Хөрөнгө оруулалт гэж чухам юу билээ. Миний бодлоор хүмүүс хоёр зорилгоор хөрөнгө оруулалт хийдэг юм шиг. Нэгт өөрийн олж хуримтлуулсан мөнгө хөрөнгөө буцаагаад алдчихгүй барьж байхын тулд.  Хоёрт тухайн хөрөнгө мөнгөө өсгөж арвижуулхын тулд, мэдээж хэрэг ихэнхи хувь нь хоёрдахь хувилбартай санал нийлдэг байх. Ямар нэгэн зүйлийг ашигтай гэж үзэж байвал ямар ч зүйлд хөрөнгө оруулж болно гэхдээ сайтар бодож үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах нь зөв болов уу. Хэн нэгний бизнест, төсөлд , хөдлөх хөрөнгөнд , үл хөдлөх хөрөнгөнд, хадгаламжинд. хувьцаа , бонд. үнэт цаас валютын арилжаанд гээд хөрөнгө оруулалтын асар олон боломж бий. Эдгээрийг тус бүрд нь авч үзье л дээ

1. Одоо ажиллаж байгаа болон үйл ажиллагаа нь зогсчихсон таныг л хөрөнгө оруулвал жигтэйхэн ашигтай ажиллахаа амлаж байгаа компаниуд зөв талаас нь харвал техник технилогоо сайжруулах юмуу хүчин чадлаа нэмэгдүүлвэл ашигтай ажиллахаар байж болно. Харин буруу талаас нь харвал энэ салбар нь ашигтай л юм бол яагаад урьдны ашиг нь хуримтлагдаагүй ? Эргэлт зах зээл нь жижэг байхад их үнэтэй тоног төхөөрөмж авч тавиад хөрөнгө оруулалтын үндсэн мөнгөө яаж нөхөх дараа нь ашиг өгөөж хэзээнээс орж эхлэх гээд эргэлзээтэй зүйл нилээд гарч ирэх болов уу.

2. Хөдлөх хөрөнгө... гэж ямар нэгэн байдлаар байрлалаа өөрчилдөг хөдөлгөөнтэй эд зүйлсийг хэлнэ. Үүнд машин механизм, багаж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гэх мэтийн зүйлс орно. Энэ хэлбэрийн хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл үйлчилгээ түрээсийн хэлбэрээр ашиг олж болно. Гэхдээ үүнд нэг зүйлийг анхааруулхад хөдлөх хөрөнгөнд хамаарч буй зүйлс нь хоног сар жил өнгөрөх тусам тасралтгүй өөр шинэ загварууд нь гарч байдаг тул үнэ ханш нь байнга унах , мөн байнга ашиглаж байгаа учир хуучирч эвдрэх гэсэн хоёр эрсдэлийг дагуулж байдаг.

3. Төсөл бизнес төлөвлөгөө...

мэдээж хэн нэг нь үнэхээр ашигтай бизнесийн санаа олсон байвал сайн хэрэг хөрөнгө оруулах хэрэгтэй гэхдээ үнэхээр тухайн санаанд тусгагдсан эрэлт хэрэгцээ нийгэмд байна уу мөн түүнийг хангах боломж бий юу Оруулсан хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх үр өгөөжээ хэзэнээс өгч эхлэх гэхчилэн нилээд олон талаас нь судалж үзэх хэрэгтэй эцэст нь хэлхэд төсөл гэдэг бол төрөөгүй хүүхэд гэдгийг ойлгох хэрэгтэй.

