Хичээлийг онлайнаар : БАНКНЫ МАРКЕТИНГ

БАНКНЫ МАРКЕТИНГ

Энэ хичээлээр банкны маркетингийн онол мөн түүнийг практикт нэвтрүүлэх асуудлуудыг / зах зээлийг судлах өрсөлдөөний стратегийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, банкинд маркетингийн ажил зохион байгуулах талаар / үзэх болно. БАНКНЫ МАРКЕТИНГИЙН АГУУЛГА, ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР Маркетингийн тухай ойлголт Маркетинг ба аж ахуй нэгжинй бодлого: Маркетинг гэдэг ухагдахуун нь market – зах зээл гэсэн анүли үгнээс гаралтай бөгөөд ихэнхдээ зах дээр өөрийн барааг борлуулах аж ахуй нэгжийн өвөрмөц хандлагыг, өөрөөр хэлбэл өөрийнхөө стратеги бодлогыг хэрэгжүүлэхийг илэрхийлж хэрэглэдэг. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын түүхээс харахад маркетинг нь барааны нэр төрөл олшрох, өрсөлдөөн идэвхжихийн хирээр тодорхой түүхэн үеийг дамжин хөгжсөн. /Зураг1/ 1. Үйлдвэрийн маркетинг Үйлдвэрлэлийн маркетингийн үед тухайн аж ахуй нэгж өөртөө байгаа нөөц бололцоог бүрэн ашиглах аль болохоор их хэмжээний бүтээгдэхүүн , үйлчилгээ үйлдвэрлэхэд гол анхаарлаа чиглүүлж байсан. Ийм маркетинг нь зөвхөн зах зээл хомсдолтой үед л амжилтанд хүрч байсан. Энэ үеийн маркетингийн агуулгыг товчоор: “Үйлдвэрлэж чадахаа үйлдвэрлэх “ гэсэн үгээр илэрхийлж болно. Үйлдвэрлэлийн маркетингийн үед харилцагчид, тэдний хэрэгцээ гол зүйл биш байдаг. Маркетингийн стратегийн хөгжлийн хандлага Зураг1 1. Үйлдвэрлэлийн маркетинг Аж ахуй нэгжийн бодлого, стратегийн төв асуудал нь байгаа нөөцийг үр ашигтай ашиглах, энэ үндсэн дээр аль болох их хэмжээний бараа,үйлчилгээ бий болгох явдал байсан. Энэ утгаараа өрсөлдөөний стратегийн үйлдвэрлэлийн хандлагатай илүү илэрч байсан .Энэ үеийн маркетингийн агууллагыг товчоор “Чадахаа л үйлдвэрлэх “ гэж томьёолж болно. Гэхдээ ийм стратеги нь үйлдвэрлэгчийн зах зээл хомсдолтой үед амжилт олж чадна. Учир нь энэ стратеги нь харилцагч, түүний хэрэгцээг тооцдоггүй, харгалзан үздэггүй байсан. Ингээд үйлдвэрлэл хөгжихийн хирээр хомсдолоос гарсан ба дараа нь барааны маркетингид шилжсэн. 2. Барааны маркетинг Маркетингийн хөгжлийн дараагийн шат нь барааны маркетинг. Барааны маркетингийн үед бараа, үйлчилгээний тоонд биш чанарт илүү анхаарлаа хандуулдаг болсон. Гэхдээ бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх чиглэл нь бүтээгдэхүүн ба үйлчилгээний шинж чанарыг харилцагчийн хэрэгцээг хангах үндсэн дээр биш, харин бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлж болох өөрсдийн төсөөлөл болон үйлдвэрлэлийн боломж дээр үндэслэгдэж байсан. Банкны хувьд барааны маркетинг нь бараа ба үйлчилгээний нэр төрлийг олшруулах / жишээ нь шинэ төрлийн хадгаламж бий болгох / мөн шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад үйлчилгээний үзэмжийг өөрчлөхөд хүргэж байсан. Өрсөлдөөнд найдвартай давуу байр суурийг олоход барааны маркетинг нь эргэлзээтэй юм. Иймээс борлуулалтын маркетингид шилжсэн. 