Албан татварын төрөл, түүний онцлог, Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын хууль, хувь хүний орлогын албан татвар

Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын хууль нь дараах бүтэцтэй. 1 Татвар төлөгч субьект 2.Татвар ногдох орлогын төрөл З.Татвар ногдуулах орлогыг тодорхойлох арга 4.Албан татварын хувь хэмжээ 5. Албан татвараас чөлөөлөх үндэслэл

Татвар төлөгч субьект

1-МУ-ын өмчийн бүх төрөлд хамаарах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, банк бус санхүүгийн байгууллага, /ХК, ХХК, ББН, ЗБН, хоршоо 2.Гадаадын аж ахуй нэгжийн төлөөлөгчийн газар.Үүнд аж ахуй нэгжийн үйл ажиллагааг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа албан контор, үйлдвэр, цех гэх мэт.Гадаадын аж ахуй нэгжийн төлөөлөгчийн газарт дипломат төлөөлөгчийн газар үүнд хамаарахгүй

З.Арилжааны банк, зээл даатгалын болон тэдгээртэй адилтгах байгууллага.Үүнд арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага мөн даатгалын компаниуд зээлийн үйл ажиллагаа эрхлэж байгаа байгууллагууд орно.

4.Төрийн бус байгууллага / шинээр тусгасан / Төрийн бус байгууллага нь үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталсанаар төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсанд тооцох бөгөөд Хууль зүйн дотоод хэргийн яаманд бүргүүлсэнээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.Төрийн бус байгууллага нь татварын тайлангаа улирал бүр дараа улиралын эхний сарын 2-ны дотор, жилийнхээ тайлан тэнцлийг дараа оны 2-р сарын 15-ны дотор нутаг дэвсгэрийн татварын албанд өгдөг. б.Шашны байгууллага. Сүсэгтэн олны шашин номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж шишны зан үйл, хурал ном,   боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөвшөөрөл бүхий этгээд,   сүм,   дацан,   төв болон тэдгээрийг удирдах байгууллагыг хэлнэ.Шашны байгууллага нь тухайн орон нутгийн ИТ хурлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлнэ.Мөн татвар төлөгчийнхээ хувьд үйл ажиллагаа эрхлэж эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө

татварын албанд бүртгүүлнэ. б.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд

Төрийн өмчит хуулийн этгээд- төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төрийн өмчөөр байгуулсан хуулийн этгээдийгхэлнэ.Төрийн өмчит хуулийн этгээдийг

аАж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар

бУлсын төсөвт үйлдвэрийн газар

Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэдэг нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлдэг зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг хэлнэ. Улсын төсөвт үйлдвэрийн газар гэдэг нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг зөвхөн

төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл ажил үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг хэлнэ

7.Монгол улсад оршин суугч бус хуулийн этгээд

Татвар ногдох орлогын төрөл

1.Үндсэн ба туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний орлого.Үүнд борлуулсан бараа,   гүйцэтгэсэн ажил,   үзүүлсэн үйлчилгээний орлого.

2.Арилжааны банкны болон зээлийн үйл ажиллагааны орлого.Үүнд Төлбөрийн баталгаа гаргаж өгсөний орлого, гадаад валют худалдааны болон хадгалуулсаны орлого, гадаад дотоод төлбөр тооцоо хийсний шимтгэлийн орлого, санхүүгийн бусад ажил үйлчилгээ явуулсаны орлого

З.Даатгалын үйл ажиллагааны орлого.Үүнд бүх төрлийн даатгалын хураамжууд

4.Бирж брокерийн үйл ажиллагааны орлого

Биржийн орлогод үнэт цаас хадгалах, арилжааны гүилгээ эрхлэхтүүний төлбөр тооцоо хийх, үнэт цаас бэлэглэх, өвлүүлэх үйл ажиилагааны орлого

Брокер гэдэг нь үнэт цаасны арилжаанд зуучлан оролцох зөвшөөрл авсан хуулийн этгээд байна.Энэ зуучлалын үйл ажиллагаа явуулсаны орлого.

б.Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны орлого.Хууль буюу гэрээгээр оролцогч талууд хоорондоо бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн тодорхой эд хөрөнгө эрхийг зээл, түүний хүүг төлж дуустал барьцаа болгон авч зээл олгох үйл ажиллагаа.Энэ орлогод хүүгийн орлого,

барьцаанд авсан зүйлийг худалдан борлуулсаны орлого.

б.Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлого

7.Хөдлөх хөрөнгө борлуулсаны орлого

8.Эрхийн шимтгэлийн орлого.Үүнд уран зохиол нийтлэх, урлаг

уран сайхны болон шинжлэх ураан техникийн нээлт бүтээл,

барааны тэмдэг, загвар зэргийг бусдад ашиглуулсаны төлөө авч

буй шимтгэл.

Э.Хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого

Хувьцааны ногдол ашиг нь тухайн аж ахуй нэгж байгууллага нь

тодорхой аж ахуй нэгж байгууллагын хувьцааг эзэмшсэнээс

олсон ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого нь аж ахуй нэгж

байгууллага нь өөрийн гаргасан хувьцааг иргэн, ХЭ худалдан

авсанаас олсон орлого

Ю.Зээллэгийн хүүгийн орлого.Үүнд өрийн бичиг, бонд, векселээс

олох орлого / барьцаалан зээлдүүлэх газрын хүүгийн орлого үүнд

хамаарахгүй

И.Хөрөнгө түрээслүүлсэний орлого.Өөрийн өмчлөлд буюу

эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ байгаа үл хөдлөх

хөрөнгө болон хөдлөх хөрөнгө бусдад ашиглуулсаны төлбөр.

