин derivative  буюу үүсмэл үнэт цаасны зах зээл дээр бүх үйл ажиллагаа нь гэрээнийн нөхцөлийн дагуу явагддаг.
Биржийн ач холбогдол
Та гэртээ хэдэн хувьцаатай, тэгээд түүнийгээ худалдахыг хүсчээ гэж бодъё. Гэвч хөрөнгийн бирж гэж байхгүй гээд төсөөлбөл магадгүй та сонинд зар бичих байх: “100 ширхэг Х хувьцааг 2000 төгрөгөөр худалдана” гэх мэтээр. Тэгвэл танд дараах хоёр боломж байж болох юм. Таны хувьцааг хэн нэгэн сонирхож худалдан авна. Учир нь худалдахыг хүссэн үнэ ханш чинь их хямдхан байсан. Эсвэл та удаан хүлээх болно. Яагаад гэвэл таны санал болгосон үнэ ханш хэт өндөр, зах зээлийн үнэ ханштай тохирохгүй байжээ гэсэн үг юм.
Та мэдээж өөрийнхөө өөрийн хувьцааг зах зээл дээрх үнэ ханшаар худалдахыг хүснэ. Үүний тулд л үнэт цаасны бирж байгаа юм. Бүх худалдах болон худалдан авах захиалгууд нэгэн дор бүртгэгдэж, арилжаа хийгдэх явцад үнэт цаасны ханш тогтдог. Ингэж олон мянган харилцагчдын төсөөллөөр зах зээлийн үнэ ханш тогтож байдаг юм. Засгийн газар болон компаниуд өөрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг биржээр дамжуулан олж авдагт биржийн эдийн засгийн ач холбогдол оршино. Биржийн бас нэг ач тус бол үнэт цаасны ханшийн өөрчлөлтийг тухай бүрт мэдээлж байдагт оршино. Өөрөөр хэлбэл зах зээлийн ил тод байдлыг хангах үүргийг гүйцэтгэж байдаг. Өндөр шалгуур хангасан үнэт цаас бирж дээр бүртгэгддэг бөгөөд үнэт цаасны зах зээлтэй холбогдолтой хууль журмууд нь үүнд чиглэсэн байдаг юм. Үүнээс гадна холбогдох дээд байгууллагаас биржийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг.
Хүссэн хүн бүхэн биржийн арилжаанд оролцож болох уу?
Ингэвэл аюултай юм. Үүнийг түүх гэрчилдэг. 19-р зуун хүртэл хэн хүссэн нь л биржийн арилжаанд оролцдог байжээ. Тэр хүн санхүүгийн хувьд боломжтой эсэх, биржийн арилжааны талаар ойлголттой эсэх, журамт худалдаачин шиг үнэнч эсэх нь огт шалгагддаггүй байжээ. Ийм байдал нь олон биржийг сүйрэлд хүргэсэн түүхтэй.
Биржийн арилжаанд тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд, хүмүүс оролцох бөгөөд тэдгээр нь  нэгэн адил дагаж мөрдөх журмын дагуу гэрээ хэлцлийг хийдэг. Хөрөнгийн бирж нь өөрөө арилжаанд оролцдоггүй, зөвхөн арилжаа явагдах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл, компьютер техник хэрэгсэл, програм хангамж зэргээр хангана гэсэн үг юм.
Үнэт цаасны арилжаанд брокер, дилерүүд гол үүрэг гүйцэтгэдэг. Брокер гэдэг нь харилцагчдын захиалгын дагуу үнэт цаасыг худалдах болон худалдан авах ажлыг хийж гүйцэтгэдэг хүн юм. Харин дилерүүд нь өөрийн хөрөнгөөр арилжаанд оролцож байдаг.
Арилжаа яаж явагддаг вэ?
Та брокер дилерийн компанид захиалгаа өгснөөр үнэт цаасны үйлчилгээ үзүүлэх бүхэл бүтэн сүлжээнд хамрагдлаа гэсэн үг юм. Арилжаа явагдах нь үүний зөвхөн нэг хэсэг нь юм. Та ямар нэгэн жүжиг үзэж байхдаа зөвхөн тайзан дээр болж буй үйл явцыг л хардаг. Харин тайзны ард ямар олон туслагч ажиллаж байдгийг мэдэх үү? Биржийн арилжаа нь яг л үүнтэй адил юм.
Арилжаа дууссаны дараа хэлцэл тус бүрийг бүртгэн шалгаж, төлбөр тооцоог хийх хэрэгтэй болдог. Үнэт цаасаа худалдсан харилцагчийн дансанд нь мөнгийг хийж, үүнтэй зэрэгцэн үнэт цаасыг хадгалах үйл  ажиллагаа “Хадгаламжийн төв” дээр хийгддэг. Үүнийг биржийн хэлээр клирингийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг.
Бирж, хувьцаа үүссэн түүхээс…
Хамгийн анхны бирж
Бирж маягийн худалдааны газрууд бүр эртний зуунд байсан түүхтэй. Харин дундад зууны үеэс зөвхөн бараа бүтээгдэхүүн бус үнэт цаас арилжигддаг зах зээлүүд хөгжиж эхэлжээ. 1409 онд Төв Европын Брюгге хотод хамгийн анхны бирж бий болсон гэж үздэг. Брюггед Италийн худалдаачид ирж тэндэхийн хүмүүстэй арилжаа наймаа хийдэг байсан нь ийнхүү биржийн түүхийн анхны хуудас болжээ. Бирж гэсэн үг ч энд үүссэн гэж үздэг. Үүний дараагаар богино хугацаанд дараа дараачийн биржүүд гарч ирсэн нь Антверпен /1460/, Лион /1462/, Амстердам /1530/, Нюрнберг /1540/, Аугсбург /1540/, Франкфурт /1585/-ын биржүүд юм. Өнөөдөр эдгээр биржүүдээс зөвхөн Амстердам, Франкфуртын биржүүд л оршиж байгаа аж. 1460 онд үүссэн Антверпын биржийг өнөөдрийн бирж гэсэн ойлголттой илүү ойролцоо байсан гэж үздэг, учир нь тэнд олон үндэстний худалдаачид цуглардаг байжээ.
1792 онд Нью-Йоркт 24 худалдаачин нэгдэн, арилжаа наймаагаа хамтран явуулах зорилгоор Wall Street-ийн гудамж дахь нэгэн модны дор тогмол цугларч байхаар тохиролцсон нь одоогийн Нью-Йоркийн хөрөнгийн бирж <NYSE>-ийн үүсэл байсан юм.
Бирж гэсэн ойлголт анх хэзээ, хаана үүссэн тухай тайлбар одоог хүртэл нэгмөр тодорхойгүй байдаг ажээ. Олон янзын тайлбар таамаг байдаг байна. Гэхдээ эдгээрээс дараах хоёр тайлбар илүү давамгайлдаг. 16-р зуунд Нидерландын Брюгге хотын <Van der Beurse > гэгч худалдаачны гэрт хүмүүс байнга цугаларч вексель арилждаг байсан ба түүнийгээ Bursa гэж нэрлэгдэх ширэн уутанд хадгалдаг байжээ. Ийнхүү Beurse, Bursa гэсэн энэ хоёр үг холилдон өнөөдрийн бирж гэсэн үгийг үүсгэсэн гэж үздэг байна.
Хувьцаа үүссэн түүхээс:
Хоол амтлагч хийдэг байсан шуудайнууд “хувьцаа” төрөхөд тусалсан гэвэл та үнэмших үү? Үнэхээр перец хэмээх энэхүү хоол амтлагчийг наймаалдаг басан Амстердамын худалдаачид хувьцаа үүсэх эхлэлийг тавьсан юм. 16-р зууны сүүлч үеэр жил бүр 70 хүртэлх хөлөг онгоцонд тэдгээр “Хоол амтлагч хийдэг шуудайнууд”-ыг ачин Индонези руу илгээдэг байсан байна. Учир нь Индонезид перец ихээр ургадаг байжээ. Перецны наймаа нь ашигтай бизнес болтлоо хөгжиж маш олон компаниуд энэхү наймаанд оролцох болсон байна. Тэдгээрээс хамгийн томууд нь 1602 онд “Дорнод энэтхэгийн худалдааны нэгдсэн компани” /vereinigten Ostindischen Handels-Kompanie/ VOC нэртэйгээр нэгджээ. Эхэндээ баян худалдаачид, муж, хотууд энэхүү бизнест хувь нийлүүлэх хэлбэрээр орсон байна. Нэгэн компанийн хувь эзэмших энэхүү шинэ санаа нь хувьцаа гэж нэрлэгдэх болжээ. VOC-ын хувьцаа эзэмшигчид өөрийн оруулсан хөрөнгөндөө 75 хүртэл хувийн ногдол ашиг авч байжээ.  Хэдхэн арван жилийн дараа түүний үнэ цэнэ тав дахин өссөн байна.
VOC–ын хувьцааны /1606 он/ жинхэнэ эх хувь нь өнөөдөр Амстердамын биржид өлгөөтэй байдаг ажээ. Нидерландын VOC компани нь одоо ч хувьцаат компанийн үлгэр жишээ болсоор байна. Хоёрдахь хувьцаат компани бол VOC–ын түүхтэй салшгүй холбоотой Английн “East India company” юм. Уг компани аль 1600 онд байгуулагдсан боловч зөвхөн 1613 онд хувьцаат компани болсон аж. Англитай хийсан дайн, удирдлагын алдаа, East-India компанийн /1613-1858/ өрсөлдөөн өсөөгүй зэрэг шалтгаанаас болж 1799 онд VOC компанийн түүх төгсчээ. Дэлгэрэнгүй»

сайтуудын нэр тайлбартайгаа

1 www.mychina.biz/pages/lesson.html хятад хэлний хичээл

2 http://www.nciku.com хятад хэлний толь бичиг

3 www.mecs.gov.mn БСШУЯ-ы сайт

4 www.mongoleducation.mn багш сурагчдад   

5 http://www.msue.edu.mn МУБИС-ийн номын сан

6 http://www.pr.ub.gov.mn Хотын нийтийн номын сангуудын вэб

7 http://www.iqtest.mn/ Оюуны чадварын IQ төвийн сайт

8 http://www.toefl.org Англи хэлний түвшин тогтоох шалгалт

9 /www.websters-online-dictionary.org Онлайн толь бичиг

10 www.mongolnom.com Монгол уран зохиол, яруу найра

11 http://mn.wikipedia.org/ Википедиа чөлөөт нэвтэрхий толь бичиг

12 http://map.gogo.mn Улаанбаатар хотын газрын зураг

13 http://www.tsast.com/ Хятад – монгол толь бичиг

14 http://www.elearning.mn/mon Интернетэд сууриласан зайны сургалт 

15 http://www.mongoleducation.mn/ Боловсролын зөвлөгөө мэдээлэлийн төв

16 http://www.nmc.mn/ Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил арга зүйн төв

rabaath-d YouTube-рүү бичлэг оруулах

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Одоо үед хүмүүс хүссэн дуу, клип, зар сурталчилгаа, видеогоо ямар ч төвөггүйгээр Youtube дээр үздэг болсон үе. Өмнө нь бид видео олж үзэхийн тулд интернетийн бараг бүх сайтуудаар хайж цаг үрдэг байсан. Тэгвэл Youtube дээр таны хүссэн видео байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ийм ч учраас бараг дэлхийн өнцөг булан бүрт Youtube ийг ашиглаж байна. Хамгийн гол нь Youtube ийг маркетингийн арга хэрэгсэл болгон ашигладаг болсон байна. Тэгвэл энэ нь танд ч гэсэн боломжтой юм. Хүссэн хүн видеогоо Youtube дээр байршуулах боломжтой.

Тэгвэл одоо танд хэрхэн Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье.

Алхам1. Эхлээд та юуны өмнө Youtube д бүртгүүлж, гишүүн болох ёстой. Үүний тулд Бүртгүүлэх гэсэн энэ товчиндээр дарна. Ингээд бүртгүүлэх нүүр гарч ирнэ. Тухайн нүүрэндэх шаардлагатай мэдээллүүдийг оруулсаны дараа Terms of Use,Privacy Policy гэсэн хэсэгт дарж идэвхжүүлсэний дараа Create my account гэсэн хэсэгт дарах хэрэгтэй. Ингэсний дараа мэйлээ шалгаарай гэсэн бичиг гарч ирэх болно.

Алхам2. Ингээд та мэйлээ шалгах хэрэгтэй. Мэйлд тань Please click here to confirm your email гэсэн хэсгийн click here дээр дарна. Дарах үед шинэ хуудас нээгдэж,таныг гишүүн болсоныг мэдэгдэх болно.

Алхам3. Одоо та видео оруулахын тулд Upload гэсэн шар бичигдээр дарах хэрэгтэй. Titlе: гэсэн хэсэгт видеоныхоо нэрийг Description: гэсэн хэсэгт видеоныхоо тухай тайлбарыг Video Category: гэсэн хэсгээс ямар хэлбэрийн, ямар төрлийн видео вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Жишээ нь хэрвээ та дууны клип оруулах гэж байгаа бол music гэсэн хэсгийг сонгоно гэсэн үг. Tags: гэсэн хэсэгт та таны видеог хүмүүс олохын тулд оруулж болох үгнүүдийг бичих ёстой. Ингээд бичиж дууссан бол одоо доор байгаа Upload a video гэсэн товчийг дарах ёстой.

Алхам4. Дараагийн нүүрэнд video upload гэсэн бичгийн доор байгаа browse гэсэн товчийг дарж, видеогоо оруулна. Тэгээд upload video товчийг дарна. Ингээд uploading гэсэн бичиг гарч ирэх ба та хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. Алхам5. Хэсэг хугацаанд хүлээсний дараа Thank you! Your upload is complete. гэсэн бичиг гарч ирэх ба та видеогоо оруулсан гэсэн үг.

Ингээд танд амжилт хүсье.

ганцаардал.

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Gantsaardal.

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Shuleg-Genen durlal baigaagui hair

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

asian cool.

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Akce GL ft Uuree - Chinii amidrald bi

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Old school - Sarnai tseteg

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Mon Ta rep - Divaajin dahi zovlon for Chuulee

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

guys 666 emzeghen hair.

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Montarep tengisiin ereg deerh 247

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

C Battulga Uyahan tsenher havar

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Chono - Suulchiin hicheeliin daraa

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

8 dahi garag 10 jiliin dursamj хуучны дуунууд

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Guys 666 dursamj.

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Freezone zuudnii dagina

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Uhaarch amjaagui buhnii chin tuluu

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

гоё дуу шүү

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Цаг нь болоогүй хайр

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ
<iframe width="560" height="349" src="http://www.youtube.com/embed/HUze5Zi6M4I" frameborder="0" allowfullscreen></iframe>

Nomin talst Tsas hayalsan udesh

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Nomin talst Tsas hayalsan udesh

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Nomin talst - Zunii udesh amragiin bolzoo

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Gala-Huvuun

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ
<iframe width="425" height="349" src="http://www.youtube.com/embed/O9Lz7kCX3I8" frameborder="0" allowfullscreen></iframe>

Gala- Hagatsmaargui bna - Гала - Хагацмааргүй байна

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ
<iframe width="425" height="349" src="http://www.youtube.com/embed/YxqT3JrDYu0" frameborder="0" allowfullscreen></iframe>

Gala - unchin togoruu

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ
<iframe width="425" height="349" src="http://www.youtube.com/embed/psJlS3b0EDo" frameborder="0" allowfullscreen></iframe>

Gala "Khalaasand Mini Chinii Zurag"

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Гала - Уучлаарай Зулаа

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Уянга хамтлаг Гэнэн дурлал

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Хуульчийн сонгон шалгаруулалт явуулах журам

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 3.1.1-д заасан сонгон шалгаруулалт явуулахад энэхүү журмыг баримтална.
1.2.Сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар хүлээнэ.
1.3.Тухайн жилд явуулах сонгон шалгаруулалтын товыг Зөвлөл тогтооно.

Хоёр. Сонгон шалгаруулалт явуулах тухай нийтэд зарлах,
оролцогчдыг бүртгэх
2.1.Зөвлөл сонгон шалгаруулалтын товыг шалгалт эхлэхээс хуанлийн 75-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
2.2.Зарлалд шалгалт явуулах газар, хугацаа, шалгалтын хуваарь, дараалал, сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын талаар тусгана.
2.3. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгч дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
2.3.1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл /маягт ¹1/;
2.3.2. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет /маягт ¹2/;
2.3.3. Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичиг эх хувиараа болон түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.3.4. Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом эх хувиараа болон түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.3.5.эрх зүйч мэргэжлээр ажилласан тухай ажил олгогчийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.3.6. Ял шийтгэлгүй болохыг нотолсон Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
2.3.7. Сонгон шалгаруулалтын нэг оролцогчид ногдох зардлыг тушаасан баримт.

2.4. Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчийг Улаанбаатар хотод Шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төв /оролцох эрхийн бүртгэл маягт ¹3/, орон нутагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс бүртгэнэ. Өргөдлийг сонгон шалгаруулалтын товыг зарласан өдрөөс эхлэн хүлээн авч, шалгалт авах өдрөөс 30 хоногийн өмнө дуусгавар болгоно.

2.5.Шалгалт явуулахтай холбогдон гарах зардлыг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна. Энэхүү зардлыг санхүүгийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан хэмжээгээр шалгалтад оролцогч төлнө.
2.51.Хуульчдын сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртг‎эх зааврыг Орон тооны бус зөвлөлийн ажлын албанаас бэлтгэж, бүртгэ‎л явуулж буй газруудад хүргүүлнэ.

Гурав. Сонгон шалгаруулалтын шалгалт
3.1.Сонгон шалгаруулалтын шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорьсон сорилгын шалгалт болон эрх зүйн салбарын тодорхой өгөгдлийг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалт гэсэн 2 хэлбэртэй байна.
3.2.Шалгуулагчийн шалгалт тус бүрээр авбал зохих дээд оноо нь сорилгын шалгалтад 100, бодлогын шалгалтад 100 байх ба эдгээр хоёр шалгалатад авбал зохих нийт оноо нь 200 байна.
3.3.Шалгалт дараахь дарааллаар явагдана.
а/ Сорилго;
б/ Бодлого.