4. Үл хөдлөх хөрөнгө... энэ бол хүн бүрийн хамгийн сайн хөрөнгө оруулалт гэж итгэдэг салбар зөв талаас нь харвал эрсдэл бага үнэ ханш нь байнга тогтвортой өсөж байдаг мөн түүнийгээ түрээслэх юм уу үйлдвэрлэл үйлчилгээ явуулах хэлбэрээр ашиглаж болдгоороо давуу талтай. Буруу талаас нь харвал та үл хөдлөх хөрөнгө бүр ашигтай гэж ойлгож болохгүй байрлал маш чухал хаа нэгтээ уулын орой дээр юм уу жалганд байвал хүн сонирхохгүй тэр утгаараа үнээ алдана гэсэн үг мөн үер усанд өртхөөргүй өндөр хүчдэлийн шугаманд ойр биш доогуур нь ямар нэгэн цахилгаан болон сантехнийн төв шугам яваагүй мөн дэргэд нь нар хаасан өндөр байшин баригдчих магадлал байгаа эсэх ойр орчны байдал тохижилт, тухайн үл хөдлөх хөрөнгийн цахилгаан сантехникийн чанар насжилт ( цахилгаанаас болж гал гарч болно сантехник ус халаалтын шугамнаас болж барилга чинь бүр нурах дээрээ ч тулж мэднэ ) за тэгээд улс хэрэгтэй гэж үзвэл барилгыг чинь нураагаад газрыг нь авчих эрхтэй гэдгийг санахад илүүдэхгүй үл хөдлөх хөрөнгө гэдэг маан шавар тоосго цементээр л барьдаг болхоор жил ирэх бүр хуучирч маралын элэгдэлд орж байдаг. Үл хөдлөх хөрөнгөний үнэ жил бүр тогтмол өсөж байдгаас нь ашиг олно гэж бодож байна уу тэр юу л бол өсдөг нь бол үнэн л дээ гэхдээ тэр өсөлт нь мөнгөний ханш уналт буюу инфляцаас илүү гарч чаддаггүй. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгө гэдэг бол мөнгөө алдалгүй байж байх боломж болхоос биш өсгөлт биш гэдэг нь тодорхой. Жишээ нь 8 жилийн өмнө хотын төвийн 40 н мянгатын хуучин 1 өрөө байр 30 н сая орчим байсан харин талх нэг ширхэг нь 300 төгрөг байсан бол одоо тухайн хуучин 1 өрөө байр 45 н сая харин талх 800 орчим байна. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн үнэ 50 хувь нэмэгдэж харин мөнгөний ханш 160 хувь унасан байдал зөвхөн энэ жишээн дээр харагдаж байна.

5. Банкны хадгаламж.... Засгийн газраас арилжааны банкны хадгаламжинд баталгаа гаргаж өгсөн учир юу ч үгүй алга болчихно гэж санаа зовох зүйлгүй хугацаатай хадгалуулахад таны мөнгө жилд дунджаар 15 хувиар өснө. Тоо нь ингэж харагдаж байгаа ч гэлээ харамсалтай нь мөнөөх ИНФЛЯЦИ гээч мангас 8.4 хувийг нь залгиж ( өнгөрсөн жилд инфляци 8.4 хувь байсан ) танд ердөө л 6.6 хувийн ашиг үлдэж байна жилд гэхэд дэндүү бага байгаа биз. Гэхдээ яахав зүгээр л сейфэндээ хадгалж байсан бол 8.4 хувиар хорогдох байсан түүний бодвол ч 6.6 ашиг шүү.

6. Бонд... Бонд гэдэг нь засгийн газар болон найдвартай томоохон компаниудаас гаргадаг тодорхой хугацааны дараа үндсэн хөрөнгийг хүүгийн хамт эргэн төлөхийг баталсан үнэт цаас юм ерөнхийдөө өрийн бичиг гэсэн үг. Та мөнгөө хүүтэй зээлчихлээ гэж ойлгож болно. Бонд хүүгийн хувьд ихэвчлэн банкны хадгаламжийн хүүнээс өндөр байдаг ч бондын хугацаа хүү инфляци зэргийг харьцуулж үзэх шаардлагтай.