Мөн санхүүгийн түрээсийн үйл ажиллагааны орлого

12.3уучлах үйл ажиллагааны орлого.Үүнд зуучлалын

компаниуд.Жиш: аялал жуулчлалын, гадаадад суралцуулах.

13.Хонжворт сугалаа тааварт тоглоомын орлого.Үүнд бүх

төрлийн төлбөрт тоглоом,    аудио болон видио бичлэг,

борлуулалтвидео үзвэр, хонжворт сугалаа тааварт тоглоом,

түүний орлого.

14.Банкнаас авсан хүүгийн орлого.Аж ахуй нэгж байгууллага нь

өөрийн хөрөнгийн банкинд хадгалуулсанаас хүүгийн орлого.

15.Гадаад валютын арилжаанаас олох орлого

16.Албан татвар ногдох бусад орлого.Үүнд хандив бэлэглэл,

шагнал гэх мэт.

Татвар ногдуулах орлогыг тодорхойлох

1-5,  10,  12,  15, 16-д заасан орлогоос зарлагыг хасаад үлдсэн

хэсэг нь.Энэ зардалд цалин хөдөлмөрийн хөлс,   материалын

зардал,   авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан

татварыг хасна.

Хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогоос уг хөрөнгийн үлдэгдэл

өртгийг хассан зөрүүгээр.

Бусдаас худалдаж авсан хувьцааг борлуулсаны орлогоос уг

хувьцааг худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр

Хонжворт сугалаа тааварт тоглоомын орлогоос уг орлогыг олох

той холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан

үнийн зөрүүг

Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлого% хувьцааны ногдол аишг

хувь хүртэгчийн орлого, банкнаас авсан хүүгийн орлогын нийт

дүнгээр.

Бизнес таймес Өнөөдөр монгол улсад татварыг аж ахуй

нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн орчинг

сайжруулах, улмаар улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх

гол хөшүүрэг буюу зохицуулалтын арга хэрэгсэл гэдэг талаас нь

илүү их авч үзэж татварын цар хүрээ,   хэмжээг нь тогтоон

мөрдүүлж байна.Гэтэл үнэн хэрэг дээрээ татварын систем гэдэг

бол аж ахуй нэгж бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа

өргөжүүлэн хөгжүүлэх, зах зээл дээр шударга өрсөлдөх, улмаар

дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болоход нв чухал

нөлөө үзүүлдэг ЗГ-ын нэг гол арга хэрэгсэл байдаг.

Иймд одоогийн мөрдөж байгаа Аж ахуй нэгж байгууллагын

орлогын албан татварын хуульд мөрдөж байгаа хувь хэмжээг

өөрчлөх нь зүйтэй юм.Өөрөөр хэлбэл 250 сая хүртэл төгрөгийн

орлогоос 15%, түүнээс дээш орлогоос 30% иар тооцож орлогын

албан татварыг авах.Ингэснээр манай аж ахуй нэгжүүдийн ихэнх

хувь буюу 90 орчим %ийг бүрдүүлдэг жижиг аж ахуй нэгжүүдийн

хувьд ихээхэн ашигтай болох бөгөөд тухайлбал өмнө нь 150 сая

төгрөгний орлогтой аж ахуй нэгж 40 %ийн татвар буюу 35 сая төгрөг төлж байсан бол энэ хувилбараар 22,5 сая төгрөг болж даруй 7,5 сая төгрөгөөх буюу 21,4 % иар татварын дарамт буурах юм. 200 хүртэл сая төгрөгний орлогтой аж ахуй нэгжээс өнөөгийн хувь хэмжээгээр 55 сая төгрөний татвар хураах бол бидний санал болгож буй хувь хэмжээгээр 30 сая болтол буурч татварын дарамт 15 сая төгрөг буюу 27,2 % иар багасна.Харин 250 сая төгрөгний орлогтой аж ахуй нэгжийн хувьд татварын хувьд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.Өөрөөр хэлбэл өмнө нь 40% иар 75 сая төгрөгөөр татвар төож байсан бол 250 сая хүртэл 30% болгосноор мөн л 75 сая төгрөгний татвар төлөх юм.Томоохон аж ахуй нэгжүүдийн хувьд тэрбум төгрөний орлогтой компанийн хувьд одоогийн татварын хуулиар 375 сая төгрөгтөлөх бол санал болгож буй хувиар бол 300 сая төгрөний татвар төлж ачаалал 75 сая төгрөгөөр буюу 20 % иар буурах болно.


Одоогийн      % хэмжээ   15  ба 40 хувь

Санал болгож буй хэмжээ 15 ба 30 %

Татварын ачааллын бууралт хувиар

Жижиг аж ахуй нэгж   150   сая төг орлого

35 сая төгрөг

22,5 сая төгрөг

21,4

Дунд

хэмжээний ААН   200   сая төг орлого

55 сая төгрөг

30 сая төгрөг

27,2

Томоохон ААН

375 сая төгрөг

300 сая төгрөг

20,0

Нэг тэрбум төг




орлого

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Хамтран ажиллагч

Мэдээллээр мэдлэг олгоно

Манай блогын нийт хандалт

Таньд олдож буй бас нэгэн боломж