3.4. Сорилгын шалгалт
3.4.1.Сорилгын даалгавар нь эрх зүйн салбар бүрийн онолын ерөнхий болон хуулийн тодорхой зохицуулалт, ойлголтыг тайлбарлан хэрэглэхэд шаардагдах мэдлэгийг сорьсон байна.
3.4.2.Шалгуулагч шалгалт өгөх хугацаандаа ямар нэг туслах материал, ном, хууль тогтоомж ашиглахгүйгээр хариуг сонгож болохоор даалгаврын агуулгыг тогтооно.
3.4.3.Даалгавар нь эрх зүйн салбарын тодорхой сэдвийг хамарсан асуулт-хариултын хэлбэртэй байна. Сорилго нь 2 хэсгээс бүрдэх ба нэг дэх хэсэгт өгөгдөл, асуултыг тодорхойлох ба хоёр дахь хэсэгт боломжит хариуны 4 өөр хувилбарыг заана. Хариуны зөвхөн нэг хувилбар нь илт зөв байх ёстой бөгөөд шалгуулагч энэ хувилбарыг сонгосон тохиолдолд зохих оноог авна.
3.4.4.Сорилгын даалгавар бүгд 100 асуулттай байна. Зөв хариулсан асуулт бүрт 1 оноо өгнө. Бүх асуултыг зөв хариулсан тохиолдолд 100 оноо өгнө. Шалгалтын үед шалгуулагч бүрд шалгалтын даалгаврын хуудас, гүйцэтгэлийн хуудас өгөх ба шалгуулагч даалгаврын хуудсаа уншиж, гүйцэтгэлийн хуудсаа бөглөнө.
3.4.5.Даалгаврын хамрах сэдвийн бүтцийг дараахь байдлаар тогтооно:
1) Үндсэн хуулийн эрх зүй, олон улсын нийтийн эрх зүй – 10 асуулт;
2) Захиргааны эрх зүй (санхүү, татвар, нийгэм хангамжийн эрх зүйн хамт) - 14 асуулт;
3) Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй - 6 асуулт;
4) Иргэний эрх зүй (хөдөлмөр, гэр бүл, оюуны өмчийн эрх зүй ба олон улсын хувийн эрх зүйн хамт) - 28 асуулт;
5) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй - 6 асуулт;
6) Эрүүгийн эрх зүй - 18 асуулт;
7) Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй - 8 асуулт;
8) Бизнесийн эрх зүй - 5 асуулт;
9) Хуульчийн ёс зүй - 5 асуулт.
Бүгд - 100 асуулт.

3.4.6. Сорилгын үеэр аливаа туслах материал, ном, хууль тогтоомж ашиглахыг хориглоно. Сорилгод хариулах хугацаа 100 минут байна.
3.4.7. Шалгуулагч нь сорилгын шалгалтын нийт 100 онооноос 60 ба түүнээс дээш оноо авсан бол бодлогын шалгалтад орох эрхтэй болно.

3.5.Бодлого

3.5.1.Бодлого нь эрх зүйн дараахь салбарын хүрээнд боловсруулагдсан 3 даалгавартай байна:
1) Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй;
2) Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй;
3) Иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй.

3.5.2.Бодлогын даалгавар нь эрх зүйн салбарын хүрээнд тодорхой өгөгдлийг хууль хэрэглэж шийдвэрлэх, хуульч хүний өдөр тутмын ажилд тохиолддог эрх зүйн баримт бичиг боловсруулах практик чадварыг шалгуулагчаар биечлэн хийлгэх замаар сориход чиглэсэн агуулгатай байна.
3.5.3.Орон тооны бус зөвлөл болон Шалгалтын хороо нь бодлого бодуулах үед тодорхой нэр бүхий хууль хэрэглэхийг зөвшөөрч болно. Энэ тохиолдолд шалгалт эхлэхээс 21 хоногийн өмнө нийтэд мэдэгдэх бөгөөд хэрэглэхийг зөвшөөрсөн хуулийн албан ёсны хэвлэлт, товхимолын нэрийг зааж өгнө.
3.5.4.Бодлогын даалгаврын дагуу тавигдсан асуултад шалгуулагчийн бичсэн хариултын хууль зүйн үндэслэл, логик дэс дараалал, бүрэн зөв байдал, хэл зүйн найруулгыг харгалзан 3 даалгаврын хувьд (Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй-30, Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй-35, Иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй-35) нийт 100 оноо өгнө. Бодлого бодох хугацаа 180 минут байна.

3.6. Шалгалтын гүйцэтгэлийг дүгнэх, шалгалтын нэгдсэн дүн гаргах
3.6.1.Сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийн хуудсыг нууцалсан тоогоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох нэрсийн жагсаалт нь байгууллагын нууцад хамаарна.
3.6.2.Шалгалтын хорооны гишүүд нь сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийг дараахь байдлаар хянаж дүгнэнэ:
1) Сорилгыг дүгнэхдээ зөвхөн гүйцэтгэлийн хуудсыг тусгай машинаар уншуулж оноог тодорхойлно. Шалгуулагч сорилгын асуулттай танилцаж хариултын зөв хувилбарыг сонгох зорилгоор даалгаврын хуудсыг ашиглана. Сорилгын дүнг дүн гарсан даруйд оролцогчдод нууцалсан дугаараар мэдээлж болно. Сорилготой холбогдсон маргааныг зөвхөн гүйцэтгэлийн хуудсыг үндэслэн шалгалтын хороо шуурхай шийдвэрлэнэ.
2) Бодлогын даалгаврын гүйцэтгэлийг даалгавар тус бүрээр гурваас доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр сонгон шалгаруулалтын шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор дүгнэж, тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар дүнг гаргана.
3.6.3. Шалгуулагч нь энэхүү журмын 3.2-т дурдсан сонгон шалгаруулах шалгалтын авбал зохих нийт 200 онооны 140 ба түүнээс дээш оноог авсан тохиолдолд түүнийг сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзнэ.
3.6.4. Сонгон шалгаруулах шалгалтын дүнг гаргах, дүнг нэгтгэх маягтыг Шалгалтын хорооноос батална.
3.6.5. Шалгалтын хороо нь шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шалгалтын дүнг тусгай маягтын дагуу нэгтгэн гаргаж, шалгалтыг зохион байгуулсан ажлын тайлангийн хамт Зөвлөлд хүргүүлнэ.
3.6.6. Зөвлөл шалгалт явагдаж дууссан өдрөс хойш ажлын 14 хоногийн дотор шалгалтын нэгдсэн дүнг нууцалсан дугаараар гаргаж, сонгон шалгаруулалтад оролцогчдод мэдээлнэ.

Дөрөв. Шалгалтын хорооны эрх, үүрэг
4.1.Шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөл сонгон шалгаруулалт явуулах бүрт томилох бөгөөд шалгагчдын нэрсийн жагсаалт нь сонгон шалгаруулалт /шалгалт/ явуулах өдөр, цаг хүртэл байгууллагын нууцад хамаарна.
4.2.Шалгалтын хорооны гишүүдэд эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу урамшуулал олгоно.
4.3.Шалгалтын хороо нь:
4.3.1.сонгон шалгаруулалтын шалгалтыг зохион байгуулна;
4.3.2.сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийг хянаж, дүгнэнэ;
4.3.3.сорилгын шалгалтын дүнг шалгуулагчдын нууц дугаараар мэдээлэх;
4.3.4.шалгалтын дүнг үнэн зөв нэгтгэн Зөвлөлд хүргүүлнэ;
4.3.5.шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэнэ;
4.3.6.тухайн шалгалтын даалгавар (сорилго, бодлого)-ын боловсруулалт, даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх аргачлалыг боловсронгуй болгох талаар санал боловсруулан Орон тооны бус зөвлөлд танилцуулна;
4.3.7. шаардлагатай гэж үзвэл хуульчийн сонгон шалгаруулалтад оролцогчдын биеийн байцаалтыг нягтлан шалгаж үнэн зөв мэдүүлсэн эсэхийг тогтоох, хэрэв санаатай буруу мэдээлсэн, нуун дарагдуулсан зүйл илэрвэл сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах эсхүл шалгалтын дүнг хүчингүйд тооцох саналыг Орон тооны бус зөвлөлд оруулна.
4.4. Сонгон шалгаруулалтын нууцыг задруулсан этгээдийг сонгон шалгаруулалт явуулах үйл ажиллагаанд оролцуулахгүй бөгөөд түүнд хуульд заасан хариуцлага ногдуулна.





------------о0о------------

Маягт ¹1

ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫГ
ЭРХЛЭХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛД
ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ

Сонгон шалгаруулалтад
оролцох тухай


.................................. овогтой ...................................... ............................. би Хуульч сонгон шалгаруулах тухай Монгол Улсын хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны учир уг сонгон шалгаруулалтад оролцох эрх олгохыг хүсье.

Өргөдөлд дараахь материалыг хавсаргав. Үүнд:

1/ Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет;

2/ Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харъалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3/ Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

4/ Эрх зүйч мэргэжжлээр баклаврын боловсрол эзэмшсэнээс хойш 2-оос доошгүй жил ажилласан тухай ажил олгогчийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5/ Ял шийтгэлгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

6/ Шалгалтын хураамж 12000 /арван хоёр мянга/ төгрөгийг ХААН банкны Бага тойруу салбар дахь Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 5027030529 тоот дансанд тушаасан баримт.

Энэхүү өргөдөлд болон хавсаргасан материал, анкетыг үнэн зөв мэдүүлсэн бөгөөд хэрэв худлаа мэдүүлэг өгсөн байвал сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, шалгаруулалтад тэнцсэн оноог болон надад олгосон гэрчилгээг хүчингүй болгоход иргэн ............………………..…… -ийн ..........................………. миний зүгээс татгалзах зүйлгүй болно.

Шалгалтын үед мөрдөх дүр‎эмтэй биечлэн танилцсан болно.

Өргөдөл гаргасан: ........................................../гарын үсэг/

200 ... оны ... дугаар сарын ... –ны өдөр



Маягт ¹2


/Бүртгэлийн код/

ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫГ ЭРХЛЭХ
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ


ХУУЛЬЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИЙН АНКЕТ



1 дүгээр хэсэг. БИЕИЙН БАЙЦААЛТ



1.Та аль улсын харьяат вэ? …………............................ 2.Ургийн овог ……………….……................., Эцэг /эх/-ийн нэр ……………..………………...., Өөрийн нэр ……………………....
3.Та урьд өмнө өөр овог нэртэй байсан уу? тийм, үгүй
Хэрэв тийм бол хэрэглэж байсан он сарыг, овог нэртэйгээ бичнэ үү.
он, сараас он, сар хүртэл
он, сараас өнөөг хүртэл
4.Таны төрсөн ................ он, ........... сар, ............ өдөр 5.Төрсөн аймаг, хот ………………………........, сум, дүүрэг …………………..…………………., 6.Хүйс ……………..............., 7.Үндэс угсаа ..................………………… 8.Нийгмийн гарал ……………………………, 9.Иргэний үнэмлэхийн дугаар ......................................... 10.Регистрийн дугаар …………………..................................... 11.Ажлын газрын хаяг, утасны дугаар …………………………………….......………………………………
12.Шуудангийн хаяг /код/ …………………………….....…….………………………......
13.Одоо /байнгын болон түр/ оршин сууж байгаа хаяг, утас ………………………………………………………………………………….………………
14.Факсын дугаар /хувийн, албаны/ …………………………… 15.Имэйл хаяг ……………………….......
16.Таны гэр бүлийн байдал /хэн, хэнтэйгээ амьдардаг талаар/
Таны юу болох /овог, нэр/ ……………………………..……………………....................
Түүний эрхэлдэг ажил, албан тушаал ……………………………..………………………………................................................. ………………………………………………………………………….………………………
17.Та гэр бүлгүй бол урьд нь гэрлэж байсан уу? тийм, үгүй
18.Та шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлдөг үү? тийм, үгүй
19.Та цэргийн алба хаасан уу? тийм, үгүй
20.Та аль аймаг, хот, сум, дүүрэгт ажиллахыг хүсч байна?
…………………………………………………………………………………………………
21.Онцгой шаардлага гарвал харилцах хүний нэр ..........................................., түүний утас ..................................

2 дугаар хэсэг. БОЛОВСРОЛЫН БАЙДАЛ

22.Боловсрол /ерөнхий, тусгай, дунд, дээд боловсрол, дипломын, бакалаврын болон магистр, докторын зэргийг оролцуулан/ хүснэгтийг бөглөнө.

Сургуулийн нэр Орсон он, сар, өдөр Төгссөн он, сар, өдөр Эзэмшсэн боловсрол, мэргэжил, гэрчилгээ, дипломын дугаар



23.Гадаад хэлний мэдлэгийн түвшингээ тодорхойлно уу.

Гадаад хэл Сонсож ойлгох Ярих Унших Бичих
Дунд Сайн Онц Дунд Сайн Онц Дунд Сайн Онц Дунд Сайн Онц


1. Мэргэжлийн болон бусад чиглэлээр нарийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байдлыг бичнэ үү.

Хаана ямар байгууллагад Эхэлсэн дууссан огноо Хугацаа Ямар чиглэлээр Үнэмлэх, гэрчилгээний дугаар, олгосон огноо



3 дугаар хэсэг. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БАЙДАЛ


Ажилласан байгууллага, газар, түүний хэлтэс, алба Албан тушаал Ажилд орсон он, сар, өдөр Ажлаас гарсан он, сар, өдөр



25.Ажилласан жил: Төрийн албанд ............., Хувийн хэвшилд .............., Нийт..............

4 дүгээр хэсэг. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

26.Та бага сургуулиас дээш аливаа сургууль, их сургууль, хуулийн сургууль болон бусад ижил төстэй байгууллагын дүрэм, шаардлагыг зөрчсөн зөрчил гарган сахилгын ямар нэг шийтгэл хүлээж байсан үү? тийм, үгүй
27.Та шүүхийн шийтгэврээр захиргааны арга хэмжээ болон шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан уу? тийм, үгүй
Тайлбарыг тодорхой бичих /Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар, хэдэн онд ял шийтгэгдсэн, биечлэн эдэлсэн эсэх/……………………………………………………………..……………………………
……………………….…..……………………………………………………………………
28.Та ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан эсэх? тийм, үгүй
Хэрэв чөлөөлөгдсөн бол -өөрийн хүсэлтээр
-ажил олгогчийн санаачилгаар
-хуульд заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн
Хэрэв халагдсан бол -гэм буруутай нь шүүхээр нотлогдож, ял шийтгүүлсэн
-Монгол Улсын харъяатаас гар сан
-хуульд заасан бусад үндэслэлээр
29.Танд шүүхийн шийдвэрээр төлөх ёстой ямар нэг өр /зээлийн картны өр, оюутны зээл, банкны зээл/, зээл бий юу? тийм, үгүй
30.Одоо эргэн төлөгдөх хугацаа нь болоогүй зээл бий юу? Байгаа бол хаанаас, хэзээ төлөхөөр /иргэн, аж ахуйн нэгж байгууллага, банк болон Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо/ зээл авснаа бичих
…….......................................................................................................................................................................................................................................................................
31.Та эрүүл мэндийн байдлынхаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү? /аль эмнэлгийн хяналтад байдаг, архаг хууч өвчний онош, хаана эмчлүүлж байгаа болон бүрэн эмчлэгдсэн эсэх/, дэлгэрэнгүй бичих
………………………......................………………………………………………………………………………………………………….......................................................................
32.Таныг эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бий эсэх. Байвал хэзээний аль шүүхийн шийдвэр /тодорхой бичих/
..............................................................................................................................................................................................................................................................................

Энэхүү анкетад орсон мэдээлэл үнэн зөв бөгөөд түүний талаарх өөрчлөлтийг Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлийн ажлын албанд тухай бүр мэдэгдэнэ.





Гарын үсэг ……………………….


............ он ... сар ... өдөр


Маягт ¹3

ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫГ ЭРХЛЭХ
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ

ХУУЛЬЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ЭРХИЙН БҮРТГЭЛ



...... оны ... дугаар ¹ ..........................
сарын ...-ны өдөр хот, сум


.................................. овогтой ..........................   .............................–ныг Хуульч сонгон шалгаруулах тухай Монгол Улсын хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тул сонгон шалгаруулалтад оролцох эрхийг олгов.

 Регистрийн дугаар ....................................................
 Иргэний үнэмлэхийн дугаар .....................................
 Гадаад улсын иргэн, харъяалалгүй
хүний хувьд гадаад улсын паспорт
болон түүнийг орлох хууль ёсны
баримт бичгийн дугаар .............................................


Бүртгэсэн: ..................................................................................
Нэр

..................................................................................
Албан тушаал



Тайлбар: Шалгалтад ирэхдээ оролцогч нь энэхүү оролцох эрхийн бүртгэл болон иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийг авчирна. Дээрх баримт бичгийг авчраагүй тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.


Орон тооны бус зөвлөлийн
2003 оны 1 дүгээр тогтоолын
3 дугаар хавсралт


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТТАЙ ХОЛБОГДОН ҮҮССЭН
МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хуульч сонгон шалгаруулахтай холбогдон үүссэн маргааныг хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх Орон тооны бус зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/-өөр хянан шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2.Зөвлөл нь дараахь маргааныг хянан шийдвэрлэнэ:
1.2.1.сонгон шалгаруулалтын шалгалт /цаашид “шалгалт” гэх/-ын талаар шалгалтын хорооны гишүүнтэй холбогдон гарсан маргаан;
1.2.2.шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбогдсон маргаан;
1.2.3.шалгалтын дүнтэй холбогдолтой маргаан;
1.2.4.сонгон шалгаруулалтад тэнцсэн тухай гэрчилгээ олгохтой холбогдсон маргаан;
1.2.5.сонгон шалгаруулалттай холбогдсон бусад маргаан.
1.3.Зөвлөл нь сонгон шалгаруулалттай холбогдон үүссэн маргааныг сонгон шалгаруулалтад оролцогчийн ирүүлсэн гомдлоор хүлээн авч хянан шийдвэрлэнэ.

Хоёр. Гомдлыг хүлээн авах, шалгах

2.1.Гомдол гаргагч нь сонгон шалгаруулалтын зохион байгуулалттай холбогдсон гомдлоо шалгалт өгсөн өдрөөс хойш ажлын 3 өдөрт, даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг нэгдсэн дүн гарсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Хороонд тус тус бичгээр ирүүлнэ. Хорооны шийдвэрийг үл зөвшөөрвөл шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гомдлоо Зөвлөлд гаргаж болно.
Гомдолд маргаан үүсэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой дурьдаж, өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримт бичгийн хуулбарыг хавсаргаж болно.
2.2.Зөвлөл гомдлыг хүлээн авмагц дараахь ажиллагааг явуулна:
2.2.1.маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай хариуг гомдол гаргагчид бичгээр өгнө;
2.2.2.хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл маргааныг хянан шалгах ажлын хэсэг байгуулна.

2.3.Зөвлөлийн дарга ажлын хэсгийг Зөвлөлийн аль нэг гишүүнээр даргалуулан 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Гомдлыг хянан шалгах ажлыг ажлын хэсгийн дарга хариуцан зохион байгуулна.
2.4.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн шалгаруулалтын даалгаврыг боловсруулсан, тухайн даалгаврын гүйцэтгэлийг хянасан хүнийг оролцуулж үл болно.
2.5.Ажлын хэсэг гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан шалгалтыг явуулж дуусгана.
2.6.Ажлын хэсэг нь маргааныг хянан шалгахдаа:
2.6.1.маргаанд холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзаж тэдний тайлбар, санал дүгнэлтийг сонсож, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан, гомдол гаргагчаас гаргуулан авч танилцана;

2.6.2.маргааныг холбогдох хууль тогтоомж болон энэ журамд заасан хугацааны дотор, шударга, шуурхай шалган шийдвэрлэнэ;
2.6.3.маргааныг хянан шалгасан дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргана; Энэхүү дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлттэй эсрэг саналтай гишүүний саналыг Зөвлөлийн хуралдаанд бичгээр танилцуулна.
2.7.Ажлын хэсэг гаргасан санал, дүгнэлтээ Зөвлөлийн хуралдаанд оруулна.