3. Борлуулалтын маркетинг Борлуулалтын маркетинг нь юуны өмнө бараа үйлчилгээг борлуулахад гол анхаарлаа хандуулдаг. Борлуулалтын маркетингийн гол агуулга нь реклам болон бусад хэрэгсэлээр дамжуулан харилцагчдын хэрэгцээнд тохирохгүй байлаа ч тэднийг итгүүлэх замаар бараа, үйлчилгээг худалдан авахуулах явдал юм. Хэдийгээр эргэлтэнд нөлөөлөх санаа нь харьцангуй үр дүнтэй байж болох ч харилцагчийн бодит хэрэгцээн дээр суурилаагүй бол хор хохиролтой байж болох талтай. Гол дутагдалтай тал нь хэрэглэгчдийн хэрэгцээг харгалзан үзэхгүйгээр чанартай барааагаа тулган борлуулах сонирхолтой байсан. Энэхүү байдал нь нэг хэсэг хэрэглэгчдэд ашигтай байсан боловч ихэнх хэрэглэгчдэд үр дүнгээ өгөөгүй .Мэдээж тодорхой хэрэглэгч, бүлэг харилцагчдыг тэдэнд бодитойгоор хэрэгцээгүй байгаа бараа, үйлчилгээг тулган борлуулж болох боловч ихэнх хэрэглэгчдэд санал болгож байгаа бараа, үйлчилгээний хэрэгцээг ийм аргаар бий болгож чадахгүй. Магадгүй эсрэгээрээ голлох харилцагчиддаа сөрөг мэдээлэл тархсаны уршгаар өөрөөсөө холдуулж болох юм. Энэ нь харилцагчидын итгэл , үнэмшилээс хамаарч оршин байж үйл ажиллагаа явуулж байдаг банкны хувьд ялангуа аюултай. 4. Маркетинг ба сонгодог утгаараа Өрсөлдөөн хүчтэй болохын хирээр, ихэнх зах тэр дотроо банкны зах зээл хэрэглэгчийн зах зээл болон хувирахын хирээр хэрэглэгчдийн хэрэглээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлага гарч ирсэнээс маркетинг сонгодог утгаараа үүссэн байна. Маркетингийн хөгжлийн энэ хандлага анх удаа үйлдвэрлэгчийн хэрэгцээ биш үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангах асуудлууд нэгдүгээрт тавигдсан. Түүний агуулгыг товчоор “Хэрэглэгчдэд хэрэгцээтэй зүйл үйлдвэрлэх” гэж илэрхийлж болно. Энэ үед зөвхөн хэрэглэгчдэд хэрэгтэй барааг нь л үйлдвэрлэх болсон. Маркетингийн үзэл санаа АНУ-д 1902 оноос зарим их дээд сургуулиудад барааны эргэлтийн зохион байгуулалтыг оновчтой болгох гэсэн лекц орж эхэлсэнээр үүсч эхэлсэн. Маркетинг нь үйлдвэрийг удирдах зах зээлийн онолын хувьд 1950-иад оноос практикт хэрэглэгдсэн. 1960,1970-аад оны үеэс дэлхийн хэмжээнд маркетинг нь банкинд нэвтэрсэн, банкны хүрээнд маркетинг нь яг хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад чиглэгдэх болсон .Орчин үед АНУ,Япон болон Барууны өндөр хөгжилтэй орнуудад барааны үнийн тал хувийг маркетингтэй холбоотой зардал эзэлж байна. Маркетинг нь зөвхөн борлуулалтыг хамраад зогсохгүй үйлдвэрлэлийн асуудлуудыг хамардаг. Иймээс маркетингийн дараах тодорхойлолт агуулгатайгаа илүү нийцэж байгаа юм. Маркетинг гэдэг нь тодорхой хэрэглэгчийн хэрэгцээг хангах зах зээлийг судлах болон таамаглах замаар ашиг авахад чиглэсэн барааны үйлдвэрлэл, борлуулалтын зохион байгуулалтын иж бүрэн систем юм. Маркетингийн үндсэн гурван элемент Маркетингийн философи, микс, удирдлага Аль ч байгууллагад маркетингийг хэрэглэх үед маркетингийн шинж чанарыг илэрхийлах дараах гурван элемент байдаг. 1. Маркетингийн философи Хэрэглэгчдийн хэрэгцээгээр чиг баримжаагаа болгож ажиллах 2. Маркетингийн микс буюу маркетингийн журам, заавар, арга зүй Зах зээлийн нөхцөлд маркетингийн бодлогын маш олон тооны заавар,дүрмийг гаргаж мөрддөг. 