7. Хувьцаа..... Хувьцаа гэдэг нь та аль нэг компаний хувьцааг худалдаж авсанаар тухайн компанид хөрөнгө оруулж оруулсан хөрөнгийн хэмжээгээр эрх эдлэхийг гэрчилсэн эзэмшлийн эрх бүхий үнэт цаас юм. Хувьцаа худалдан авсанаар компанийн үйл ажиллагаанаас ноогдол ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцон саналаа өгөх зэрэг хувьцаа эзэмшигчийн хуульд заасан олон эрхийг эдлэх мөн хувьцааны ханшийн зөрүүгээс ашиг олох боломжтой. Хувьцааны арилжаа нь дэлхийн нийт санхүүгийн эргэлтээрээ 2 т ордог томоохон бизнес юм. Дүрэм нь тодорхой хямд байхад нь аваад үнэ өссөн үед нь зарах энгийн мэт харагдаж байв ч маш их мэдлэг судалгаа шаардагдана. Дээр дурьдсан 6 н хөрөнгө оруулалтаас ашиг боломж бүх талаараа илүү боломжтой. Банкны хадгаламж бонд зэрэг шиг хэдийд ямар ашиг олох нь тодорхой байдаггүй ч тэдэнтэй харьцуулхын аргагүй асар өндөр ашиг олох боломжтой. Жилд хэдэн арваас хэдэн зуу дахин ч мөнгөө өсгөж болно гэхдээ нөгөө их ололтыг их эрсдэл дагадааг гэдэг шиг компаниа буруу сонговол хувьцааных нь үнэ унаж алдагдалд орхоос гадна тухайн компани дампуурчихвал бүр юуч үгүй болох эрсдэл ч бий. Гол нь найдвартай компаний хувьцааг үнэ унасан үед нь худалдаж авах. Өсөж байхад нь авах бол эрсдэлтэй яагаад вэ гэвэл аливаа зүйлийн үнэ өсөж байгаа бол удахгүй унана харин унаж байгаа бол удахгүй өснөө гэж хөрөнгийн зах зээлийн бичэгдээгүй хууль байдаг. Энэ салбарын хувьцааны шилдэг арилжаачин бол АНУ ын тэрбумтан омахагийн зөнч гэгддэг Уоррен Баффет юм. Тэрээр дэлхийн тэргүүн баян Билл Гейтс түүний эхнэр Мелинда нарын санаачилсан буюны санд 30 тэрбум доллар хандивласан агуу хүн юм.

8. Олон улсын валютын арилжаа Foreign Exchange буюу товчилсон нэр нь Форекс..... өдөрт 4 н триллион буюу 4 н их наяд доллар эргэлдэж байдаг дэлхийн хамгийн том санхүүгийн зах зээл юм. Форексийн арилжааг 20 оод жилийн өмнө зөвхөн томоохон банк хөрөнгө оруулалтын сан болон засгийн газрын төв банкууд олон сая доллартай хүмүүсийн хооронд хийгддэг байсан бол ерээд оноос интернэт хөгжиснөөр энгийн хүссэн хүн бүр арилжаа хийх боломжтой болсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн арван сая хүн тогтмол оролцож 7 хоногийн 5 өдөр 24 н цагийн турш New York, Tokyo, London, Hong kong зэрэг дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдээр ээлжлэн тасралтгүй арилжаа явагдаж байна. Форексийн арилжаа нь асар өндөр ашигтай бөгөөд гол зорилго нь ханшийн зөрүүнээс ашиг олох юм. Та хүчирхэг орнуудын валютуудын хооронд болон алт мөнгө зэс газрын тос зэрэг олон зүйлээр арилжаа хийж болно. Боломжийн үзүүлэлттэй компьютер хурд сайтай интэрнэттэй байхад л та гэрээсээ арилжаа хийгээд байж болно. Ханшийн хөдөлгөөнийг индикатор программууд болон ерөнхий шинжилгээ, техник шинжилгээгээр тооцож гаргах бөгөөд үүнээс гадна арилжаанд мөнгөний менежмэнт сэтгэл зүйн байдал хувь хүний мэдрэмж гол нөлөө үзүүлдэг бөгөөд судалгаа шинжилгээ мэдлэг туршлаггүйгээр мөрийтэй тоглоом шиг харанхуй тааж арилжаанд орвол таныг ашиг биш алдагдал л хүлээж байх болно гэдгийг санах хэрэгтэй бөгөөд мөн л өндөр ашигтайгаа адил буруу арилжаа хийвэл эрсдэл ихтэй. Та 500, 1000 хэдэн 10 н мянга хэдэн зуун мянга хэдэн сая доллараар ч арилжаанд орж болох бөгөөд мэдээж хөрөнгө оруулалтын хэмжээ их байх тусам эрсдэл багасдаг. Форексийн арилжаа нь хүссэн үедээ арилжаанд орж мөн хүссэн үедээ хэдхэн цагийн дотор хөрөнгөө буцаан татаж авч болдогоороо давуу талтай юм. Энэ салбарын шилдэг арилжаачин трэдер бол АНУ ын тэрбумтан Жорж Сорос юм дэлхийн 130 аад оронд Соросын буюны сан үйл ажиллагаагаа явуулдаг. Ж.Сорос 1992 онд форексийн арилжаанаас хэдхэн өдрийн дотор тэрбум долларын ашиг олж байсан түүхтэй.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Манай Facebook хуудас

Цаг


Magican!

Тоолуур

өнгөрчээ.

Толь Бичиг

Mart dictionary



Бидэнтэй холбогдох

И-Мэйл : Diplom_2011@yahoo.com
Утас : 88183280  96012067

Манай Баннер