Гурав. Маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа

3.1.Маргааныг хянан шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Зөвлөлийн хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд тогтоол гаргах, эсхүл дахин шалгуулахаар Ажлын хэсэгт буцаах шийдвэр гаргана.
3.2.Зөвлөл дараах үндэслэлээр гомдлыг дахин шалгуулахаар Ажлын хэсэгт буцаах шийдвэр гаргаж болно:
3.2.1.шийдвэр гаргахад нотолгоо болох баримт бичгийн бүрдэл хангагдаагүй;
3.2.2.маргаанд холбогдох баримт бичиг, бусад материалыг шалгаагүй буюу хангалтгүй шалгасан.
3.3.Зөвлөл гаргасан шийдвэрээ ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргагчид хүргүүлнэ.
3.4. Зөвлөлийн болон Хорооны шийдвэр эцсийн байна.





-----------о0о-----------






ХУУЛЬЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН
ШАЛГАЛТЫН ҮЕД МӨРДӨХ ДҮРЭМ

1.Шалгалт тусгайлан б‎элтгэгдсэн байранд товлосон цагтаа ‎эхэлнэ.
2.Шалгалтад оролцогч нь товлосон цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд бэ‎лэн ирсэн байна.
3.Шалгалтад оролцогч Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, жолооны үнэмлэх болон эрх бүхий байгууллагын тамга тэмдэгтэй, регистрийн дугаар бүхий баримт бичиг, шалгалтын хорооноос тараасан материал, цааснаас өөр ямар нэгэн зүйл авч орохыг хатуу хориглоно.
Тухайлбал: электрон хэрэгсэл, тооны машин, камер, дуу хураагуур, дуу хүлээн авагч, гар утас, пейжер, халаасны компьютер, дуут сэрүүлэг, чихэвч, түүнчлэн цүнх, уут, ном, товхимол, сургалтын материал, эм зэрэг аливаа эд хэрэгслийг өөрийн биед болон ойр орчимд байлгахыг хориглоно.
4.Шалгалт авах өрөөнд байгаа саад болохоор аливаа электрон хэрэгслийн дууг хааж, унтраах ёстой.
5.Үзэг, харандаа
Тохиромжтой бичгийн хэрэгсэл авчрахыг та өөрөө хариуцна. Арилдаггүй хөх буюу хар бэхтэй хэд хэдэн үзэг болон харандаа авч орно уу.
6.Хүнсний зүйл, ундаа
Шалгалтын өрөөнд хүнсний зүйл, ундаа оруулахгүй. Шалгалтын үеэр бохь зажлах, чихэр хүлхэх, өөр бусад зүйл идэхийг хориглоно. Шалгалтын комиссоос шалгалт авах газар, тусгай хооллох өрөө тасалгаа гаргахгүй.
7.Тамхи татах
Шалгалт авах газарт буюу шалгалт авах үеэд тамхи татахыг хориглоно. Шалгалт авах үеэр шалгалтад оролцогчид тамхи татах буюу өөр аливаа зорилгоор шалгалтын байрнаас гарч болохгүй.
8.Бие засах өрөө
Шалгалтад оролцогч нь хувийн б‎элтгэлээ хангаж, 3 цагийн хугацаанд тасралтгүй шалгалт өгөхөөр биеэ бэлтгэсэн байвал зохино. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд шалгалтын материалаа хураалган битүүмжлүүлж, гарсан орсон цагаа бүртгүүлнэ.
9.Бусадтай ярилцахыг хориглох
Шалгалт авах хугацааны турш шалгалтын төв байр, бие засах газар, үүдний танхим болон бусад газар, үүдний танхим болон бусад газар оролцогчид хоорондоо ярилцах, утсаар ярих, шалгалтын төв дээр байгаа шалгалтын хянагч буюу шалгалтын комиссын бусад төлөөлөгчөөс өөр хөндлөнгийн хүнтэй ярихыг хориглоно.
10.Нэмэлт мэдээлэл:
а/ шалгалтын үеэр эм буюу эмнэлгийн бусад шаардлагатай зүйлийг гар дороо байлгах шаардлагатай бол энэ тухай шалгалтаас өмнө шалгалтын комисст бичгээр /амаар/ мэдэгдэх ёстой. Зөвшөөрөлтэй эм, эмнэлгийн зүйлсийг гялгар уутанд хийгээд шалгалтад орж буй тухайн хүний нэрийг бичсэн шошго нааж шалгалт эхлэхээс өмнө шалгалтын хянагчид шалгуулж, хадгалуулж, шалгалтын үеэр зааварчилгын дагуу өгүүлэхээр хүргүүлнэ
б/ шалгалтын өрөөнд авчирсан аливаа электрон хэрэгсэл, цүнх, уут, үүргэвч, бичгийн цүнх, ном товхимол, сургалтын материал, цаасыг шалгалтын хянагчид өрөөн дотор шалгалт өгч байгаа хүмүүсийн урд тусгайлан гаргасан зайнд нэг дор байрлуулах ёстой
в/ шалгалтын хороо хулгайлагдсан буюу гэмтсэн зүйлийн төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй. Шалгалтын өрөөнд төрөл бүрийн хэрэгсэл, зүйлс авчирсан оролцогчид үүний эрсдлийг өөрсдөө дангаараа хариуцна
11.Дүрэм зөрчсөний үр дагавар
Шалгалт авах хугацааны турш, төлөвлөсөн төлөвлөөгүй завсар чөлөө гарах хугацаанд ч гэсэн дараахь тохиолдолд оролцогчийн материалыг хурааж, шалгалтаас хөөж, унасанд тооцно. Үүнд:
1/Дээр хориглосон аливаа зүйл буюу хэрэгслийг биедээ буюу суудал дээрээ эсвэл суудлынхаа дэргэд байлгавал.
2/Дууг нь хааж, унтраагүй аливаа зүйл буюу хэрэгсэл биедээ байлгаж байгаа буюу шалгалтын өрөөнд авчирсан байвал, /тухайлбал: тухайн шалгалтад оролцогчийн утас буюу бусад электрон хэрэгсэл шалгалтын өрөөний аль нэг хэсэгт дуугарах буюу функц нь ажилласан тохиолдолд тухайн оролцогч өөрөө дуу, функцийг ажиллуулсан буюу ажиллуулахыг завдсанаас үл хамааран түүнийг шалгалтаас нэн даруй хөөж, унасанд тооцно/.
3/Зөвшөөрөөгүй материал ашиглах, түүн‎ээс хуулах, бусад шалгуулагчдад саад хийх, бусдаас хуулах болон хуулахыг завдвал.

Энэхүү дүрмийг хатуу мөрдөж хэрэгжүүлэх бөгөөд ямар ч тохиолдлыг үүнээс гадуур авч үзэхгүй.

ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ 

Оршил

            Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиснээр төрийн албаны өөрчлөлтийн эхний алхам тавигдсан аж. Энэ нь тодорхой хугацаанд хэрэгжих бөгөөд уг өөрчлөлтийн мөн чанар үе шатны онцлогт хийсэн судалгаа болно.

 

 

 

  

Төлөвлөгөө

Ш  Оршил

Ш  Үндсэн хэсэг

·         Төрийн захиргааны төв байгууллагын өөрчлөлт шинчлэлт

·         Нам төвтэй улс төрийн тогтолцооноос төр төвтэй улс төрийн тогтолцоонд шилжих хүчин зүйлийн талаар

·         Монгол улсын төрийн захиргааны байгууллагыгн шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат

·         Зохион байгуулалт, орон тооны өөрчлөлт

·         Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлийн хамрах хүрээ

 

Ш  Дүгнэлт

Ш  Ном зүй

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн захиргааны төв байгууллагын өөрчлөлт шинчлэлт

            Төрийн албаны шинэтгэл нь авлигыг бууруулах хамгийн зөв шийдэл. Төр засгаас гаргасан аливаа шийдвэр, тогтоолыг ард иргэдэд хүргэгч байгууллага нь төрийн захиргааны байгууллага юм. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь иргэдэд үйлчлэх, мэдээлэл өгөх, хамтран ажиллах үүрэгтэй гүйцэтгэх засаглалын институт юм. Төрийн захиргааны байгууллага нь төр засгаас гаргасан аливаа шийдвэр, тогтоолыг ард иргэдэд хүргэх үүрэгтэй. Хуучин социалист системийн үед төрийн захиргааны байгууллага хүнд суртал ихтэй, нээлттэй бус байлаа. Энэ нь тухайн улс төрийн системтэй хобоотой. Төрийн захиргааны шинэтгэлийн гол зорилго нь иргэдэд нээлттэй бүтэц, төрийн уян хатан бодлого шийдвэр, санхүүгийн ил тод байдал бөгөөд бие даасан байдал, үйл ажиллагааны тодорхой чиглэл, алс хэтийн болон дунд, богино хугацааны төлөвлөгөө юм. Монгол Улсын Үндсэн хууль болоод Төрийн албаны тухай хуульд төрийн албыг төрийн, улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж ангилсан байдаг. Төрийн захиргааны байгууллага бол бүхэлдээ засгийн газрын харъяа байгууллага юм. Төрийн улс төрийн алба гэдэгт сонгуулийн үндсэн дээр сонгогдсон эсвэл томилогдсон тодорхой албан тушаал хамаардаг. Төрийн захиргааны албан тушаал нь төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий албан тушаал юм. Улс төрийн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд улс төрийн албаны дээд удирдлагыг чөлөөт сонгиулаар сонгож байх удирдлагын шинэ тогтолцоо бий болсон. Төрийн захиргааны албаны хувьд сонгуулийн үр дүнгээс үл хамааран тогтвортой ажиллах төрийн захиргааны албан хаагчийн удирдлагын шинэ төлөвшүүлэх нөхцөл бий болсон.

       Нам төвтэй улс төрийн тогтолцооноос төр төвтэй улс төрийн тогтолцоонд шилжих хүчин зүйлийн талаар

            Нам төвтэй улс төрийн тогтолцооны үед эрх баригч намаас Засгийн газар болон төрийн захиргааны төв нутгийн захиргааны байгууллагад дор дурдсан чиглэлээр улс төрийн хяналт тавьж байв.

·         Эрх баригч намаас бодлого, төлөвлөгөө боловсруулах, бүх хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэн хувиарлах

·         Намын мэдлийн албан тушаалын жагсаалтын дагуу боловсон хүчнийг шилж сонгох, хувиарлах

 

·         Хяналт шалгалтын байгууллага нь төрийн гэж тооцогдож байсан хэдий боловч үндсэн үүрэг нь засгийн газар, төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэр намын улс төрийн чиг шугамтай хэрхэн нийцэж байгааг хянан шалгаж, эрх баригч намд шууд тайлагнах

Шилжилтийн эхний үе шатанд нам төвтэй улс төрийн тогтолцоог орлох төрийн захиргааны удирдлагын механизм бий болж амжаагүй байсан нь Засгийн газрын удирдан зохицуулах үйл ажиллагааг сулрахад хүргэсэн юм. Тухайлбал: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн төлөвлөлт, хяналтын зэрэг байгууллагыг татан буулгасан боловч зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд  тэдгээрийг орлох байгууллагыг бий болгоогүйн улмаас дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн бодлого, төлөвлөлт, хяналт шалгалт, боловсон хүчний удирдлагын чиг үүргийг дутуу үнэлэхэд хүргэв. Үүний улмаас Засгийн газрын цаашдын ажиллагаанд засч залруулбал зохих дор дурдсан нөхцөл байдал бий болов:

·         Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилт нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын бүх хүрээнд гүн гүнзгий өөрчлөлт хийх нарийн төвөгтэй, урт удаан хугацааны үйл явц юм. Ардчилсан нийгэм дэх зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд Засгийн газар үүргээ гүйцэтгэж чаддаг болохын зэрэгцээ улсын хэвшлээс гадна бие даан амьдрах чадвартай хувийн хэвшил бий болгон хөгжүүлэх шаардлага тавигдах болсон.

 

·         Шилжилтийн энэ үед хувийн хэвшил дөнгөж үүсэн бий болж байгаа учраас түүний цаашдын хөгжилд Засгийн газраас гүйцэтгэх үүрэг туйлын чухал болж байна. Иймээс Засгийн газар өөрөө өрчлөгдөн шинэчлэгдэхээс гадна бие даан амьдрах чадвартай хувийн хэвшил бий болж хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлага тулгарч байна.

 

                    Монгол улсын төрийн захиргааны байгууллагыгн шинэ тогтолцоог бүрдүүлэх үе шат

·         Нэгдүгээр үе шат: Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдаж, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох хуулийн дагуу ардчилсан төрийн байгууллагын шинэ институциудын тогтолцоо бүрдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн

·         Хоёрдугаар үе шат: Монгол улсын түүхэнд анх удаа төрийн албаны тухай хууль батлагдаж, түүнд нийцүүлэн гаргасан холбогдох хуулиуд, бусад 20 гариу эрх зүйн актуудаар төрийн албаны боловсон хүчний шинэ бодлогыг тодорхойлж, эрх зүйн байдлыг хуульчлан баталгаажуулан, төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинчлэлийн хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн билээ.

·         Гуравдугаар үе шат: Төрийн захиргааны бүх шатны байгууллагыг хөгжүүлэх, төрийн боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар засаглалын институциудын чадавхи, үйл ажиллагааных нь үр ашиг, бүтээмж үр нөлөө буюу чанар, хүртээмжийг дээшлүүлхэд чиглэсэн өргөн хүрээтэй бодлого, зорилтыг засгийн газарын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, засгийн газарын “Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөр”-ийн “Зохистой засаглал” бүрэлдхүүн хэсгийн хүрээнд дэвшүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаар энэ үе шатны агуулга, ач холбогдол тодорхойлогдож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүгнэлт

Төрийн захиргааны зарим байгууллагуудын дутагдалтай тал нь үйл ажиллагааны чиглэл нь тодорхой бус мэдээлэл судалгаа дутмаг байдаг. Энэ нь бухимдал үүсэх, үл ойлголцол зэргийг үүсгэдэг. Иймээс төрийн захиргааны шинэтгэлийг эрчимжүүлж, зөв зүйтэй зохион байгуулах, чадварлаг менежменттэй удирдлага, ёс зүйн болоод ур чадварын хувьд өндөр мэргэшсэн албан хаагч, санхүүгийн ил тод байдал, нээлттэй бүтэц зэргийг нэн даруй хэрэгжүүлэх ёстой юм. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал нийгэм дэхь бухимдал аажмаар саарч улс орон хөгжих гол суурь болно. 

Бэлэглэлийн гэрээ ойлголт, онцлог

2011 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Админ

Оршил

Хүмүүс бие биедээ бэлэг сэлт, дурсгал, хандив өгөх нь өнө эртний түүхэн уламжлалтайн зэрэгцээ  хүний зан заншил, ёс суртахууны эерэг талыг илэрхийлэх нэг хэлбэр болж ирсэн байна. Иймд бэлэглэлийн харилцаа нь төрийн хууль тогтоомж, зан заншилын хэм хэмжээгээр давхар зохицуулагддаг онцлогтой бөгөөд эд хөрөнгө хөрөнгө үнэ төлбөргүйгээр шилжүүлэх харилцаа бүрийг зөвхөн Иргэний эрх зүй бус хөдөлмөр эрх зүй, захиргааны эрх зүйгээр зохицуулана. Мөн бэлэглэл нь өмчлөгч эд юмсаа захиран зарцуулах давуу эрхийг илэрхийлж буй хэлбэр юм. Өөрөөр хэлбэл иргэн хэний ч шахалт хавчилт, ятгалтгагүйгээр өөрөө мэдэж ямар ч эд хөрөнгө, үнэт зүйлийг төрөл төрөгсөд, найз нөхөд болон бусад субъектэд өгөх хэрэгтэй гэсэн үг юм. Бэлэглэлийн харилцаа нь өмчлөгч эд юмсаа бусдын өмчлөлд ямар нэг үнэ, хөлс, төлбөргүйгээр бүр мөсөн шилжүүлэх явцад үүсэх бөгөөд энэ үед өмчлөх бэлэглэгчид

Бизнесийн алтан дүрэм

2011 оны 06-р сарын 30 Нийтэлсэн Админ
Загвар өмсөгч Хайди Клум шоу бизнесийн ертөнцөд хэрхэн амжилт олсон нууцаа дэлгэжээ.
Зорилгоо тодорхойл
“Юу хүсээд байгаагаа ч ойлгодоггүй хүнтэй би цөөнгүй таарч байсан. Зорилгоо ухаарахгүйгээр ажил хийнэ гэдэг амаргүй. Хэрэв та юу хүсч буйгаа мэдэхгүй байгаа бол тэр чинь таны хамгийн гол бэрхшээл. Би сайн загвар өмсөгч болохыг хүсч байсан учраас л энэ мэргэжлийг сонгосон. Тиймээс хамгийн түрүүнд зорилгоо тодорхойл.”
Хүсэл мөрөөдлийнхөө тухай ихийг сур
“Зурагчид, стилистүүд, сэтгүүлчдийн хэрхэн ажилладгийг мэдэхийн тулд би бизнест хөл тавьсан. Ахлах тогооч болохын тулд хутга, хайруулын таваг, сав суулганы тухай арван хуруу шигээ мэддэг байх шаардлагатай. Хамгийн чухал нь ямар хоол хиймээр байгаагаа мэдэх ёстой. Түүний л адил мэдлэгтэй сонголтынхоо тухай бүрэн төгс мэдлэгтэй бай.”