3. Маркетингийн удирдлага Борлуулалтын хүрээнд явагдаж байгаа бүх төрлийн үйл ажиллагаануудыг зорилготойгоор хоршуулахыг хэлдэг. Дээр дурьдсан элементүүд нь маркетингийн мөн чанарыг ойлгоход чухал ач холбогдолтой. Маркетингийг зөвхөн борлуулалттай хобоотойгоор хялбарчилж ойлгох хандлага байдаг. Маркетингийн микс нь маркетингийн гол бүрэлдэхүүн мөн.Түүний бүрэлдэхүүнд 2 гол элемент байдаг. Үүнд: 1. Зах зээл судлах 2. Энэ үндсэн дээр зах зээлийн стратегийг боловсруулах Дээр дурьдсан 2 хүчин зүйлс нь өөр өөрийн хэрэгсэлээр дамжин хэрэгжиж байдаг. / Зураг2 / /Зураг2/ Зах зээл шинжлэх гэдэг зах зээл дээр байгаа бараа үйлчилгээний нэр төрлийн тухайн үеийн “дүр зургийг фото аппаратаар авах”-тай адил .Гэхдээ зах зээлийн хандлагыг тодорхойлоход зах зээлийн шинжилгээ учир дутагдалтай. Зах зээлийн хандлагыг судлахын тулд маркетингийн судалгааны дараах судалгааны хэрэгсэлүүдийг ашиглах хэрэгтэй. Үүнд зах зээлийг ажиглалт, зах зээлийн таамаглал г.м Зах зээлийг тандах гэдэг нь бараа үйлчилгээний нэр төрлийн өөрчлөлт, зах зээлийн хөгжлийн хандлагыг тодорхойлохын тулд зэрэг зах зээлийн төлөв байдлыг тогтмол тандалт хийхийг хэлнэ. Зах зээлийг таамагласнаар хөгжлийн хандлага ямар байна? Зах зээл дээр байдал яаж өөрчлөгдөх байна ? гэдгийг илрүүлж , банкны стратегийг боловсруулах хөрсийг бэлтгэж байдаг. Стратегийг хэрэгжүүлэх үе шатанд банкны бодлого тодорхой болно. Жишээ нь:  Барааны бодлого –Санал болгож байгаа үйлчилгээний нэр төрөл, чанар, хэмжээний өөрчлөлтийг тодорхойлно.  Үнийн бодлого- банкны янз бүрийн бүтээгдэхүүний үнэ тогтоох, зах зээлийн өөрчлөлттэй холбоотойгоор түүнийг өөрчлөж байдаг.  Борлуулалтын бодлого- хэрэглэгчдэд банкны бараа, үйлчилгээг хүргэхэд чиглэсэн бодлого  Харилцаа, холбоо тогтоох бодлого- Банкны үйлчилгээг харилцагчдаар авахуулахад өдсөн банк, харилцагч хоёрын харилцан үйлчлэлцэх бүхэл бүтэн тогтолцоо Маркетингийг зөвхөн зах зээлийн бодлогын хэрэгсэл талаас нь авч үзэх талаасаа банк аль эртнээс хэрэглэж ирсэн. Банк эртнээс ямар нэг хэмжээгээр бүтээгдэхүүнийг боловсруулж / зээлийн хэмжээ, хугацаа, зээл олгох төлүүлэх нөхцлийг тодорхойлж /, үнэ / хүүгийн норм, шимтгэл, хураамж / тогтоож, борлуулалтыг / банкны салбар байгуулах замаар /, / шууд биечлэн гар дээрээс / хийх талаар арга хэмжээ авч ирсэн. Гэхдээ энэ бүх арга хэмжээг юуны өмнө банк ашиг авах зорилготойгоор авч байсан ба харилцагчдын хэрэгцээ “ сүүдэрт” үлдэж байсан байна. Санхүү банкны байгууллагуудын харилцагчийн хэрэгцээг хангах гэсэн чиглэл /маркетингийн философи хэрэглэх үзэгдэл / сүүлийн үед ажиглагдаж байна. 50-аад оны сүүлч хүртэл банкны зах нь үйлдвэрлэгчийн зах зээл байсан.Төрийн зохицуулалт энд багагүй үүрэг гүйцэтгэсэн. 