Үйлдвэрлэлийн осол гэж юу вэ?
Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчилэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг үйлдвэрлэлийн осол гэнэ


Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж юу вэ?
Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан өвчилсөнийг мэрэгжлээс шалтгаалсан өвчин гэнэ


Ямар нөхцөлд байдалд гарсан осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох вэ?
Даараах нөхцөлд байдалд гарсан үйлдвэрлэлийн осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж төлбөр олгоно. Үүнд:

  • Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
  • Ажил эхлэхийг өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
  • Ажилдаа ирэх, буцах замд


Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээг тодруулна уу?
Даатгалын энэхүү санд заавал даатгуулагч өөрөө шимтгэл төлөлггүй, харин ажил олгогч хариуцан шимтгэлийг хөлөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоосоо 1,0;2,0;3,0 хувиар тооцон сар бүр төлнө


Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан даатгуулагч ямар тэтгэвэр , тэтгэмж , төлбөр авах эрхтэй бэ ?

-Энэ даатгалд даатгуулсан даатгуулагч нь:

  • тахир дутуугийн тэтгэвэр;
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэр;
  • хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;
  • хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж үйлчилгээний хувьсах зардал


Хэдэн жил шимтгэл төлсөн даатгуулагч Үйлдвэрлэлийн осолд өртвөл тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх бэ?
Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгоно.


Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хаана тогтоох вэ?
-Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацааг түүний оршин суугаа аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.
-Даатгуулагч мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон бол түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг мэргэжлийн өвчин судлалын төвийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.


Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг яаж тооцдог вэ?
Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно. Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэвэр тогтоох аргачлалыг жишээгээр тайлбарлая. Даатгуулагч “Д” үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 75000 төгрөг. Даатгуулагч “Д”-ийн сарын тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ 41250 төгрөг (75000х55%) олгоно.


Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тахир дутуугийн тэтгэврийн доод хэмжээ гэж байдаг уу?
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.


Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгож байгаа тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ одоо хэдэн төгрөг байгаа бэ ?
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон, мөн шалтгааны улмаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ 32000 төгрөг байна.


Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход ямар баримт бичиг бүрдүүлэх бэ?

  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан даатгуулагч хөдөлмөрийн дэвтэр;
  • 1995 оноос өмнө ажилласан хугацааны цалин, хөлснөөс тэтгэврээ тогтоолгохыг хүсч байгаа даатгуулагч тэтгэвэр тогтоолгохын өмнөх сүүлийн 20 жилийн аль өндөр дараалсан 5 жилийн цалингийн тодорхойлолт;
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт;
  • Даатгуулагчийн иргэний үнэмлэх, хоёр хувь зураг.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдахад даатгуулагчид ямар хэмжээний тэтгэмж олгодог бэ?

  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 100 хувиар тооцож олгоно.
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.


Даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас өөр ямар төрлийн төлбөр олгох бэ?

  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэсний эхний удаагийн үнийг 100 хувь, 2 дахь удаагийн үнийн 50 хувийг олгоно.
  • Мөн зайлшгүй шаардлагаар мэргэжлийн (гэмтлийн) эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу гадаад оронд хийлгэх хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний нэг удаагийн үнийг олгоно.

Дээр дурдсан 2 тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх зорилгоор дотоод, гадаадад хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед) хийлгэх төлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрйин сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 74/116 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасан жишиг үнийг баримтлан олгоно.


Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдан рашаан сувилалд сувилуулахад гарсан зардлыг төлөх үү?
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч улсын үйлчилгээний Хужирт, Өвөржанчивлан, Аржанчивлан, Аварга тосон, Гурван нуур, Оргил, Шаргалжуут, Отгонтэнгэр, Халзан-Уулын сувиллууд, Оргил рашаан сувиллын клиник сувиллын тасаг, Бигэрийн бөөрний сувилалд эмчлүүлж сувилуулсан нөхцөлд сувиллын зардлыг олгоно


Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барвал оршуулгын тэтгэмж олгох уу?
Оршуулгын тэтгэмж олгоно. Даатгуулагчид олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээ 148500 төгрөг байна.


Нас барсан даатгуулагчийн оршуулгын тэтгэмжийг хаанаас авах вэ?
Нас барсан даатгуулагчийн оршуулгын тэтгэмжийг ажиллаж байсан ажил олгогчоор нь дамжуулан нийгмийн даатгалын байгууллага олгоно.


Даатгуулагч үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд хэнд хандаж ослын актыг тогтоолгох бэ?

  • Засгийн газрын 2000 оны 107 дугаар тогтоолд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагууд нь тухайн байгууллагын болон ажилтны төлөөллөөс бүрдсэн үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох орон тооны бус байнгын комиссыг байгуулсан байна.
  • Даатгуулагч ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд энэ комисст хандана.
  • Комисс нь тухайн байгууллага (ажил олгогч) дээр гарсан үйлдвэрлэлийн ослыг дээрхи тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу судлан бүртгэж акт (ҮОТА-1) тогтооно.
  • Уг актыг хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч хянан баталсан байна.
  • Үйлдвэрлэлийн ослын актыг 4 хувь үйлдэж, осолдогч буюу гэр бүлийн хүмүүс, нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид тус бүр нэг хувийг өгч, үлдэх хувийг тухайн байгууллага (ажил олгогч)-д архивын нэгж болгон хадгална.


Батлан хамгаалахын болон цагдаа, гал, тагнуул, хорих ял эдлүүлэх байгууллагад гарсан үйлдвэрлэлийн ослыг хаанаас ямар журмаар тогтоох бэ?
Батлан хамгаалахын болон цагдаа, гал, тагнуул, хорих ял эдлүүлэх байгууллагуудад гарсан ослыг Засгийн газрын 2000 оны 107 дугаар тогтоолын дагуу тухайн байгууллагын дэргэд байгуулагдсан үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох орон тооны бус байнгын комисс судлан тогтооно.

                                                                             эх сурвалж:     www.egov.mn

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Мэдээллийг шуурхай түгээнэ

Мэдээллээр мэдлэг олгоно

Манай блогын нийт хандалт

Сүүлд нээгдсэн хуудаснууд

Таньд олдож буй бас нэгэн боломж