Итгэлээ найдвараа хэзээ ч бүү хая
“Айж байгаа зүйлдээ хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй. Энэ бол миний уриа, миний бодол. Индэрийн өмнө балмагдан зогсох хүн эгдүүтэй харагддаг ч, бизнесийн уулзалтын үед хамгийн тохиромжгүй зүйл бол өөртөө итгэлгүй байдал. Зүгээр л тэдний нүд рүү эгцлэн хараад “Энэ бол миний хүсэл мөрөөдөл. Тийм ч учраас би энд байгаа юм. Би өөрийнхөө чадварт итгэл төгс байна” гэж хэлэх хэрэгтэй.
Шинэ бүхэнд нээлттэй бай
“Бүхнийг мэддэг байна гэдэг тийм ч сайхан зүйл биш. Энэ үгийг сонсоод та гайхаж магадгүй. Ямар ч хүнд авууштай, суралцахаар зүйл байдаг гэдэгт би итгэдэг. Тиймээс нээлттэй эвсэг байж, хамтдаа амжилтад хүрээрэй.”
Хүлээстэй юм шиг суух хэрэггүй
“Голыг барьж явна гэдэг амаргүй. Гэхдээ зайлшгүй суралцах чанар. Хэтэрхий хичээх, эсвэл бүгдийг зоргоор нь хаях ч хэрэггүй. Сандалдаа шигдээд, тавган дээр минь хоол нисээд ирэхийг хүлээвэл өлсч үхэх болно. Учир нь энэ дэлхий дээр маш олон өлсгөлөн хүн бий шүү дээ. Эртэч шувуу л хоолоо олдог гэдгийг мартаж болохгүй.”
Н.Аригу
http://mass.mn

Дээрх албан татварын төрлүүдийг ногдуулахдаа татвар тооцох дараахь хоёр хэлбэрийг ашигладаг.
1.Гаалийн үнээс хувиар тооцох хэлбэр:
Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъёог хэрэглэнэ.
ГТ=ГҮ х Т1
ГТ - гаалийн татвар
ГҮ - гаалийн үнэ
Т1 - Үнээс тооцох тарифын хувь хэмжээ
2. Биет хэмжигдэхүүнээс тооцох хэлбэр:
Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъёог хэрэглэнэ.
ГТ= ТХ х Т2
ГТ – татварын хэмжээ
Т2 – тоо хэмжээ, жингээс тооцох тарифын хувь хэмжээ
ТХ – татвар тооцох барааны тоо хэмжээ, жин буюу биет хэмжигдэхүүн

Гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь томъёог хэрэглэнэ.
ГҮ=ХҮ + (Т+К+Д+П+О) – Х
- ГҮ – гаалийн үнэ
- ХҮ – хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн, төлбөл зохих үнэ,
- Т – тээврийн зардал,
- К – комисс,
- Д – дэмжлэг,
- П – патент,
- О – орлого,
- Х – хасагдах зардал
Эдгээр нэмэгдэх болон хасагдах зардлуудыг тус тусад нь дэлгэрэнгүй авч үзье.
1.Т буюу тээврийн зардалд барааг Монгол Улсын хилийн өртө хүртэл тээвэрлэх, ачих буулгах зардал, тээврийн бичиг баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан аливаа хураамж, үнэ хөлс, тээвэрлэлтийн явцад бараанд зориулж, тухайлбал шаардлагатай дулаан бүхий орчинд тээвэрлэх ёстой бараа бол түүнд гарах зардал, мөн үүнтэй төстэй чийг, агааржуулалт, хөргөлтөд гарах зардал, түүнчлэн хэрвээ амьд амьтан бол түүнийг хооллох, эмчлэх зэрэг тухайн барааны бүрэн бүтэн байдал, чанарыг хадгалахтай холбогдон гарах зардлууд, даатгалын хураамж хамаарна.
2.К буюу комисст тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын дараахь үнийг хамруулан авч үзнэ:
3.Д буюу дэмжлэгт тухайн барааг экспортонд зориулж үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлох үйл ажиллагаатай холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид буюу үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсвэл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээний өртгийн зохих хэсгийг ойлгоно.
4.П буюу патентэд тухайн үнэлж байгаа барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас шууд ба шууд бус хэлбэрээр төлсөн, эсвэл төлөх патент, оюуны өмчийн эрхийн гэх мэт төлбөр, шимтгэл хамаарна.
5.О буюу орлогод худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд ба шууд бус хэлбэрээр худалдагчид эргүүлж төлөх хэсэг хамаарна.
6.Х буюу хасагдах зардалд дараахь бүлэг зардлууд орно. Үүнд: Үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсоны дараа суурилуулсан, угсарсан, бүтээн босгосон, засварласан болон техникийн туслалцаа үзүүлсэн, үүнтэй холбоотой сургалт явуулсаны төлөө худалдагчид төлсөн төлбөр, импортолсоны дараахь тээврийн зардал, импортлогч орны гаалийн болон бусад татвар г,м.

ОДОО ТА ТАТВАРАА БОДООД ҮЗЭЭРЭЙ
ЖИШЭЭ-1: /Онцгой албан татвартай бараа/
Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 Mark-II машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 1400 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.
· ХҮ - худалдаж авсан үнэ
· З - тээврийн зардал болон бусад зардал
· ГҮ - гаалийн үнэ (зах зээлийн үнэ)
· Х - тухайн өдрийн гаалийн бүрдүүлэлтэд мөрдөж байгаа ам.долларын ханш   (1 $=1’310 төгрөг гэж тооцов.)
· ГТ - гаалийн татвар (5%)
· ОАТ - онцгой албан татвар
· НӨАТ - нэмэгдсэн өртөгийн албан татвар 10%)
1. ГҮ=(ХҮ+З)*Х
 ГҮ=(2'100+4'100)*1'310=4'585’000 төгрөг
2. ГТ=ГҮ*5%
 ГТ=4’585’000*5%=229'250
 3. Суудлын автоамашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 тул Онцгой албан татварын хуулийн дагуу 2'000 ам.доллар (2'000*1'310=2’620’000 төгрөг)-ын ОАТ ногдуулна.
 НӨАТ=(ГҮ+ГТ+ОАТ)*10%
 4. НӨАТ=(4'585’000+229'250+2’620’000) *10%=743’425 төгрөг
ТАТВАРЫН ДҮН:   229'250+2’620’000+743’425 буюу
Таны импортлосон автомашинд нийт 3'592’675 төгрөгийн татвар ногдох тооцоо гарч байна.
ЖИШЭЭ-2: /Импортын бараа /
Иргэн Н Финланд улсаас CIF Тян-Жинь нөхцөлөөр 60 тонн элсэн чихэр, тонн тус бүр нь 325 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулжээ. Тян-Жиниас Улаанбаатар хүртэлх тээврийн зардалд 1850 ам.доллар, даатгалын хураамжинд 250 ам.доллар тус тус төлсөн байна. Энэ тохиолдол иргэн Н хэдэн төгрөгийн татвар төлөхийг тооцож үзье.
ГТ=ГҮ*Т1
ГТ=(325*60+1850+250)*1180*0.05=1274400 төгрөг
Үүнээс: ГҮ=(325*60+1850+250)*1180=25488000 төгрөг 1US$=1180 төгрөг гэж тооцов
Т1=5%
НӨАТ=(ГҮ+ГТ)*Т3
НӨАТ=( 1274400+25488000)*0.10=25615440
Үүнээс Т3=10%
Бүгд татвар=ГТ+НӨАТ=1274400+25615440 =26889840 төгрөг болж байна.

http://www.ecustoms.mn

Декрит:
Тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалингийн дундажаас бодож декритний мөнгийг төрөхөөс өмнөх 45 хоног, төрсөний дараах 45 хоногоор /нийт 90 хоног/ бодож цалинг олгоно. Декритний мөнгөнөөс байгууллага болон хувь хүн ямар нэг шимтгэл төлөхгүй бөгөөд улсаас 100 хувь төлнө. Төрсөний дараа тухайн ажилтаны НДШ-ийг байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 7,5 хувиар бодож төлж явна.  Жишээ нь: 108000*7,5хувь=8100 төгрөг.

Лист:

Листний мөнгийг тухайн ажилтаны НДШ төлж ажилласан хугацаанаас хамааран улсаас олгоно. 5 хүртэл жил ажилласан бол тооцсон цалингийн 50 хувь, 5-14 жил ажилласан бол 55 хувь, 15 жилээс дээш ажилласан бол 75 хувиар тооцож ямар нэг суутгал хийхгүйгээр олгоно.

Амралт:
Амралтын мөнгийг ажилтаны сүүлийн 11 сарын цалингийн дундажаас бодон олгодог. Амралтын мөнгөнөөс НДШ, ХАОАТ-ыг хуулийн дагуу суутгаж ажил олгогч олгоно. 

Хэрэв тухайн байгууллагад тэтгэвэрт гарсан хүн ажиллаж байвал хувь хүн НДШ-д 7,5 хувийг, байгууллага 8,5 хувийг нийт 16 хувиар бодож төлнө

Бизнес эрхлэх 75 нууц зөвлөмж

2011 оны 06-р сарын 30 Нийтэлсэн Админ
Хүмүүс шинээр бизнес эхэлдэггүй шалтгаанууд нь эрсдэлээс эмээх, зоригтой алхам хийдэггүй эсвэл юунаас эхлэхээ мэддэггүйтэй холбоотой байдаг.
Бид танд бизнес төлөвлөгөө бичихээс эхлүүлээд ажилчдаа хэрхэн сонгох болон компаний нэр ямар байх вэ гэх мэт бүх хийгдэх ёстой зүйлийг энэхүү материалдаа тусгасан юм.
Гэхдээ та битгий санаа зовоорой, энэ бүгдийг бид хялбаршуулах үүднээс 75 алхам болгож, алхам бүрийг мэргэжлийн зөвлөгчөөс авсан юм. Иймээс бизнес эхлэхдээ бидний санал болгож буй алхмуудыг аажуу тайвнаар уншиж, санаж, мөрдөх юм бол таны бизнес амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Танд бизнес төлөвлөгөө бий юу?
Чанартай төлөвлөгөө нь таны эхлэлийг бататгаж өгөх найдвартай хэрэгсэл мөн.
Бизнесээ эхлэхээсээ өмнө хийх анхны зүйл бол чанартай бизнес төлөвлөгөө боловсруулах явдал юм. “Ихэнхи хүмүүс бизнес төлөвлөгөө бичиж эхлээгүйгээс болж их алддаг” гэж Линда Пинсон Anatomy of a Business and Securing Your Company’s Future номын зохиолч хэлж байна. “ Тэдэнд мөнгө эсвэл стратегийн ач холбогдолтой хамтрагч хэрэгтэй: Тэд юу хүсдэг вэ гэвэл бизнес төлөвлөгөө, харин энэ нь тэднийг сандралд оруулдаг.”
Бизнес төлөвлөгөө таны бизнесийн амьдралын мөчлөгт чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг байна. Жишээлбэл: хамгийн түрүүнд энэ бизнесийг эхлүүлэх нь ашигтай юу. Бизнес төлөвлөгөө нь чухал хамтрагчид, зээл олгогчид, ажилчид, бүр хэрэглэгчидтэй харилцах харилцааны хэрэгсэл болдог.
Үзэг цаасаа холбохын өмнө чухал нөөц боломж, багаж хэрэгслүүдийг судлах нь оновчтой.
Хэвлэл ном олж авах, чухал компьютерийн программуудыг суурилуулах нь зарим үйлдлүүдийг хялбаршуулдаг. Өөрийн улс дахь Жижиг бизнесийн холбоо, Жижиг бизнесийг дэмжих төв, их сургууль, коллежууд, хурал цуглаануудаас туслалцаа, чухал мэдээлэл зэргийг олж авах нь зүйтэй.
Та өөрийн төлөвлөгөөгөө бүхэлд нь зөвлөх нарт найдаж орхиж болохгүй. Гэхдээ “Сайн зөвлөгч цагаар хөлслөх нь ихэнхи тохиолдолд маш оновчтой зөвлөмжүүдийг өгч чаддаг” гэж Пинсон зөвлөж байна. Түүнчлэн сайн төлөвлөгөөг зөвлөхөөр боловсруулахад дор хаяж 2000-5000 долларын зардалтай байдаг.
Өөрийн бизнес санаагаа тоон үзүүлэлтээр батлах.
Бизнес төлөвлөгөө нь тоон ба чанарын үзүүлэлтүүдийг адилтган хослуулсан байдаг гэдгийг санах хэрэгтэй. “Бизнес төлөвлөгөө бичнэ гэдэг бол зөвхөн санаагаа бичнэ гэсэн үг биш юм” гэж хэлжээ. “Энэ нь таны санааг санхүүгийн үзүүлэлтэнд буулгахыг хэлж байгаа юм”. Юу гэсэн үг вэ гэвэл өөрийн санаагаа үгээр тайлбарлахын хажуугаар хамгийн нарийвчлалтай тоон үзүүлэлт заавал шаардлагатай юм.
Бичиж эхлэхдээ үйл ажиллагаа, санаагаа тусгаж өгсний дараагаар санхүүгийн хэсэгт шилжих хэрэгтэй. “Өөрийн санаагаа мөнгөн дүнд хувиргаж байх ёстой”. Жишээлбэл: зар сурталчилгааг ямар бодлоготойгоор, хаагуур яаж явах гэдгээ тодорхойлсны үндсэн дээр ямар үнэтэй, зардалтай байх вэ гэдгийг тусгаж өгөх хэрэгтэй. Ингэснээр зар сурталчилгааны зардлыг тооцоолох үзүүлэлттэй боллоо гэсэн үг. “ Таны үйл ажиллагаа, санаа нь ямар нэг мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй юм бол бодитой болж чадахгүй юм”.
Таамаглал дэвшүүлэхдээ оновчтой, бодитой байх ёстой.
Бизнес төлөвлөгөөнд гардаг нийтлэг нэг алдаа бол борлуулалтыг хэт их болгож, зардлаа хэт бага байлгадаг явдал юм. Ашгийн хувийг бодитойгоор тооцоолохын тулд зорилтот зах зээлээ зөв тодорхойлж, тэр зах зээлдээ үндэслэн зардал, орлого таамаглах явдал юм. Энэ нь хэрэглэгч болж болох магадлалтай бүлгүүдийг сонгож, худалдан авалт хийж чадахгүй, хэрэгцээ нь байхгүй, сонирхож авахгүй, үр дүнтэйгээр нэвтрүүлж чадахгүй бүлгүүдийг хасаж зорилтот зах зээлээ тодорхойлно гэсэн үг.
    Эхний жилийн бэлэн мөнгөний урсгалаа сар бүрээр нь хамгийн бага байхаар тодорхойл.
Бэлэн мөнгөний урсгал гэдэг бол маш чухал асуудал юм. Цаашлаад дараачийн гурван жилийн ашиг, алдагдлыг таамаглаж, тайлан баланст тусгах. Эндээс ашиг алдагдал тэнцэх цэгийг тодорхойл. Өөрийн зах зээл дээр буй зарим мэдээллүүдийг олж харьцуулан бодитой болж буй эсэхийг шалгах. Хэрэв ногооны худалдааны наймаачид 10%-ийн ашигтай ажиллаж, харин та өөрийн ашгийг 30% гэж таамаглаж байгаа бол тооцооллоо дахин нэг шалгаж үзэхийг зөвлөж байна.
Маркетингт илүү анхаарлаа төвлөрүүл.
Эхлээд зорилгоо тодорхойл. Хоёрт зах зээлийн судалгаа хийх, үүнд зорилтот зах зээлээ тодорхойлох, өрсөлдөгч нарыг тодорхойлох, зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг таамаглах.
Ингэсний дараагаар маркетингийн стратегиа төлөвлөх, үүнд борлуулалтын таамаглал, зар сурталчилгаа, дэмжлэг, PR, сүлжээнүүд, байршил, хэрэглэгчдийн үйлчилгээ, болон бусад маркетингийн суваг, багаж хэрэгслүүдийг тодорхойл. Үүний дараагаар дээрх маркетингийн стратегиудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, бэнчмаркийнг хийж өөрийн төлөвлөгөө хир бодитой болсон байна вэ гэдгийг үзэх.
Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох.
Зорилтот хэрэглэгчдээ сонгож дараа нь оновчтой үйл ажиллагааг явуулах.
Бизнесийн үүд хаалгаа бүгдэд нээ. Яагаад заавал зорилтот зах зээлд төвлөрөн бусад зах зээлийн сегментүүдийг орхиж бизнес хийх гэж? “Жижиг бизнес эрхлэгчдийн нэг том асуудал бол худалдан авалт хийж буй хэрэглэгчдэд баярлахаас илүүтэйгээр, тэдний зорилтот хэрэглэгч болох мэдээллүүдийг цуглуулдаггүй.
Оновчтой шинж чанаруудыг онилох нь амжилт ялагдал хоёр ялгааг харуулж чадах боломж юм. Бүгдийг гэж онилохын оронд хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж дараахь хэдэн зөвлөмжүүдийг санаарай.
Битгий магадлах гэж оролд.
Жижиг бизнес эрхлэгчид өөрсдийн хэрэглэгчдийн талаар судалгаа хийж эхлэхээсээ өмнө тэд юу хүсдэг талаар мэднэ гэж төсөөлдөг.
Хэрэв та ресторан байгуулах гэж байгаа бол хэрэглэгч зөвхөн амттай хоолонд дуртай гэж төсөөлсөн бол хэрэглэгчид бусад үйлчилгээ, цэвэр орчин гэдгийг орхигдуулах магадлалтай болж байна.
Таны ирээдүйн хэрэглэгчид танай өрсөлдөгч байгууллагуудаар үйлчлүүлж байгаа болохоор тэднийг судалгааны хэрэгсэл болгон ашиглах нь хялбар. Танай өрсөлдөгч нар дан ганц юу борлуулж байгааг биш хэрхэн яаж маркетинг хийж, ямар үйлчилгээ үзүүлж байгаа зэргийг судлах нь чухал. “Танай ирээдүйн хэрэглэгчид өрсөлдөгч нараас худалдан авалтаа хэрхэн хийж байна. Тэд юу худалдаж авч байна, хэнээс худалдан авч байна, өрсөлдөгч нараас юу сурч авч болох вэ?” энэ бүгдийг тооцоолох хэрэгтэй.
Хамгийн төгс тохирлыг олох.
Жижиг бизнес эрхлэгчдийн тооцоолж олох хамгийн чухал зүйл бол ямар хэрэглэгч манай зорилгыг биелүүлж чадах вэ? гэдгийг олох.
Стратегийн ач холбогдолтой хүмүүс аль нь вэ? Таны хэрэглэгч олноор нь худалдан авдаг уу эсвэл ширхэглэн худалдан авдаг уу? Бизнесийн байгууллага уу эсвэл жирийн иргэд үү? Дундаж орлоготой юу эсвэл дээд түвшний орлоготой юу? Энэ мэтчилэн маш олон үзүүлэлтүүдийг цуглуулсны үндсэн дээр худалдан авалт хийж буй хэрэглэгчдийг дахин үйлчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Өөр өөр сегментүүдийг тодорхойл.
Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлсны дараагаар өөр ямар боломж байж болох вэ гэдгийг судлах.
Танай хэрэглэгчид өөр өөр төрлийн олон сегментэд хуваагдаж болно. Дээр дурдсан ресторан байлаа гэж бодоход хятад хоол, европ хоол, цагаан хоол гэх мэт олон төрөл болгож болох юм.
Үнэгүй зах зээлийн судалгааны аргуудыг ашиглах.
Интернет бол мэдээллийн эх үүсвэр болж байна. Өөрийн дуртай ямар ч сэдвээр хайлт хийхэд вэб хуудас, хэлэлцүүлэг, сурталчилгаа гэх мэт маш олон хайлт бий болох болно. Үүний хажуугаар зах зээлийн судалгааны маш олон ном хэвлэл судалгаа хийгдсэн байдаг, тиймээс өөрийн бүс орчинд аль нь тохирч байна вэ гэдгийг үндэслэн судалж болох юм.
Үйлчилгээ, үйлчилгээ, үйлчилгээ.
Жижиг бизнесүүдийн дийлэнх хувь нь муу бүтээгдэхүүнээсээ илүү муу үйлчилснээсээ болоод хэрэглэгчдээ алдаж байдаг.
Танай бизнесийн маркетингийн хамгийн чухал нэг арга бол сайн үйлчилгээ ба борлуулалт байдаг. Та хэрэглэгчдээ үнэн сэтгэлээсээ үйлчилсэн тохиолдолд буцаад тэр хэрэглэгч танай үнэнч хэрэглэгч болдог.
http://www.monsource.mn/monhrm/index.php/jstuff/2011-05-19-23-39-10/36---75------200--12

Экспорт Импортын Гаалийн бүрдүүлэлт

2011 оны 06-р сарын 30 Нийтэлсэн Админ
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.
 Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:
        1.      Мэдүүлэх,
        2.      Гаалийн бичиг баримтыг шалгах,
        3.      Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,
        4.      Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,
        5.      Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.
 “Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.