60-70 оны үеэс нийт хүн амын амжиргааны түвшний дээшлэлт, өрсөлдөөний хурцадмал байдал нь Барууны өндөр хөгжилтэй орнуудад худалдагчийн захыг худалдан авагчийн зах болгон хувирахад түлхсэн. Үүний үр дагавраар банк нь өөрийн “үзэл бодлыг “ маркетингийн философийн байр сууринд оруулж тэд зөвхөн бараа, үйлчилгээ санал болгоод зогсохгүй, харилцагчдын хэрэгцээг хангах ёстой юм байна гэдгийг ухамсарласан. Банкны зах зээл үйлдвэрлэгчийн зах зээлээс харилцагчдийн зах зээл болон хувирснаар банкны үзэл суртал, удирдлагын зохион байгуулалтыг өөрчлөх шаардлага бий болгож ингэснээр маркетингийн удирдлага бий болсон байна. Банкны зах дээр гарч байгаа өөрчлөлтүүд тухайлбал үйлдвэрлэгчдийн улам бүр нарийн төвөгтэй болж байгаа янз бүрийн хэрэгцээ ,их хэмжэний хөрөнгө оруулалтын шаардлага нь удирдлагын өөрийн туршлага, мэдрэмж дээр үндэслэсэн шийдвэр гаргах боломжгүй болгож, аливаа шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, төлөвлөлтөнд суурилан гаргах шаардлагатай болсон. Энэ нь банкны байгууллагуудад бүтцийн гүн гүнзгий өөрчлөлтүүд гарах эхлэлийг тавьсан. Ийм маягаар банкны үйл ажиллагаанд маркетингийг нэвтрүүлэх нь зөвхөн зах зээлийн хэрэгсэлүүдийг идэвхжүүлсэнээр /реклам нэмэгдүүлэх / хязгаарлагдахгүй банкируудын сэтгэлгээний хэв загвар,банкны бүтцийг өөрчлөхөд хүргэж байна. Энэ процессын гол хөдөлгөгч хөшүүрэг нь банкны өрсөлдөөн хурцдаж байгаа явдал юм. Банкны хүрээн дэх маркетингийн онцлог Бусад үйлдвэр, аж ахуйн газрууд ч бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, үнэ тогтоож, борлуулах арга хэмжээнүүдийг авч байдаг учир банкны маркетингийг бусад маркетингаас ялгагдах онцлог байна уу? Банкны маркетинг бусад салбарын маркетингаас ялгагдах онцлог байна уу? Хэрэв байвал ямар онцлог байна. вэ? Банкны маркетингийн онцлог нь банкны бүтээгдэхүүний онцлогтой холбоотой. Банкны бараа нь үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл банк үйлчилгээний байгууллага учраас үйлчилгээний маркетингийн онцлогийг өөртөө агуулдаг. Үйлчилгээ нь эдийн засгийн номонд тодорхойлсоноор нэг тал нөгөө талд санал болгож байгаа ямар нэг арга хамжээ эсвэл ашигт байдал. Санал тавиулж байгаа тал нь үйлчлүүлснээрээ ямар нэг зүйлийг “бодит зүйл биш учраас” эзэмшиж чаддаггүй. Банкны маркетинг нь дараах онцлог шинж чанартай.Өөрөөр хэлбэл банкны үйлчилгээ нь дараах шинжүүдтэй. Банкны үйлчилгээ нь хийсвэр байдаг. Хийсвэр гэдэг нь: 2 талтай 1. Бодит биш 2. Мэдрэхэд нарийн төвөгтэй Энэ 2 шинж 2лаа банкны үйлчилгээнд байдаг учир банкны үйлчилгээ нь: 1. Бусад үйлчилгээтэй адил банкны үйлчилгээ нь хийсвэр. Банкны үйлчилгээ нь харж хүртэж хүний мэдрэхүйн эрхтнүүдээр мэдрэгддэггүй. Үүний шалтгаан нь үйлчилгээ нь материаллаг биштэй холбоотой. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчид үйлчилгээний харагддаг элементэд –банкны тоног төхөөрөмж, ажилтнуудын гадаад төрх байдал, банкны бэлэгдэл тэмдэг зэрэг банкны үйлчилгээний чанар, шинжийн талаар шууд биш мэдээлэл өгдөг бүх зүйлд илүү анхаарал тавьдаг. 