 Бараа мэдүүлэх хэлбэр:
        1.       бичгээр;
        2.       мэдээллийн сүлжээгээр;
        3.       зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;
        4.       зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:
Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:
    Дараахь бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.
       ·       Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;
        ·         цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;
        ·         мал, амьтан;
        ·         улс хоорондын шуудангийн илгээмж;
        ·         сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;
        ·         амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
        ·         донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;
        ·         хуульд заасан бусад бараа.
Барааг урьдчилан мэдүүлэх:
    Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.
Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:
     Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.
        ·       барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;
        ·       барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;
Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:
    Мэдүүлэгч(захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар   болон түүнтэй адилтгах бусад байгууллагын   бараа,   тэнд   ажиллагсдын   хувийн   ачаа тээшинд   хийх   гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.
Дээш
ГАДААД БҮРДҮҮЛЭЛТЭД ШААРДЛАГАТАЙ ГАДААД ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ:
    Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараахь бүлгүүдэд хуваадаг.
 Авто тээврийн хэрэгслээр:
        ·       авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
        ·       ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
        ·       худалдааны бичиг баримт;  /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/
Агаарын тээврийн хэрэгслээр:
        ·       тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
        ·       ерөнхий мэдүүлэг;
        ·       зорчигчийн нэрсийн жагсаалт;
        ·       ачааны жагсаалт /карго манифест/;
        ·       ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
        ·       аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт;
        ·       худалдааны бичиг баримт;
Төмөр замаар:
        ·       дамжуулах хуудас;
        ·       вагон хуудас;
        ·       тээврийн бичиг баримт;
        ·       худалдааны бичиг баримт;

http://www.ecustoms.mn

Цалинг хэрхэн боддог вэ.

2011 оны 06-р сарын 30 Нийтэлсэн Админ

Та сарын үндсэн цалин дээрээ байгууллагынхаа гаргасан дотоод журмын дагуу үндсэн цалингийн тодорхой хувь буюу “ажилласан жилийн нэмэгдэл” мөн “ур чадварын нэмэгдэл” болон хоол унааны олговор авна.

Үүнээс НДШ-д “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн дагуу тэтгэврийн даатгалд 7 хувь, тэтгэмжийн даатгалд 0.5 хувь, ажилгүйдлийн даатгалд шимтгэлд 0.5 хувь, ЭМДШ-д 2 хувь нийтдээ 10 хувийн шимтгэл суутгуулдаг.

“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу таны цалингаас НДШ-ийг хассан дүнгээс 10 хувийн ХХОАТ-т авдаг. Өөрөөр хэлбэл цалин хөлс, шагнал урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж болон тэдгээртэй адилтгах орлого / мөн хоол, унаа, түлш, байрны үнийн хөнгөлөлтийн орлого/-оос ХХОАТ-ыг суутгадаг. Мөн 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон ХХОАТ-ын тухай хуулийн 24.1-д энэ хуулийн 11.1.1-11.1.6 ногдох орлогод ногдох жилийн албан татвараас 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт байгаа. Энэ нь таны сар бүр төлж байгаа албан татвараас 7000 төгрөгийг хөнгөлж хасч тооцно гэсэн үг юм. Үүнийг жишээгээр тайлбарлавал:


Сард 150.000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан байгууллагынхаа дотоод журмын дагуу ажилласан жилийн урамшуулал болгож 5 хувийн нэмэгдэл буюу 7.500 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 10 хувь буюу 15.000 төгрөг, хоол унааны олговорт 10.000 төгрөг авдаг гэвэл нийт сард бодогдох цалин 182.500 төгрөг.
Үүнээс НД, ЭМДШ-д 10 хувь буюу 18.250 төгрөгийг суутгаад хассан дүнгээс ХуХОАТ-т 10 хувь буюу 16.425 төгрөг төлөх боловч хуульд заасан хөнгөлөлтийн дагуу 7000 төгрөг хасч 9.425 төгрөг төлөх юм.
Ингээд уг ажилтны сард гар дээр авах цалин нь 154.825 төгрөг болж байна. Цалин бодох аргыг ойлгомжтой болгох үүднээс хялбар жишээ авлаа. Та өөрийн цалинг тооцож үзэхдээ таны ажиллаж буй газар ажил, үйлдвэрийн онцлогоос шалтгаалаад дээр дурдсанаас илүү олон төрлийн нэмэгдэл хөлс, олговор, хөнгөлөлт авдаг байж болох тул тэр бүгдийг оруулан тооцох ёстой юм.

Интернетийн хурдаа 20%-иар сайжруулах

2011 оны 06-р сарын 30 Нийтэлсэн Админ

Интернетийн хурдаа 20%-иар сайжруулах


Монголд интернетийн хурд бусад орнуудынхтай харьцуулвал маш муу. Дээр нь интернетийн үнэ өндөр. За энэ асуудлыг бид шийдэж чаддаггүй юмаа гэхэд нөгөө microsoft маань үйлдлийн системүүддээ бас интернетийн хурдыг багасгах бодлого хийж өгсөн байх юм. Энэ нь юунд вэ гэхээр нөгөөх л update, лавлагаа гэх мэт зүйлүүдэд зарцуулагддаг байх юм. 

Default тохиргоогоороо бол нийт авж байгаа интернетийн урсгалын 20%-г нь систем өөрөө хэрэглэхээр тохируулгатай байж байх юм. Үүнийг хэрхэн болиулж бид интернетийн хурдаа бүрэн гүйцэд ашиглах талаар заавар орууллаа.

1. Start цэснээс RUN дарна. (windows+R)

2. "gpedit.msc" гэж бичээд ENTER дар.

3. Одоо

Local computer policy

Computer configuration

Network

QOS packet Scheduler    дарж ор.

4. Тэнд Limit reservable bandwidth гэж байгаа. Түүн дээр 2 дараад ор.

5. Тохиргоог нь ENABLE болгоод bandwidth limit %-ыг нь 0 болгочих. Тэгээд OK дар.

Флаш дискнээс вирус авахгүй байх энгийн арга

2011 оны 06-р сарын 30 Нийтэлсэн Админ

Флаш дискнээс вирус авахгүй байх энгийн арга


Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм.

Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна.

Харин үүнээс хамгаалах арга бол энэ автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм.

Хэрхэн хаах вэ.

Эхлээд Start -> Run... (эсвэл Windows logo+R товчны хослол ашиглаж болно) нээгээд gpedit.msc гэж бичээд Enter товч дарахад Group Policy гэсэн цонх нээгдэнэ.

Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог enable болгож сонгоод Аll drives буюу Бүх диск гэсэн сонголтыг сонгоод OK дарна.

за амжилт

Таньд хэрэгтэй WEB-үүд

2011 оны 06-р сарын 29 Нийтэлсэн Админ

http://www.999kino.com

http://www.kinochin.com

http://www.Taskino.com

http://www.Lhaku.com

 http://www.Shuurhai.com

http://www.phpfusion.org

http://www.mediafiremoviez.com

http://www.Goykino.com - Эдгээрээс кино үзэж бас татаж болно http://www.mp3skull.com

http://www.beemp3.com

http://www.mp3nut.com - Эдгээрээс дуу үнэгүй татаж бас сонсож болно http://www.Google.com - Зураг үзээд татаж болно kkkkkkkkkkk http://www.Youtube.com - Бичлэг үзэж болно

http://www.download3000.com

http://www.phpfusion.org - Эдгээрээс үнэгүй шилдэг про татаж болно

Харин энэ бол Монголын минь том сайтууд

http://www.ZALUU.com 

 http://www.XOPOM.com

http://www.SETGE.mn

http://www.AMJILT.com

http://www.CAAK.mn

http://www.TOPMONGOL.com

http://www.SHOCK.mn

Бонд

2011 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Админ
Бонд нь нэг төрлийн өрийн бичиг юм. Банкны зээлээс ялгаатай нь тус өрийг өөр хүнд худалдах боломж нээлттэй. Бонд гаргагч нь үндсэн төлбөр буюу нэрлэсэн үнийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцааж төлөх баталгааг өгдөг.
Өөрөөр хэлбэл, бонд гаргагч нь хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлж буй хэрэг юм. Харин бонд худалдан авагч нь хүүгийн орлого олж мөнгөө арвижуулах гэж буй хөрөнгө оруулагч, мэдээж мөнгөө банкинд хадгаламж хэлбэрээр байршуулснаас илүү өндөр ашиг олох тохиолдолд бондыг худалдаж авдаг. Дэлгэрэнгүй»

FireFox -ийн маш хэрэгтэй нэмэгдэл

2011 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Админ

Вэб сайтууд нээгдэхдээ удаад байна уу, зарим вэб сайтыг үзхээр компьютер чинь гацаад, удаад байна уу? Энэ бүгд нэг шалтгаантай гэж хэлж болно. Тэр нь юу вэ гэхээр Flash animation -ууд юм. Одоо баннер байрлуулдаггүй вэб сайт гэж үгүй болсон, тэгээд бас баннерууд нь дандаа Flash байх тохиолдол их шүүдээ. Тэгүүл доорх FireFox-ын нэмэгдэл нь үзэж буй хуудасныхаа баннер гэх мэт зүйлийг блоклох үүрэгтэй. Ахиж Flash animation banner -уудыг үзэхгүй гэсэн үг. Суулгаад ашиглаад үзээрэй.

ТАТАХ

 Дэлгэрэнгүй»

Санхүүгийн бүтгэлийн тухай үндсэн ойлголт

2011 оны 04-р сарын 15 Нийтэлсэн Админ
Санхүүгийн бүтгэлийн тухай үндсэн ойлголт

Америкийн мэргэжсэн нягтлан бодогчдын институтээс тодорхойлохдоо “Бүртгэл гэдэг нь санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр илэрхийлэх замаар дансдыг сонгох, ангилах, нэгтгэх урлаг бөгөөд түүнчлэн эцсийн үр дүнг тайлбарлах явдал юм.” гэжээ. Мөн эдийн засгийн өргөн дэлгэр мэдээлэл агуулж байдаг талаас нь нягтлан бодох бүртгэлийг бизнесийн харилцааны хэл гэж үзэх явдал байдаг Нягтлан бодох бүртгэл нь онол арга зүйн хувьд дотроо өөр өөрийн онцлогтой үндсэн хоёр төрөлд хуваагдах бөгөөд эдгээр нь санхүүгийн ба удирдлагын бүртгэл юм. удирдлагын бүртгэл нь удирдлагын дотоод хэрэгцээнд зориулж мэдээлэл боловсруулдаг. Санхүүгийн бүртгэл нь дотоод удирдлагд зориулагдхаас гадна гадаад мэдээлэл хэрэглгэчдэд зориулагддаг. Санхүүгийн болон удирдлагын бүртгэлийн ялгаа нь

 Дэлгэрэнгүй»

2011

Нэг. Санхүүгийн үндэс хичээлийн улсын шалгалтын асуултууд

1. Санхүүгийн шинжлэх ухааны үүсэл, хөгжил, мөн чанар

2. Санхүүгийн нөөц түүний бүрэлдэхүүн хэсэг

3. Санхүүгийн тогтолцоо, санхүүгийн байгууллагууд

4. Санхүүгийн хяналт, шалгалт,

5. Хувьцааны төрөл, ангилал

6. Банкны тогтолцоо, үүрэг, ангилал

7. Төв банкны зорилго, үйл ажиллагаа

8. Арилжааны банкны зорилго, үйл ажиллагаа

9. Мөнгө түүний үүсэл хөгжил, үүрэг

10. Зээлийн харилцаа, мөн чанар, үүрэг

11. Хадгаламж, түүний төрөл, мөн чанар

12. Төрийн санхүүгийн агуулга, мөн чанар

13. Улсын төсвийн нийгэм эдийн засгийн агуулга, үүрэг

14. Улсын төсвийн орлого, түүний бүрэлдэхүүн

15. Улсын төсвийн зарлага, зарлагын ангилал

16. Татварын мөн чанар, үүрэг, үндсэн зарчим

17. Албан татварын бүрэлдэхүүн, ангилал,төрөл

18. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай

19. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

20. Онцгой албан татварын тухай

21. Хүн амын өсөлт, ядууруулын цар хэмжээ

22. Даатгалын үүсэл хөгжил, түүний эдийн засагт гүйцэтгэх үүргүүд

23. Даатгалын тогтолцоо, нөөцийн сан, түүний үүрэг

24. Нийгмийн даатгалын тогтолцоо, түүний бүрэлдэхүүн

25. Санхүүгийн зах зээл, эдийн засагт гүйцэтгэх үүрэг

Хоёр. Санхүүгийн холбогдолтой хууль, дүрэм, журам

1. Бараа материалын нөөцийн тухай НББОУС-2

2. Үндсэн хөрөнгийн элэгдлийн бүртгэл

3. Мөнгөн гүйлгээний тайлан НББОУС 7

4. Өмчийн бүх аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар /СЭЗ сайд, ҮСГ-ын даргын 2002 оны 171/111 дүгээр хамтарсан тушаал/

5. Аж ахуйн нэгж байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн заавар /СЭЗ сайдын 2000 оны 116 тоот тушаал

6. НББ-н тухай хууль

7. Аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх аргачлал /СЭЗ сайдын 2002 оны 191 тоот тушаал/

8. Санхүүгийн бүртгэлийн үе шат

9. Санхүүгийн тайлангийн танилцуулга НББОУС 1

10. Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм /СЭЗ сайдын 2000 оны 69 дүгээр тушаал/

11. Орлого НББОУС 8

12. Мөнгөн хөрөнгийн бүртгэл

13. Авлагын бүртгэл Авлагын бичгийн бүртгэл

14. Богино болон Урт хугацаат өр төлбөрийн бүртгэл

15. Биет бус хөрөнгийн бүртгэл

16. Хувьцааны бүртгэл

17. Эзэмшигчийн өмчийн бүртгэл

18. Түрээсийн бүртгэл

Дөрөв. Аудит

1. Аудитын ажлын бэлтгэл үе шат АОУС 200, 210

2. Аудитын ажлын гүйцэтгэлийн үе шат АОУС 500, 530

3. Аудитын ажлын төгсгөлийн үе шат АОУС 700

4. Аудитын хууль

5. Аудитын батламж, мэдэгдэл

6. Аудитын ажлын төлөвлөлтийн үе шат АОУС 300, 310,320

Тав. Санхүүгийн тайлангийн шинжилгээ

1. Төлбөрийн чадварын шинжилгээ

2. Тогтвортой байдлын шинжилгээ

3. Эргэцийн шинжилгээ

4. Үндсэн хөрөнгийн шинжилгээ

5. Санхүүгийн тайлангийн менежмент, зохион байгуулалт

6. Ашиг ба ашигт ажиллагааны шинжилгээ

7. Мөнгөн урсгалын шинжилгээ

8. Санхүүгийн тайлангийн зэрэгцүүлсэн шинжилгээ

9. Санхүүгийн тайлангийн бүтцийн өөрчлөлтийн шинжилгээ

10. Санхүүгийн тайлангийн орчил

11. Орлого үр дүнгийн шинжилгээ

12. Зардлын динамик шинжилгээ

Цалинг хэрхэн боддог вэ.

2011 оны 04-р сарын 12 Нийтэлсэн Админ
Цалинг хэрхэн боддог вэ.

Та сарын үндсэн цалин дээрээ байгууллагынхаа гаргасан дотоод журмын дагуу үндсэн цалингийн тодорхой хувь буюу “ажилласан жилийн нэмэгдэл” мөн “ур чадварын нэмэгдэл” болон хоол унааны олговор авна. Үүнээс НДШ-д “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн дагуу тэтгэврийн даатгалд 7 хувь, тэтгэмжийн даатгалд 0.5 хувь, ажилгүйдлийн даатгалд шимтгэлд 0.5 хувь, ЭМДШ-д 2 хувь нийтдээ 10 хувийн шимтгэл суутгуулдаг.
“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу таны цалингаас НДШ-ийг хассан дүнгээс 10 хувийн ХХОАТ-т авдаг. Өөрөөр хэлбэл цалин хөлс, шагнал урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж болон тэдгээртэй адилтгах орлого / мөн хоол, унаа, түлш, байрны үнийн хөнгөлөлтийн орлого/-оос ХХОАТ-ыг суутгадаг. Мөн 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон ХХОАТ-ын тухай хуулийн 24.1-д энэ хуулийн 11.1.1-11.1.6 ногдох орлогод ногдох жилийн албан татвараас 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт байгаа. Энэ нь таны сар бүр төлж байгаа албан татвараас 7000 төгрөгийг хөнгөлж хасч тооцно гэсэн үг юм. Үүнийг жишээгээр тайлбарлавал:
Сард 150.000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан байгууллагынхаа дотоод журмын дагуу ажилласан жилийн урамшуулал болгож 5 хувийн нэмэгдэл буюу 7.500 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 10 хувь буюу 15.000 төгрөг, хоол унааны олговорт 10.000 төгрөг авдаг гэвэл нийт сард бодогдох цалин 182.500 төгрөг.
Үүнээс НД, ЭМДШ-д 10 хувь буюу 18.250 төгрөгийг суутгаад хассан дүнгээс ХуХОАТ-т 10 хувь буюу 16.425 төгрөг төлөх боловч хуульд заасан хөнгөлөлтийн дагуу 7000 төгрөг хасч 9.425 төгрөг төлөх юм.
Ингээд уг ажилтны сард гар дээр авах цалин нь 154.825 төгрөг болж байна. Цалин бодох аргыг ойлгомжтой болгох үүднээс хялбар жишээ авлаа. Та өөрийн цалинг тооцож үзэхдээ таны ажиллаж буй газар ажил, үйлдвэрийн онцлогоос шалтгаалаад дээр дурдсанаас илүү олон төрлийн нэмэгдэл хөлс, олговор, хөнгөлөлт авдаг байж болох тул тэр бүгдийг оруулан тооцох ёстой юм

Бараа материалын өртөг тооцох арга.

2011 оны 04-р сарын 12 Нийтэлсэн Админ

Оюутан залуус та бүхэнд

бага ч болов хэрэг болох байх гэж найдаж байна.

Практикт бараа материалыг янз бүрийн цаг хугацаанд янз бүрийн бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авдаг учир 1 төрлийн бараа материал өөр өөр өртөгтэй байх явдал элбэг тохиолдоно. Иймээс аль өртгөөр борлуулсан болон бараа материалын үлдэгдлийг аль өртгөөр нь үнэлэх вэ? гэсэн асуудал гарч ирдэг. Бараа материалын өртгийг үнэлэх 4 арга байдаг.

3.а.Тусгайлан тэмдэглэх арга

Энэ аргын үед бараа материал төрөл тус бүр дээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж авсан үнээр нь зарлагыг тус бүрд нь бүртгэнэ.

Борлуулсан зүйлсийн өртгийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт багтаадаг ба харин борлогдоогүй үлдсэн тухайн зүйлсийн өртгийг бараа материалд оруулна. Хийгдсэн янз бүрийн худалдан авалтуудыг хооронд нь биет байдлаар ялгаж салгах боломжтой тохиолдолд л энэ аргыг хэрэглэж болно. Өртөг зардал өндөртэй бөгөөд цөөн тооны,тус тусад хялбархан ялгаж салгаж болохуйц зүлсийн хувьд энэ аргыг амжилттай хэрэглэх боломжтой. Жижиглэнгийн худалдаанд эдгээр нь үнэт гоёл,үслэг эдлэл, суудлын машин, зарим төрлийн тавилга гэх мэтийн зүйлс байж болно. Үйлдвэрлэлийн хувьд үүнд тусгай захиалга болон захиалга өртгийн үйлдвэрлэлээс гарах олон төрлийн бүтээгдэхүүн багтана. Онолын талаас авч үзвэл энэ арга нь зардлыг орлоготой уялдуулахын зэрэгцээ бараа материалын эцсийн үлдэгдлийг жинхэнэ өртгөөр нь илэрхийлдэг учраас хамгийн сайн аргад тооцогддог. Гэсэн хэдий ч илүү нарийвчлан авч үзэх юм бол бараа материалын үнэлгээ болон орлогын хэмжилтийн хувьд энэ аргын хэд хэдэн дутагдалтай талыг илрүүлж болно.Үүнд:

•Цэвэр ашгийг санасанаараа өөрчлөх боломж олгодог нь дутагдалтай.

•Бараа материалын зарим тодорхой зүйлсийн хувьд зардлын хуваарилалт тохиолдлын шинж чанартай хийгддэгтэй холбоотой юм. Зарим тодорхой нөхцөл байдалд тухайлбал, тээврийн зардал, хадгалалтын зардал,хөнгөлөлт гэх мэтийг өгөгдсөн бараа материалын зүйлстэй шууд холбох нь түвэгтэй байдаг. Эдгээр зардлыг тохиолдлын журмаар хуваарилахад хүрдэг ба ингэснээр тусгайлан тэмдэглэх аргын гол давуу тал нь болох нарийн, үнэн зөв байдал алдагдахад хүрдэг.

3.б.Дундаж өртгийн арга

Энэ арга нь тухайн хугацаанд бэлэн байсан адил төстэй барааны дундаж өртөгт үндэслэн бараа материал дах зүйлсийг үнэлдэг. Компани бараа материалын эхний үлдэгдэлтэй бол нэгжийн дундаж өртгийг тооцохдоо түүнийг нийт бэлэн бараа материалын хэмжээ ба өртөгт хоёуланд нь оруулдаг. Дундаж өртгийн аргын өөр нэг хувилбар бол шилжих дундаж өртгийн арга бөгөөд түүнийг бараа материалын байнгын системд хэрэглэдэг. Байнгын системийн үед дундаж өртгийн аргыг ашиглахдаа худалдан авалт бүрийн дараа бараа материалын дундаж өртгийг шинээр тооцож дараагийн борлуулалтыг уг дундаж өртгөөр тусгадаг.

Борлуулбал зохих

С1 өртөг+ХА-н өртөг бараа материалын өртөг

ДӨ=----------------------------------=-------------------------------

С1-н тоо+ХА-н тоо Борлуулбал зохих бараа

материалын тоо

Цаг үеийн системийн үед худалдан авалт бүрийн дараа биш зөвхөн тайлант хугацааны эцэст 1 удаа нэгжийн дундаж өртгийг гаргаж уг өртгөөр борлуулалт, бараа материалын эцсийн үлдэгдлээ үнэлнэ. Дундаж өртгийн аргын хувилбаруудыг хэрэглэх нь концепцийн гэхээс илүү практик шалтгаантай. Эдгээр нь хэрэглэхэд хялбар, бодит шинж чанартайн сацуу бараа материалын үнэлгээний бусад аргуудтай харьцуулахад ашгийг дур зоргоороо өөрчлөх боломж олгодоггүй давуу талтай. Дундаж өртгийн аргуудыг дэмжигч нар бараа материалын биет урсгалыг хэмжих нь гол төлөв боломжгүй зүйл байдаг учраас дундаж үнэ дээр суурилан бараа материалын өртгийг тооцох нь дээр байдаг. Харьцангуй ижил төрлийн бараа материалын хувьд энэ нь үнэмшилтэй үндэслэл болно.

3.в.Эхэнд авсныг эхэлж зарлага болгох арга (ЭАЭЗ)

ЭАЭЗ арга нь бараа материалыг худалдан авсан дарааллынх нь дагуу зарлага болгох гэсэн төсөөлөл дээр үндэслэдэг. Өөрөөр хэлбэл,эхэлж худалдан авсан бараа материалыг эхэлж ашиглах буюу борлуулах юм. Иймээс үлдсэн бараа материал нь хамгийн сүүлийн үеийн худалдан авалтуудыг илэрхийлэх ёстой.ЭАЭЗ аргын үед байнгын ба цаг үеийн системийн аль алиных нь хувьд сарын эцэс дэхь бараа материал ба борлуулсан бүтээгдэхүүний өртөг адил байна.ЭАЭЗ аргын зорилго нь бараа материалын биет урсгалыг ойролцоо тогтоох юм.Бараа материалын биет урсгал “эхэлж хүлээн авсныг эхэлж зарлага болгох”хэлбэртэй байх үед ЭАЭЗ арга тусгайлан тодорхойлолтын аргатай маш төстэй болдог.Нөгөө талаас зардалд тооцох өртгийн зүйлийг сонгон авахдаа компани чөлөөтэй биш байдаг учраас энэхүү арга нь ашгийг санаандаа тохируулан өөрчлөн хувиргах боломж олгодоггүй. Бараа материалын эцсийн үлдэгдэл тухайн цаг үеийн өртөгтэй ойролцоо байдагт ЭАЭЗ аргын өөр нэг давуу тал нь оршино. Эхэлж авсаныг эхэлж зарлагадаж байгаа учраас бараа материалын эцсийн үлдэгдэл сүүлийн үед хийгдсэн худалдан авалтуудаас бүрдэх болно.Бараа материалын эргэлт өндөр байх үед энэ нь ялангуяа бодитой юм. Сүүлийн худалдан авалтуудаас хойш үнийн өөрчлөлт гараагүй тохиолдолд энэхүү арга нь балансад орлуулалтын өртгийг ойролцоо тусгах бодит боломж олгодог. Харин ЭАЭЗ аргын гол сул тал нь орлого үр дүнгийн тайланд тухайн цаг үеийн орлоготой зардал нь уялддаггүй явдал юм. Хамгийн эхэнд гарсан зардалыг сүүлд тооцсон орлогод ногдуулдаг учраас нийт ба цэвэр ашгийн хэмжээнд гажуудал үүсгэнэ.

3.г.Сүүлд авсаныг эхэлж зарлага болгох арга

САЭЗ арга нь сүүлд худалдан авсан барааны өртгийг орлоготой эхлээд уялдуулдаг. Цаг үеийн системийг хэрэглэж байгаа бол тухайн сард борлуулсан буюу тавьж олгосон нийт бараа материалын өртөг хамгийн сүүлийн худалдан авалтуудаас гарсан гэж тооцогдоно. Тодорхой огноог харгалзалгүйгээр нийт тоо хэмжээг тооцооны суурь үндэс болгон ашиглаж бараа материалын эцсийн үлдэгдлийг үнэлнэ. Сүүлд авсаныг эхэлж зарлагадах аргыг ашиглах үед тухайн сарын бараа материалын нийт зарлага тухайн сарын нийт худалдан авалттай уялддаг бөгөөд дараагийн зарлага тус бүр нь түүний өмнө хийгдсэн худалдан авалттай уялдана.

❖САЭЗ усталт: Бараа материалыг САЭЗ аргаар үнэлэхдээ тодорхой барааны хандлагыг (уламжлалт САЭЗ эсвэл нэгжийн САЭЗ ч гэдэг) онцлон авч үзэж байсан. Энэхүү хандлага нь дараах хоёр шалтгаанаас болж амьдралд нийцэхгүйд хүрдэг. Үүнд:

•Компани олон нэр төрлийн бараа материал эзэмшиж байх үед тэдгээр нэр төрөл тус бүрээр бүртгэх үйл ажиллагаа ихээхэн зардалтай байдаг.

•САЭЗ аргаар үнэлсэн бараа материалын элэгдэл (САЭЗ устгалтад хамаарах) хялбар бий болно.Энэ нь цэвэр орлогын үзүүлэлтийг гажуудалд оруулж ихээхэн хэмжээний татварын төлбөрт хүргэдэг

Бараа материалын өртөг тооцох арга.

2011 оны 04-р сарын 12 Нийтэлсэн Админ

Оюутан залуус та бүхэнд

бага ч болов хэрэг болох байх гэж найдаж байна.

Практикт бараа материалыг янз бүрийн цаг хугацаанд янз бүрийн бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авдаг учир 1 төрлийн бараа материал өөр өөр өртөгтэй байх явдал элбэг тохиолдоно. Иймээс аль өртгөөр борлуулсан болон бараа материалын үлдэгдлийг аль өртгөөр нь үнэлэх вэ? гэсэн асуудал гарч ирдэг. Бараа материалын өртгийг үнэлэх 4 арга байдаг.

3.а.Тусгайлан тэмдэглэх арга

Энэ аргын үед бараа материал төрөл тус бүр дээр дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж авсан үнээр нь зарлагыг тус бүрд нь бүртгэнэ.

Борлуулсан зүйлсийн өртгийг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт багтаадаг ба харин борлогдоогүй үлдсэн тухайн зүйлсийн өртгийг бараа материалд оруулна. Хийгдсэн янз бүрийн худалдан авалтуудыг хооронд нь биет байдлаар ялгаж салгах боломжтой тохиолдолд л энэ аргыг хэрэглэж болно. Өртөг зардал өндөртэй бөгөөд цөөн тооны,тус тусад хялбархан ялгаж салгаж болохуйц зүлсийн хувьд энэ аргыг амжилттай хэрэглэх боломжтой. Жижиглэнгийн худалдаанд эдгээр нь үнэт гоёл,үслэг эдлэл, суудлын машин, зарим төрлийн тавилга гэх мэтийн зүйлс байж болно. Үйлдвэрлэлийн хувьд үүнд тусгай захиалга болон захиалга өртгийн үйлдвэрлэлээс гарах олон төрлийн бүтээгдэхүүн багтана. Онолын талаас авч үзвэл энэ арга нь зардлыг орлоготой уялдуулахын зэрэгцээ бараа материалын эцсийн үлдэгдлийг жинхэнэ өртгөөр нь илэрхийлдэг учраас хамгийн сайн аргад тооцогддог. Гэсэн хэдий ч илүү нарийвчлан авч үзэх юм бол бараа материалын үнэлгээ болон орлогын хэмжилтийн хувьд энэ аргын хэд хэдэн дутагдалтай талыг илрүүлж болно.Үүнд:

•Цэвэр ашгийг санасанаараа өөрчлөх боломж олгодог нь дутагдалтай.

•Бараа материалын зарим тодорхой зүйлсийн хувьд зардлын хуваарилалт тохиолдлын шинж чанартай хийгддэгтэй холбоотой юм. Зарим тодорхой нөхцөл байдалд тухайлбал, тээврийн зардал, хадгалалтын зардал,хөнгөлөлт гэх мэтийг өгөгдсөн бараа материалын зүйлстэй шууд холбох нь түвэгтэй байдаг. Эдгээр зардлыг тохиолдлын журмаар хуваарилахад хүрдэг ба ингэснээр тусгайлан тэмдэглэх аргын гол давуу тал нь болох нарийн, үнэн зөв байдал алдагдахад хүрдэг.

3.б.Дундаж өртгийн арга

Энэ арга нь тухайн хугацаанд бэлэн байсан адил төстэй барааны дундаж өртөгт үндэслэн бараа материал дах зүйлсийг үнэлдэг. Компани бараа материалын эхний үлдэгдэлтэй бол нэгжийн дундаж өртгийг тооцохдоо түүнийг нийт бэлэн бараа материалын хэмжээ ба өртөгт хоёуланд нь оруулдаг. Дундаж өртгийн аргын өөр нэг хувилбар бол шилжих дундаж өртгийн арга бөгөөд түүнийг бараа материалын байнгын системд хэрэглэдэг. Байнгын системийн үед дундаж өртгийн аргыг ашиглахдаа худалдан авалт бүрийн дараа бараа материалын дундаж өртгийг шинээр тооцож дараагийн борлуулалтыг уг дундаж өртгөөр тусгадаг.

Борлуулбал зохих

С1 өртөг+ХА-н өртөг бараа материалын өртөг

ДӨ=----------------------------------=-------------------------------

С1-н тоо+ХА-н тоо Борлуулбал зохих бараа

материалын тоо

Цаг үеийн системийн үед худалдан авалт бүрийн дараа биш зөвхөн тайлант хугацааны эцэст 1 удаа нэгжийн дундаж өртгийг гаргаж уг өртгөөр борлуулалт, бараа материалын эцсийн үлдэгдлээ үнэлнэ. Дундаж өртгийн аргын хувилбаруудыг хэрэглэх нь концепцийн гэхээс илүү практик шалтгаантай. Эдгээр нь хэрэглэхэд хялбар, бодит шинж чанартайн сацуу бараа материалын үнэлгээний бусад аргуудтай харьцуулахад ашгийг дур зоргоороо өөрчлөх боломж олгодоггүй давуу талтай. Дундаж өртгийн аргуудыг дэмжигч нар бараа материалын биет урсгалыг хэмжих нь гол төлөв боломжгүй зүйл байдаг учраас дундаж үнэ дээр суурилан бараа материалын өртгийг тооцох нь дээр байдаг. Харьцангуй ижил төрлийн бараа материалын хувьд энэ нь үнэмшилтэй үндэслэл болно.

3.в.Эхэнд авсныг эхэлж зарлага болгох арга (ЭАЭЗ)

ЭАЭЗ арга нь бараа материалыг худалдан авсан дарааллынх нь дагуу зарлага болгох гэсэн төсөөлөл дээр үндэслэдэг. Өөрөөр хэлбэл,эхэлж худалдан авсан бараа материалыг эхэлж ашиглах буюу борлуулах юм. Иймээс үлдсэн бараа материал нь хамгийн сүүлийн үеийн худалдан авалтуудыг илэрхийлэх ёстой.ЭАЭЗ аргын үед байнгын ба цаг үеийн системийн аль алиных нь хувьд сарын эцэс дэхь бараа материал ба борлуулсан бүтээгдэхүүний өртөг адил байна.ЭАЭЗ аргын зорилго нь бараа материалын биет урсгалыг ойролцоо тогтоох юм.Бараа материалын биет урсгал “эхэлж хүлээн авсныг эхэлж зарлага болгох”хэлбэртэй байх үед ЭАЭЗ арга тусгайлан тодорхойлолтын аргатай маш төстэй болдог.Нөгөө талаас зардалд тооцох өртгийн зүйлийг сонгон авахдаа компани чөлөөтэй биш байдаг учраас энэхүү арга нь ашгийг санаандаа тохируулан өөрчлөн хувиргах боломж олгодоггүй. Бараа материалын эцсийн үлдэгдэл тухайн цаг үеийн өртөгтэй ойролцоо байдагт ЭАЭЗ аргын өөр нэг давуу тал нь оршино. Эхэлж авсаныг эхэлж зарлагадаж байгаа учраас бараа материалын эцсийн үлдэгдэл сүүлийн үед хийгдсэн худалдан авалтуудаас бүрдэх болно.Бараа материалын эргэлт өндөр байх үед энэ нь ялангуяа бодитой юм. Сүүлийн худалдан авалтуудаас хойш үнийн өөрчлөлт гараагүй тохиолдолд энэхүү арга нь балансад орлуулалтын өртгийг ойролцоо тусгах бодит боломж олгодог. Харин ЭАЭЗ аргын гол сул тал нь орлого үр дүнгийн тайланд тухайн цаг үеийн орлоготой зардал нь уялддаггүй явдал юм. Хамгийн эхэнд гарсан зардалыг сүүлд тооцсон орлогод ногдуулдаг учраас нийт ба цэвэр ашгийн хэмжээнд гажуудал үүсгэнэ.

3.г.Сүүлд авсаныг эхэлж зарлага болгох арга

САЭЗ арга нь сүүлд худалдан авсан барааны өртгийг орлоготой эхлээд уялдуулдаг. Цаг үеийн системийг хэрэглэж байгаа бол тухайн сард борлуулсан буюу тавьж олгосон нийт бараа материалын өртөг хамгийн сүүлийн худалдан авалтуудаас гарсан гэж тооцогдоно. Тодорхой огноог харгалзалгүйгээр нийт тоо хэмжээг тооцооны суурь үндэс болгон ашиглаж бараа материалын эцсийн үлдэгдлийг үнэлнэ. Сүүлд авсаныг эхэлж зарлагадах аргыг ашиглах үед тухайн сарын бараа материалын нийт зарлага тухайн сарын нийт худалдан авалттай уялддаг бөгөөд дараагийн зарлага тус бүр нь түүний өмнө хийгдсэн худалдан авалттай уялдана.

❖САЭЗ усталт: Бараа материалыг САЭЗ аргаар үнэлэхдээ тодорхой барааны хандлагыг (уламжлалт САЭЗ эсвэл нэгжийн САЭЗ ч гэдэг) онцлон авч үзэж байсан. Энэхүү хандлага нь дараах хоёр шалтгаанаас болж амьдралд нийцэхгүйд хүрдэг. Үүнд:

•Компани олон нэр төрлийн бараа материал эзэмшиж байх үед тэдгээр нэр төрөл тус бүрээр бүртгэх үйл ажиллагаа ихээхэн зардалтай байдаг.

•САЭЗ аргаар үнэлсэн бараа материалын элэгдэл (САЭЗ устгалтад хамаарах) хялбар бий болно.Энэ нь цэвэр орлогын үзүүлэлтийг гажуудалд оруулж ихээхэн хэмжээний татварын төлбөрт хүргэдэг

iPhone: SSH гэж юу вэ ? Хэрхэн SSH хийх вэ?

2011 оны 04-р сарын 10 Нийтэлсэн Админ
Jailbreak-н нийгэмд олон сонсогддог нэг нэр томьёо бол яах аргагүй SSH[Secure Shell], юм.Үүнийг яагаад хэрэглэдэг болон юунд хэрэгтэйг тайлбарлахыг хичээе. Энгийн үгээр тайлбарлахад энэ маань iDevice руугаа өөр төхөөрөмжөөс холбогдох/PC&MAC/ ахисан шатны нэг төрөл юм. Дэлгэрэнгүй»

Гадаад валютаар гарсан ажил гүйлгээний бүртгэл

2011 оны 04-р сарын 10 Нийтэлсэн Админ
Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд бусад орны мөнгөн тэмдэгтээр гарсан ажил гүйлгээ нь гадаад валютын ажил гүйлгээ болно. Гадаад валютаар гарсан ажил гүйлгээ гэдэг нь гадаад валютаар гарсан эсвэл гадаад валютаар төлбөр тооцоо хийх шаардлагатай ажил гүйлгээ бөгөөд энэ ажил гүйлгээнд гадаад валютыг  Дэлгэрэнгүй»

хүүхдийн хөгжил

2011 оны 03-р сарын 27 Нийтэлсэн Админ

 настай хүүхдийн хөгжил 
2 - 3 настай хүүхдийн хөгжлийг улирлаар буюу 3 сараар үнэлдэг.