2. Банкны үйлчилгээний өөр нэг онцлог нь түүнийг мэдрэхэд нарийн төвөгтэйд байна. Үйлчилгээний бусад төрлөөс ялгагдах банкны үйлчилгээний хэрэглэгчээс тодорхой хэмжээний соёл боловсрол шаарддаг. Харилцагчид үйлчилгээг мэдрэхэд хөнгөвчлөхийн тулд банк үйлчилгээг ойлгуулах ямар нэг бодит юм уу эсвэл энгийн зүйлтэй холбон сэтгэл зүйн холбоо /Бидэнд байгаа таны мөнгө сайн гарт байна. Манай банкинд байгаа таны мөнгө бороотой өдөр таны шүхэр болно. Манай банк хад чулуутай адил бат бөх гэх мэтээр / тогтоохыг эрмэлздэг. Мөн үүний тулд банк, харилцагч хоёрын харилцаанд анхаарлыг нь хандуулах, банкны дүр төрхийг “сайн хөрш” , “зөвлөгч “ болгон хувиргахад ихээхэн анхааран үйлчилгээг бодит, биет зүйл болгон хувиргах арга хэмжээнүүдийг банкны зүгээс авч байдаг. Банкны үйл ажиллагааны үр дүн нь хэрэглэгчийг татах сайн арга болдог. Хийсвэр учраас банкны үйлчилгээг их нарийн, төвөгтэй гэж тодорхойлдог. Үйлчилж байгаа талаас нь үйлчилгээг салгаж болдоггүй. Ер нь үйлчилгээ нь үйлчлэгчээс саланги оршдоггүй. Бодит бараа нь үйлдвэрлэгчээсээ хамааралгүйгээр оршиж болдог бол банкны үйлчилгээ боломжгүй.Банкны үйлчилгээний эх үүсвэр нь эсвэл хүмүүс эсвэл машин байна. Банкны уламжлалт үйлчилгээ нь тодорхой мэргэжилтэй ажилтнаар хийгддэг. Сүүлийн үед техник технологийн хөгжлийн хирээр банкны үйлчилгээний эх үүсвэр нь машин болон хувирч байна. Гэхдээ банкны олон төрлийн үйлчилгээг /ганцаарчилсан, өвөрмөц, өндөр мэргэжил шаардсан үйлчилгээ/ мэргэжлийн хүмүүс хийх нь хэвээр хадгалагдсаар байна. Машин нь банкны бөөний үйлчилгээг л хамарч байгаа юм. Машин, электрон технологийн үйлчилгээнд эзлэх хувийн жин нэмэгдсээр байна. Банкны ганцаарчилсан үйлчилгээний нэг онцлог нь үйлдвэрлэлийг хэрэглээнээс салгах боломжгүйд оршино. Ганцаарчилсан үйлчилгээг авахын тулд харилцагч, үйлчлэгч хоёр шууд холбогддог. Үйлчилгээний чанар нь тогтвортой биш, байнга ижил байдаггүй. Банкуудын санал болгож байгаа үйлчилгээний багц нь ижил , нэг төрлийн боловч яг ижил байдаггүй. Банкин дээр үйлчилж буй ажилтных харилцааны техник, дадлагын өөр өөр түвшин, мөн нэг ажилтны ажилдаа хандаж байгаа байдлаас хамаараад нэг төрлийн үйлчилгээний чанар өөр өөр байдаг. Тэрчлэн нэг ажилтны үзүүлж байгаа үйлчилгээний түвшин тухайн үеийн нөхцөл байдал, сэтгэлийн хөөрөл, эрүүл мэндийн байдал зэргээс хамаараад янз бүр байдаг. Үйлчилгээнд янз бүрийн машин нэвтрэх болсноор энэ шинж чанар /үйлчилгээний түвшин өөр өөр байх/ улам бүр багассаар байна. Автомат машинууд өдрийн аль цаг байна ? хэрэглэгчийн зан араншин, гадаад төрх ямар байна вэ? гэдгээс үл хамааран харилцагчдад ижил үйлчилгээ үзүүлдэг. Машинаар үзүүлж байгаа үйлчилгээний түвшин нь банк ямар технологи хэрэглэж байна гэдгээс хамаараад өөр байж болно. Банкны үйлчилгээ хадгалагддаггүй .Банкны үйлчилгээг урьдчилан бэлдэж болдоггүй. Энэ шинж нь бараа үйлчилгээний эрэлтийг анхааралдаа авах үед их чухал.