1 нас  3 сар

· Хүүхдийн ойлгож буй үгийн нөөц хурдан олширно.

· Шулганаан дундаа зарим үгийг хэрэглэж эхэлнэ

· 3 см-ын зөрөөтэй том жижиг зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна

· Урьд нь сурсан зүйлүүдийг давтах чадвартай болно

· Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна

· Өтгөн хоолыг өөрөө халбагадаж иднэ.

· 12-15 сарын хугацаанд доод болон дээд 1-р бага араа гарна

 Дэлгэрэнгүй»

Дуу

2011 оны 03-р сарын 27 Нийтэлсэн Админ
Хэрэв та дараах дуунуудыг татаж авахыг хүсвэл тухайн дуун дээрээ Mouse 3-аа дарна уу. Дэлгэрэнгүй»

Webcamax - Хэмээх хөгжилтэй прогграм оруулж байна.

2011 оны 03-р сарын 27 Нийтэлсэн Админ
а энэ прогграмыг ашигалсанаар өөрийгөө янз бүрийн дүрд хувиргаж мөн

дээрээсэ цас оруулж том жижиг ойлон дугуй бөөрөхний гурвалжин толгойтои болж болно :D. Нүдрүүгээ сум зоолгож толгойгоо хагалж зомбио болж 3 болж 4 болж 5 болж 6 болж ч болно. Та тоглоогоо хөдөлгөвөл дагаал хөдөлнө. Хэхэ

ЭНД дарж татаж аваарай.

Хүнд хэрхэн энэ Webcammax - аа харуулах вэ гэхээр

 Дэлгэрэнгүй»

Тєрийн дансыг сэгсэрч, тvмний тамирыг барах нь уу

2011 оны 03-р сарын 27 Нийтэлсэн Админ

Ухаалаг гэсэн тодотголтой улсын иргэн мєн гэдгийг батлах vнэмлэх гээчийг шинэчилж єєрчлєхєєр болсон гэх сонин хачин дууллаа. Сонин хачин ч гэж дээ солиорол юм уу даа.
 Дэлгэрэнгүй»

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

2011 оны 03-р сарын 27 Нийтэлсэн Админ

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Санхүүгийн шинжилгээг хамрах хүрээ, цаг хугацааны хувьд экспресс болон гүнзгийрүүлсэн шинжилгээ гэж 2 ангилдаг.

1.   Санхүүгийн тайлангийн экспресс шинжилгээ (хэвтээ ба босоо) буюу цөөн үзүүлэлтээр энгийн аргаар харьцангуй бага хугацаанд бага хөдөлмөр зарцуулж санхүүгийн байдалд дүгнэлт өгөх шинжилгээ

2.   Санхүүгийн тайлангийн гүнзгийрүүлсэн шинжилгээ буюу санхүүгийн тайлангийн үзүүлэлт тус бүрээр бүхэлд нь эсвэл тодорхой үзүүлэлт болон сэдвийг илүү дэлгэрэнгүй байдлаар нөлөөлсөн хүчин зүйл, харилцан холбоо хамааралд судалж, дүгнэлт гаргах шинжилгээ гэж 2 ангилна. /Munkh/

Санхүүгийн тайлангийн шинжилгээний гүнзгийрүүлсэн арга зүйг авч үзвэл мэдээллийг хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийлүүлэн олон тооны томъёолол харьцаануудыг ашиглаж болдог.

Харьцааний шинжилгээ

Компанийн үйл ажиллагааны түвшинг шинжилж үнэлэхийн тулд санхүүгийн харьцаа коэффициентуудыг тооцдог. Санхүүгийн харьцаануудыг тооцоход тайлан баланс ба орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг ашиглана. Компанийн үйл ажиллагааны талаар бодитой үнэлэлт дүгнэлт хийхэд харьцуулан шинжлэх арга үр дүнтэй байдаг. Харьцааны шинжилгээний гол онцлог нь үүнд оршино.

Компанийн хувьцаа эзэмшигчид болон сонирхогчид компанийн эрсдлийн ба өгөөжийн түвшинг анхааралтай ажиглаж байдаг бол зээлдүүлэгчид төлбөрийн чадвар, ашигт ажиллагааг сонирхох жишээтэй. Удирдлагуудын хувьд компанийн санхүүгийн харьцаануудыг тооцож гаргаж болох авч хамгийн чухал харьцааны шинжилгээгээр тооцож гаргасан коэффициентууд юуг илэрхийлж байгааг тодорхойлох явдал болдог. Харьцаа өндөр гарч байна уу эсвэл хэт бага байна уу, энэ нь эерэг үзүүлэлт үү эсвэл сөрөг үзүүлэлт үү, гэдгийн тодорхойлохын тулд ямар нэгэн дундаж, стандарт эсвэл харьцуулах шалгуур хэрэгтэй болно. Иймээс санхүүгийн харьцаануудыг тооцож гаргаад тэдгээрийг харьцуулан шинжлэх аргатай хослуулан хэрэглэдэг. Харьцуулсан шинжилгээний түгээмэл хэлбэрүүд нь:

  • Салбарын харьцуулсан шинжилгээ
  • Цаг хугацааны харьцуулсан шинжилгээ байдаг.

Салбарын харьцуулсан шинжилгээг хийхдээ компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг өрсөлдөгчтэй нь, эсвэл салбарын дундаж үзүүлэлттэй, мөн тухайн салбарын компанийн үзүүлэлттэй харьцуулна. Үүний үр дүнд дундаж норм буюу стандартаас компанийн үзүүлэлт хэр зэрэг хазайлттай байгааг тодорхойлно. Энэ нь компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал, хүндрэл оршиж байгааг илэрхийлэх ба цаашил тайлангуудад нарийвчилсан шинжилгээ хийсний үр дүнд асуудлын учир шалтгааныг тодорхойлж болно.

Цаг хугацааны харьцуулсан шинжилгээгээр компанийн үйл ажиллагааны үр дүнг өнгөрсөн ба өнөө үеийг харьцуулан шинжилж үнэлгээ өгнө. Үүний үр дүнд үйл ажиллагааны явцын чиг хандлагыг тодорхойлох боломж бий болох ба үүн дээр үндэслэн хэтийн төлөвийг тодорхойлно.

Компанийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө салбарын ба хугацааны харьцуулсан шинжилгээг хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй. Ингэснээр тухайн салбарын хөгжлийн чиг хандлага ба компанийн үйл ажиллагааны явцыг харьцуулан дүгнэх боломж бий болно.

Харьцааны шинжилгээг хийхэд анхаарвал зохих дараах зүйлс байдаг.

  1. Тооцож гаргасан ганц харьцаан нь компанийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд хангалттай мэдээлэл болж чадахгүй бөгөөд хэсэг бүлэг харьцаануудыг авч үзэж байж сая бодитой үр дүнг бий болгож болно.
  2. Шинжилгээнд ашиглаж буй санхүүгийн тайлангууд цаг хугацааны хувьд тохирч байх ёстой. Эс тэгвэл үр дүнд нь бодитой болж чадахгүй.
  3. Санхүгийн шинжилгээнд ашиглаж буй үзүүлэлтүүд тоо баримтууд үнэн бодитой эсэхэд итгэлтэй байхын тулд хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулсан тайлан тэнцэлийг ашиглах нь зүйтэй.
  4. Харьцуулсан шинжилгээнд ашиглах тайлангууд нь нэгдсэн нэг аргачлалаар хийгдсэн байх ёстой.
  5. Хугацааны харьцуулсан шинжилгээ хийж байх явцад инфляцийн нөлөөллийг хайхрахгүй байж болохгүй. Тухайлбал өнгөрсөн үеийн бараа материалын нөөцийн хэмжээнээс өнөөгийн нөөцийн хэмжээ асар их зөрүүтэй байхад энд үнийн өсөлтийн нөлөөлөл орсныг үгүйсгэх аргагүй юм. Иймээс инфляцийн нөлөөллийг тооцох хэрэгтэй болно.

Шинжилгээ хийх мэдээллийн бааз , шинжилгээний

ажлын зохион байгуулалт

1.      Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд  шинжилгээ хийх мэдээллийн бааз  нь .

а) Тайлант  болон  өнгөрсөн мөн үеийн санхүүгийн тайлан

б) Санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга

в) Байгууллагын бизнес  төлөвлөгөө,  орлого  зарлагын  төсөв,  эдийн  засгийн

бусад төлөвлөгөөт болон нормативт үзүүлэлт

г) Удирдлагын шийдвэр, гэрээ хэлэлцээ

д) Бусад тооцоо судалгаа  зэрэг болно.

2.      Санхүүгийн тайлангийн шинжилгээний ажлын дэс дараалал, хамрах хүрээ.

а) Тухайн шинжилгээний зорилго, хамрах хүрээ, хугацааг  тодорхойлох

б) Урьдчилсан тойм гаргах .

-       Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны чиглэл,онцлогыг                                                      тодорхойло

-       Санхүүгийн тайлан түүний тайлбар, тодруулгыг уншиж ололт дутагдлыг урьдчилан тоймлох

-       Санхүүгийн хүндрэлд орж болзошгүй байдлыг урьдчилан тооцох

в) Санхүүгийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэх  .

-     Хөрөнгө, капиталын байдлыг үнэлэх

-     Санхүү, төлбөрийн чадварыг үнэлэх

-     Хөрөнгө, капиталын ашиглалтыг үнэлэх

-     Ашиг, ашигт ажиллагааны үзүүлэлтүүдийг үнэлэх

-     Эдийн засгийн тогтворжилт, өсөлт  хөгжлийн хандлага

динамикийг тодорхойлох

-     Хөрөнгө оруулалтын томоохон шийдвэрүүдийг үнэлэх

-    Бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь иж бүрэн үнэлэх

г)   Санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт өгөх

 

Санхүүгийн харьцааны ангилал

Санхүүгийн харьцаануудыг үндсэн 4 бүлэгт хувааж үзнэ. Үүнд:

  1. Хөрвөх чадварын харьцаанууд
  2. Үйл ажиллагааны харьцаанууд
  3. Ашигт ажиллагааны харьцаанууд
  4. Өрийн харьцаанууд зэрэг орно.

Хөрвөх чадвар, үйл ажиллагааны, өрийн харьцаанууд нь ерөнхийдөө компанийн эрсдлийн түвшинг, ашигт ажиллагааны харьцаанууд нь өгөөжийн түвшинг илэрхийлж байдаг. Харьцааны шинжилгээнд шаардлагатай гол мэдээллүүдийг орлогын тайлан, тайлан балансаас авна.

Хөрвөх чадварын шинжилгээ

Компанийн хөрвөх чадвар нь богино хугацаат өр төлбөрөө хэр хурдан төлж барагдуулах чадвараар тодорхойлогдоно. Хөрвөх чадвар бол компанийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын хэмжүүр болно. Компанийн хөрвөх чадварыг хэмждэг 3 гол харьцаа байдаг. Үүнд:

  1. Ажлын цэвэр капитал
  2. Эргэлтийн харьцаа
  3. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа

 

Ажлын цэвэр капитал (АЦК)

Ажлын цэвэр капиталын дүнг тооцохдоо нийт эргэлтийн хөрөнгийн дүнгээс нийт эргэлтийн эх үүсвэрийн дүнг хасна.

Ажлын цэвэр капитал ═ Эргэлтийн актив - Эргэлтийн пассив

Ажлын цэвэр капитал нь компанийн хөрвөх чадварын нэг чухал үзүүлэлт болдог. Мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг учир энэ үзүүлэлтийг бусад компанийн үзүүлэлтэй харьцуулахад, өөрөөр хэлбэл салбарын харьцуулсан шинжилгээнд ашиглахад төдийлөн тохиромжтой бус. Харин компанийн өнгөрсөн ба өнөө үеийн хөрвөх чадварын түвшинг харьцуулан шинжлэхэд чухал ач холбогдол бүхий үзүүлэлт болно. Ажлын цэвэр капиталыг бусад компанийн үзүүлэлтэй харьцуулахын тулд борлуулалтын хувиар илэрхийлэн тооцож болно. Энэ үзүүлэлт нь өндөр байх тусам хөрвөх чадвар сайн байгааг харуулна.

 

Эргэлтийн харьцаа ЭХ

Эргэлтийн харьцаа нь богино хугацаат өр төлбөрөө эргэлтийн хөрөнгөө ашиглан төлөх чадвар ямар байгааг илэрхийлнэ.

Эргэлтийн харьцаа= эргэлтийн актив/эргэлтийн пассив

Эргэлтийн харьцаа нь хоёртой ойрхон байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг боловч энэ нь салбар болон компанийн онцлогоос шалтгаална. Компанийн ирээдүйн мөнгөн урсгалыг урьдчилан таамаглах боломж их байх тусам эргэлтийн харьцаа бага байх боломжтой байдаг.

Нэгийг эргэлтийн харьцаанд хувааж гарсан дүнг нэгээс хасаад 100 хувиар үржүүлсэн дүн нь компани эргэлтийн хөрөнгөө хэдэн хувиар бууруулахад эргэлтийн эх үүсвэртэй тэнцүү хэмжээтэй болохыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл энэ нь ажлын цэвэр капиталыг эргэлтийн хөрөнгөд харьцуулсан харьцаатай тэнцүү. Богино хугацаат өр төлбөрийг төлөх эх үүсвэр нь эргэлтийн хөрөнгө гэж үзэх юм бол богино хугацаат өр төлбөрөө 100 хувь чадвартай үлдээд, эргэлтийн хөрөнгөө бууруулж болох хэмжээг харуулна.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа (ТТГЧХ)

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь эргэлтийн харьцаатай төстэй. Гагцхүү эргэлтийн хөрөнгөөс бараа материалын нөөцийг хассан дүнг эргэлтийн эх үүсвэртэй харьцуулдгаараа ялгаатай. "Төлбөр түргэн гүйцэтгэх" гэсэн утгаараа хамгийн хөрвөх чадвар сайтай хөрөнгүүдийг авч, хөрвөх чадвар хамгийн багатай хөрөнгө болох бараа материалын нөөцийг тооцохгүй орхидог. Учир нь бараа материалын нөөц нь эргэлтийн хөрөнгүүдээс хөрвөх чадвар хамгийн багатай нь байдаг.

ТТГЧХ=эргэлтийн хөрөнгө - бараа материал/эргэлтийн пассив

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь нэгээс их байх нь илүү тохиромжтой гэж үздэг.

Үйл ажиллагааны шинжилгээ

Үйл ажиллагааны харьцаанууд нь компанид янз бүрийн хэлбэрээр байршсан хөрөнгө ба эх үүсвэрүүдийн борлогдох, эсвэл мөнгө болж ирэх хурдыг илэрхийлнэ. Хөрвөх чадварын харьцаанууд компанийн хөрвөх чадварыг ерөнхийд нь тодорхойлодог бол үйл ажиллагааны харьцаанууд нь тодорхой дансдуудын хөрвөх чадварыг илэрхийлдэг гэж үзэж болно.

Бараа материалын эргэц

Бараа материалын эргэцийн харьцаа нь бараа материалын нөөцийн хөрвөх чадварыг илэрхийлнэ.

БМЭ = ББӨ/бараа материал

Бараа материалын эргэлтийн харьцаа нь "удаа" гэсэн нэгжтэй. Бараа материалын эргэлтийн харьцаанаас "Бараа материалын дундаж наслалтыг олж болно. Ингэхийн тулд 360 хоногийг бараа материалын эргэцэд харьцуулна.

БМДН = 360 хоног / бараа материалын эргэц

Авлага цуглуулах дундаж хугацаа

Авлага цуглуулах дундаж хугацаа нь дансны авлага үүсэж бий болоод төлөгдөж орж ирэх хүртэлх дундаж хугацааг илэрхийлнэ.

АЦДХ = дансны авлага/өдрийн дундаж борлуулалт

Өрийн шинжилгээ

Компанийн хувьд өр зээл бол ашиг олохын тулд хэрэглэж байгаа "өөр хүмүүсийн мөнгө" юм. Зээлдэгчдийн өр төлбөрийг хувьцаанд ногдол ашиг олгохоос өмнө төлж барагдуулах учир хувьцаа эзэмшигчид ба хөрөнгө оруулагчид компанийн өр зээлийн түвшин ба төлбөрийн чадварт онцгой анхаарал хандуулдаг. Зээлдүүлэгчид зээл олгохын өмнө компанийн өр зээлийн түвшинг судлах хэрэгтэй байдаг. Өр зээлийн түвшин өндөр байх тусам компанийн төлбөрийн чадвар буурч, өр төлбөрөө төлж чадахгүйд хүрнэ. Компанийн нийт хөрөнгөд өр зээлийн өр зээлийн эзлэх хувь их байх тусам "санхүүгийн хөшүүрэг" өндөр болно. Санхүүгийн хөшүүрэг нь зээл, онцгой эрхт хувьцаа зэрэг тогтмол зардалтай эх үүсвэр ашиглаж байгаатай холбоотойгоор үүсдэг ба эрсдлийн хэмжүүр болдог. Өөрөөр хэлбэл тогтмол зардал бүхий зээлийн эх үүсвэр нэмэгдэж, компанийн хэрэглэж буй санхүүгийн хөшүүрэг өсөх тусам эрсдэл ба өгөөж мөн өснө.

Компанийн өр зээлийн байдлыг хэмжих хоёр үндсэн төрлийн хэмжүүр байдаг. Үүнд:

1.    Өр зээлийн түвшин

2.    Төлбөрийн чадвар юм.

Өр зээлийн түвшин нь зээлийн эх үүсвэр ба өөр бусад эх үүсвэрүүдийн харьцааны хэмжүүр болох ба хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь өрийн харьцаа, өр хувьцаат капиталын харьцаа байдаг.

Төлбөрийн чадвар нь зээлийн хугацааны туршид тогтоосон графикийн дагуу төлбол зохих төлбөрүүдийг гүйцэтгэх боломжийн хэмжүүр болно. Зээл авсан бол хүүгийн ба үндсэн төлбөр, хөрөнгө түрээсэлсэн тохиолдолд ноогдол ашиг зэрэг нь компанийн тогтмол төлөх төлбөрүүдэд хамаарна. Эдгээр төлбөрийг төлөх чадварыг төлбөрийн чадварын харьцаанууд илэрхийлнэ. Төлбөрийн чадварын харьцаа бага байх тусам компанийн эрсдлийн түвшин өндөр байна. Тогтмол төлбөрөө төлөх чадваргүй болсон тохиолдолд компани санхүүгийн хүндрэлд орно, улмаар дампууралд ч хүрч болох талтай.

Өрийн харьцаа

Өрийн харьцаа нь нийт эх үүсвэр дотор зээлийн эх үүсвэрийн эзлэх хувь буюу нийт хөрөнгийн дотор зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа хэсгийн хувь хэмжээг илэрхийлнэ.

Өрийн харьцаа = нийт өр төлбөр/нийт хөрөнгө

Хүү төлөх чадварын харьцаа

Хүү төлөх чадварын харьцаа нь хүүгийн төлбөр төлөх чадварыг илэрхийлнэ. Энэ харьцаа нь өндөр байвал компанийн төлбөрийн чадвар сайн гэж үзнэ.

ХТЧХ = хүү ба татварын өмнөх ашиг / хүүгийн зардал

Ашигт ажиллагааны шинжилгээ

Ашигт ажиллагааг олон талаас нь шинжилж үздэг. Тухайлбал, ашиг орлогын борлуулалт, нийт хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцааны үнэд харьцуулан ашигт ажиллагааны түвшинг тодорхойлно.

Хувиар илэрхийлсэн орлогын тайлан

Ашигт ажиллагааны шинжилгээнд түгээмэл хэрэглэдэг нэг хэлбэр нь орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг борлуулалтад эзлэх хувиар нь илэрхийлэн тооцож, хувиар илэрхийлэгдсэн орлогын тайлангийн өнгөрсөн ба өнөөгийн үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулахад маш тохиромжтой байдаг. Энэ орлогын тайлангаас компанийн ашигт ажиллагааны 3 гол харьцааг гаргаж болно.

1.    Ахиуц нийт ашиг

2.    Үйл ажиллагааны ахуиц ашиг

3.    Ахиуц цэвэр ашиг

Ахиуц нийт ашиг

Ахиуц нийт ашиг нь борлуулсан бүтээгдэхүүний өртгийг төлөөд борлуулалтаас үлдэж буй орлогын хэмжээг харуулна. Ахиуц нийт ашиг нь өндөр байвал борлуулсан бүтээгдэхүүний өртөг бага, ахиуц нийт ашиг нь бага байвал борлуулсан бүтээгдэхүүний өртөг өндөр байгааг илэрхийлдэг.

АНА = нийт ашиг / борлуулалт

Үйл ажиллаганы ахиуц ашиг

Үйл ажиллагааны ахиуц ашиг нь  үйл ажиллагааны зардлуудыг төлсний дараагаар үлдэж буй борлуулалтын орлогын хэсгийг харуулна.

ҮААА = үйл ажиллагааны ашиг / борлуулалт

Ахиуц цэвэр ашиг

Ахиуц цэвэр ашиг нь татвар болон бусад бүх зардлуудаа төлөөд үлдсэн борлуулалтын орлогын хэсгийг илэрхийлнэ.

АЦА = татварын дараах  цэвэр ашиг / борлуулалт

Хөрөнгө оруулалтын өгөөж (ROА)

Хөрөнгө оруулалтын өгөөжийг мөн нийт хөрөнгийн өгөөж гэж нэрлэдэг. Нийт хөрөнгийн нэг төгрөг тутамд ногдож байгаа цэвэр ашгийн хэмжээг хилэрхийлнэ. Хөрөнгө орулалтын өгөөж өсвөл ашигт ажиллагаа мөн өснө.

ROA = татварын дараах цэвэр ашиг / нийт хөрөнгө

Хувьцаат капиталын өгөөж (ROE)

Энэ харьцаа нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн 1 төгрөг тутамд ноогдож буй ашгийн хэмжээг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хувьцаат капиталын өгөөгжийн харьцаа юм.

ROE = татварын дараах цэвэр ашиг / хувьцаат капитал

Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS)

Нэгж хувьцаанд ногдох ашиг нь эргэлтэнд байгаа нэгж хувьцаанд ноогдож буй цэвэр ашгийн хэмжээ юм. Компанийн ашигт ажиллагааны хамгийн чухал үзүүлэлтүүийн нэг болдог.

EPS = энгийн хувьцаанд хуваарилах боломжит ашиг / гаргасан энгийн хувьцааны тоо

Нэгж хувьцаанд ногдож буй ашгийн харьцаа нь нэгж хугацаанд олгох ногдол ашгийн хэмжээ биш юм. Ихэнх тохиолдолд нэгж хугацаанд ногдох ашгийн тодорхой хувийг л ногдол ашигт олгодог байна.

Үнэ ашгийн харьцаа (Р/Е)

Үнэ ашгийн харьцаа нь зах зээл компанийн 1 төгрөгийн ашгийн төлөө төлөхөд бэлэн байгаа мөнгөний хэмжээг илэрхийлнэ. Мөн зах зээл компанийн хэтийн төлөвийг үнэлж байгаа үнэлгээний хэмжүүр болдог. Үнэ ашгийн харьцаа өндөр байх тусам компани зах зээлд нэр хүндтэй, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтанд итгэх итгэл өндөр байгаагийн илрэл болно.

Үнэ ашгийн харьцаа = хувьцааны зах зээлийн үнэ / нэгж хувьцаанд ногдох ашиг

Харьцааны нэгдсэн шинжилгээ

Зөвхөн ганц харьцаа компанийн санхүүгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх хангалттай мэдээлэл өгч чадахгүй бөгөөд харин дээрх бүлэг харьцаануудыг нэгтгэн шинжилбэл компанийн талаарх бодит үнэлгээнд хүрэх боломжтой. Нэгдсэн шинжилгээг хийдээ:

1.    Шинжилгээний Du Pont загвар

2.    Нэгдсэн чиг хандлагын шинжилгээг ашиглана.

Шинжилгээний Du Pont загвар

Анх Америкийн "Du Pont" компанийн менежерүүд хөрөнгө оруулалтын өгөөж, нийт хөрөнгийн эргэц, цэвэр ахиуц ашиг ба хөшүүргийн хоорондын уялдаа холбоог илэрхийлсэн нэгдсэн шинжилгээний аргыг боловсруулан гаргасан нь  тэр дороо нийтээр хүлээн зөвшөөрөгдөж санхүүгийн шинжилгээнд өргөнөөр хэрэглэгдэх болсог бөгөөд уг компанийн нэрээр "Du Pont загвар" хэмээн нэрлгдэх болжээ. Энэ загвар нь санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа, холбоо, хамаарлыг нэгтгэн үзүүлдэгээрээ онцлогтой. Компаниуд энэ загварыг өөрийн онцлогт тохируулан боловсруулж хэрэглэдэг. Du Pont томъёо нь.

ROA= ахиуц цэвэр ашиг * нийт хөрөнгийн эргэц

Du Pont загвар нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөжийг ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтын өгөөж, өр зээлийн түвшингээр задлан шинжлэх боломжийг олгодгоороо давуу талтай.

Нэгтдсэн чиг хандлагын шинжилгээ

Нэгдсэн чиг хандлагын шинжилгээг компанийн хөрөнгө эх үүсвэрийн бүтэц хоорондын харьцаа, цаг хугацааны туршид хэрхэн өөрчлөгдөж байгааг буюу ерөнхий хандлагыг харах, шинжлэхийн тулд хийдэг. Мөн өрсөлдөгчдийн болон салбарын дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжилнэ. Салбарын тэргүүлэх болон хангалтгүй үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжилж тухайн нэг компани ямар түвшинд явааг тодорхойлж болох юм. Гэхдээ харьцуулж буй үзүүлэлтүүдийг сонгохдоо  анхааралтай хандах нь чухал. Харьцуулахдаа бодит тоон үзүүлэлтүүдийг авч болохоос гадна индексчлэн тооцож хувиар илэрхийлэн тооцож шинжилж болно.

Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийхэд тулгардаг бэрхшээлүүд

Харьцаануудын үр дүн нь салбарын онцлогоос ихээхэн хамааралтай байдаг. Нэлээд тооны компаниуд, ялангуяа томоохон компани корпорациуд ихэвчлэн нэг биш хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуудаг. Энэ тохиолдолд олон салбарт явуулсан үйл ажиллагааны үр дүнг үнэлж хэмжихэд тохиромжтой оновчтой дундаж үзүүлэлтийг тооцож гаргахад бэрхшээлтэй, маргаантай байдаг. Хамгийн үр дүнтэй оновчтой шалгуур үзүүлэлтүүд зөвхөн тухайн нэг салбарын хувьд л тооцогдож гарах боломжтой байдаг. Нөгөө  талаар салбарын дундаж гэдэг нь хамгийн оновчтой үзүүлэлт биш байж болох талтайн дээр үүнээс хэр зэрэг хазайвал сайн эсвэл муу болохыг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг.

Санхүүгийн тайлангууд нь компанийн үнэн бодитой дүр зургийг гаргах боломжгүй байх. Тухайн тайлан гарч байгаа цаг үе болон гаргаж байгаа талын сонирхлоос хамааран үнэн бодитой мэдээлэл өгөх боломжгүй байх тохиолдол байдаг. Иймээс нилээд урт хугацааны хандлагыг ажиглах хэрэгтэй болно.

Үнийн түвшний өөрчлөлт. Ямарч санхүүгийн тайланд тухайн хугацаанд гарсан үнийн өөрчлөлтийг тусгадаггүй.

Үр дүнг тайлбарлахтай холбоотой бэрхшээлүүд. Ихэнх санхүүгийн харьцаануудад салбарын дундаж болон оновчтой түвшин тогтоосон байдаг боловч зарим нэгэн харьцааны үр дүнг сайн эсвэл муу гэж үнэлэхэд бэрхшээлтэй байдаг. Жишээ нь хөрвөх чадварын харьцаа өндөр байх нь хөрвөх чадвар сайтай байгааг илэрхийлдэг боловч энэ нь нөгөө талаар илүүдэл нөөц их байгааг илтгэдэг.

Харьцаануудын харилцан хамаарал. Зарим харьцаануудын хоорондын хамаарлын түвшин нилээд өндөр байдаг. Энэ нь тэдгээрийг тооцоход ашигладаг аль нэг үзүүлэлтүүд нь ижил байдагтай холбоотой. Иймээс хэт олон биш оновчтой сонгож авсан цөөн тооны харьцааг шинжилгээнд ашиглах нь чухал. Үүний тулд харьцаануудын талаар хангалттай мэдлэгтэй байх шаардлагатай болдог.

 Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

Эссэ бичих чадвар

2011 оны 03-р сарын 25 Нийтэлсэн Админ
Сурагч, оюутнуудад эссэ бичих шаардлага байнга л тулгарч байдаг. Эссэ бичих чадвартай байх нь хичээлээс гадна сүүлийн үед ихээр зохион байгуулагдах болсон шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаануудад оролцоход ихээхэн хэрэгтэй . Өөрөөр хэлбэл эссэ сайн бичээд сурчихсан байхад сургалтын төлбөр бол асуудал биш гэх үү дээ. Тиймээс нэг хүнд ч гэсэн хэрэг болж юун магад хэмээн эссэ бичихэд анхаарах хамгийн энгийн сануулгыг тусгасан дараах зөвлөмжийг олж орууллаа.

ЭССЭ БИЧИХ АГУУ БӨГӨӨД САНААНД
ОРОМГҮЙ ДОЛООН САНУУЛГА

 1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй

          Эссэ бол гараагаа 10 оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш.

          Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин ТАНЫ тухай сэтгэгдлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

          2. Танд нэг гоц санаа байх ёстой

          Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймд та мянга түмэнтэй таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө тусална/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу.

          Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой

          “ТОМ СЭДЭВ”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан ТОМ САНАА-ны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.

          Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсоныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.

          Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоёр долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.

          Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/. Таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.


   4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд

          Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямар ч дасгал, сургуулилтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.

        5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд

          Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polariod-аар авахуулсан болон ахынхаа хуриман дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй – Таныг хийж буй ажилдаа махруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэг үг юм.

       6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй

          Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.

          Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.

  7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл

          ХАРИЛЦАН ЯРИА, ИШЛЭЛ

          Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.

          Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

          Сануулга: Эссэний бичилтэд хатагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексийн тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна. Уншигчийн сонирхлыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

          ЖИШЭЭ:

          Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?

          А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.

          Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэлгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линкольний эдлэнд амьдардаг.

    Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын пүүст ажилладаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнорд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.

          Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж бичиж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.


 Дэлгэрэнгүй»

Толгойдоо гоёдсон малгай

2011 оны 03-р сарын 24 Нийтэлсэн Админ
Хоосон толгойтой биш ч хоржоонтой зан хошин мэдрэмжээрээ хорвоог чимэглэж амьдралыг баяр баясгалангаар дүүргэж байдаг, эерэг энерги, эрч хүчтэй этгээд хүмүүсийн элдэвлэж хийсэн хөгжилтэй сонин малгайнуудаас танилцуулъя.

Бусдыг хөгжөөж буян хурааж явдаг ийм л хүмүүс манай бухимдлаар бөөстөж, стрессээр хамуурсан бидний энэ нийгэмд үгүйлэгдэх юм даа.

1295537035_funny_hat_04.jpg

 Дэлгэрэнгүй»

Хүний нэрийг тоон мэргээр оншлоод үзье.

2011 оны 03-р сарын 24 Нийтэлсэн Админ

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Symbol_merge_discussion.svg/373px-Symbol_merge_discussion.svg.png

Хүний нэрийг тоон мэргээр оншлоод үзье. Сэтгэгдэл үлдээхээ мартваа

Зурхайн ухаанд тоог хүний нэр, хувь заяатай холбодог. Бүх юмсыг тоогоор илэрхийлж болно. Таны нэрийг тоогоор илэрхийлээд, хувь тавиланг тань унших аргыг сонирхуулж байна. Дээрх хүснэгтийн тусламжтайгаар та нэрээ тоо болгож задлаарай.

Жишээ нь, Бат гэдэг нэртэй бол: Б-2, А-1, Т-4. Тэгээд тоогоо хооронд нь нэм. 2+1+4=7. Ингээд Бат гэдэг хүний хувь заяаг тодорхойлогч тоо нь 7 юм. Хэрвээ Дорж нэртэй бол Д-4, 0-7, Р-2, Ж-2. Нийлбэр нь 15 гэсэн хоёр оронтой тоо гарвал 1+5=6 гэж салгана.
Үсэг Тоо: А 1, Б 2, В 6, Г 3, Д 4, Е 5, Ё 9, Ж 2, 3 7, И 1, К 2, Л 2, М 4, Н 5, О 7, Ө 0, П 8, Р 2, С 3, Т 4, У 6, Ү 0, Ф 8, X 5, ЦЗ, 4 7, Ш2, Э6, Ю7, Я2

 Дэлгэрэнгүй»

Манай баннер

2011 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Админ
http://stat.gogo.mn/blog/14/39654/brave/www.tugal.gblog.mn-moving%20banner.gif Дэлгэрэнгүй»

БЛОГ АШИГЛАХ ЗААВАР

2011 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Админ

Бичлэгтээ зураг оруулахын тулд та юун түрүүнд “Зургууд” гэсэн цонх руу нэвтэрнэ. Нийт 10 МВ зураг хуулах эрхтэй. Энэ цонхонд зургаа зохих зааврын дагуу хуулсны дараа хуулсан зургаа нээнэ. Ингээд зургийнхаа линкийг хуулна. Үүний дараа буцаж “Шинэ бичлэг” гэсэн хэсэгтээ орж, "insert/modify image" цонхонд дарж зургаа оруулна.



 Дэлгэрэнгүй»

Солонгосын олон ангит ″Боолын ангууч″

2011 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Админ
Монгол телевизээр гарч байгаа "Боолын ангууч" киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин Lee Da Hae-ийн киноны хэсгээс түүвэрлэн авсан зургийг тавьлаа. Энэхүү кино нь Солонгосын KBS телевизын 2010 оны бүтээл бөгөөд гарсан даруйдаа маш их үзэгчдын сайшаалыг хүртсэн юм. Lee Da Hae нь Солонгосын хамгийн царайлаг 10 эмэгтэй жүжигчдийн 1-рт ордог юм байна. Таалан соёрхоно уу.

Lee Da Hae Дэлгэрэнгүй»

Юм болгон нэг хэвийн байх ёстой гэж?

2011 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Админ
Яагаад дугуйнууд нэг л хэвийн 2 дугуйтай, ижил өндөртэй, төстэй дугуйнууд байх ёстой гэж? Юмыг арай өөр талаас нь сэтгээд үзвэл нэг иймэрхүү байж болох юм. 
 Дэлгэрэнгүй»

Тоогоор шинжэхүй

2011 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Админ

хүний хараа тархины үйл ажиллагаатай шууд хамааралтай байдаг бөгөөд эдгээр 6-н тойргоор таныг шинжэж гэнэ шүү !!! Үнэхээр сонирхолтой юм.Хамгийн гол нь та 6-н тайлбарыг бүдэнг нь заавал уншаарай!!!

 Дэлгэрэнгүй»

Хэрэв 90 градус эргүүлвэл ямар юм болох уу

2011 оны 03-р сарын 16 Нийтэлсэн Админ
Юм бүхэн яагаад заавал байх ёстойгоороо байх гэж? Хэрэв 90 градус эргүүлвэл ямар юм болох уу? Энэ талаарх сонирхолтой хэд хэдэн зургууд орууллаа. Таалан соёрхоно уу. Нэмээд хэлэхэд таалагдсан бол "Like" хийхээ мартав.  Дэлгэрэнгүй»

Танд олдох бас нэгэн боломж .....

2011 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Админ
Танд олдох бас нэгэн боломж ..... Дэлгэрэнгүй»

Солонгосын хамгийн царайлаг эмэгтэй жүжигчин Lee Da Hae-г та бүхэнд танилцуулж байна. Бид бүхэн түүнийг "Боолын ангууч" кинон дээрх Unnyeon-ы дүрээр нь сайн мэдэх билээ

Танилцуулга:

  Нэр: 이다해 / Lee Da Hae (Yi Da Hae)
  Жинхэнэ нэр: 변다혜 / Byun Da Hye (Byeon Da Hye)
  Мэргэжил: Жүжигчин, загвар өмсөгч

  Төрсөн өдөр: 1984 оны 4 сарын 19
  Төрсөн газар: Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот
  Өндөр: 170см
  Жин: 47kg
  Ам бүл: Ахтайгаа амьдардаг
  Боловсрол: Burwood охидын дунд сургууль (Австралийн нийслэл Сидней), Dongguk их сургууль (Театр болон Киноны мэргэжлээр)
  Сонирхол: Кино үзэх
  Хэл: Солонгос, Англи

Оролцон тоглосон кино, жүжгүүд:

  Боолын ангууч (KBS2, 2010)
  East of Eden (MBC, 2008)
  Хулгайч (SBS, 2008)
  Сайна уу! Хонгор минь (KBS2, 2007)
  Миний гүнж (SBS, 2005)
  Ногоон сарнай (SBS, 2005)
  Таван хуруу (MBC, 2005)
  Lotus Flower Fairy (MBC, 2004)
  Оддын цуурай (MBC/Fuji TV 2004)
  18 нас (KBS2, 2004)
  Сайн мэдээ (MBC, 2003)
  Мянган жилийн хайр (SBS, 2003)
  Одыг бууд (SBS, 2002)
  Лин лин (MBC, 2002)

<http://stat.gogo.mn/blog/15/31955/tugal/18.jpg> Дэлгэрэнгүй»

Энэтхэгчүүд Pepsi-г ингэж хийдэг.

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Админ
Энэтхэгчүүд Pepsi-г ингэж хийдэг.
Pepsi-нд тохирох шингэнээ худалдаж авна. Дэлгэрэнгүй»

Мэдээ мэдээлэл

2011 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Админ
Дэлхийн хамгийн гайхалтай газрууд
 Дэлгэрэнгүй»

Мэдээллээр мэдлэг олгоно

Манай блогын нийт хандалт

Таньд олдож буй бас нэгэн боломж