Банкны бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь эрэлт тогтмол биш, байнга өөрчлөгдөж байдаг. Банкны бараа үйлчилгээний эрэлт цаг хугацааны хувьд өөр өөр байна. Энэ нь өдрийн цаг , долоо хоног, улиралд өөр өөр байдаг. Тиймээс эрэлтээ тогтвортой болгохын тулд банкны ажиллах цагийн хуваарь, хүн хүлээн авах цагийн хуваарь гэх мэт хуваарилалтуудыг хийж байдаг. Банкны үйлчилгээ гэрээний шинж чанартай хийгддэг. Ихэнх үйлчилгээ гэрээний үндсэн дээр хийгддэг. Учир нь банк тодорхой хууль, эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулдаг. Ийм учраас банкны маркетингт гэрээний агуулгыг харилцагчиддаа таниулах, ойлгуулах ажлыг хийх ёстой. Тодорхой хугацааны турш үргэлжилдэг. Банкны ямар ч үйл ажиллагаа хугацаатай хийгддэг. Банкны үйлчилгээ ихэнхдээ давтагддаг. Энэ хугацааны турш үйлчүүлэгч,банк хоёр хамтран ажилладаг. Харилцагч хадгаламж хийх, зээл авах, сейфээр үйлчлүүлэх гэх мэт тохиолдолд тодорхой хугацааны турш банктай холбоотой байдаг. Банкны үйлчилгээ хугацаатай, мөнгөтэй холбоотой байдаг учир банк, харилцагч хоёрын хоорондох харилцаанд итгэлцлийн шинж чанар онцгой байр эзэлдэг. Хэрэгцээний хоёрдогч ханамж. Банкны үйлчилгээгээр хангагдаж байгаа санхүүгийн хэрэгцээ нь үйлдвэрлэлийн болон хувийн хэрэгцээнээс гаралтай байдаг. Энэ юу гэсэнүг вэ? Банкны үйлчилгээгээр хангагддаг үйлдвэрлэлийн болон хувийн хэрэгцээ олон төрөлтэй байна. Үйлдвэрлэлийн хэрэгцээний хувьд банкнаас зээл авч үйлдвэрлэлийг өргөтгөх, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах, хувь хүний хэрэгцээний хувьд банкинд нээсэн хадгаламж, итгэлцлийн үйл ажиллагаанаас орлого олох, мөнгө болон үнэт зүйлсийнхээ аюулгүй байдлыг банкны сейф ашиглан хангах, нэр хүндтэй банкаар үйлчлүүлэх, алтан мөнгөн карт эзэмших замаар нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлох гэх мэт хувийн хэрэгцээг хангадаг. Дээр дурьдсан хэрэгцээнүүд нь шууд банкны үйлчилгээгээр хангагдахгүй.Харин анхдагч хэрэгцээнээс урган гарсан санхүүгийн хэрэгцээг хангана. Иймээс банкны үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээг шууд хангадаг материаллаг баялагийг татах үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь санхүү-банкны байгууллагуудын мөнгөний төлөө өөрийнхөө бүтээгдэхүүнийг зах дээр байршуулах зорилгыг нарийн төвөгтэй болгодог ба энэ нь маркетингийн нэмэгдэл хүч чармайлтыг шаарддаг. Банкны үйлчилгээ нь хоёр талын итгэлцлийн үндсэн дээр явагддаг. Банкны бараа нь мөнгө гэдэг онцгой бараатай холбоотой. Банкны бүхий л үйл ажиллагаа мөнгөтэй холбоотой хийгддэг. Мөнгөнд хүмүүс их анхааралтай ханддаг. Иймээс банкны үйл ажиллагаа харилцагчийн итгэлээс хамаардаг ба энэ итгэлийг бататгахад чиглэсэн хүч чармайлт гаргахыг шаарддаг. Ийм маягаар банкны бүтээгдэхүүний онцлог нь нэг талаас энэ бараа нь үйлчилгээний хүрээнд багтдагтай, нөгөө талаас мөнгө гэдэг онцгой бараа байдагтай холбоотой. Энэ онцлог банкны маркетингийн онцлогийг бий болгож байдаг. Банкны маркетингийн онцлог Банкны үйлчилгээ хийсвэр, хадгалагддаггүй, хэрэгцээний хоёрдахь ханамж өгдөг учир банкны маркетинг нь үйлчилгээг тодорхой /бодитой/ болгоход чиглэж ажиллах ёстой. Үүнээс гадна банкны маркетингийн анхаарах нэг зүйл бол үйлчилгээг эх үүсвэрээс нь салгаж болдоггүй учир банкны гадаад үзэмжийг их анхаарах хэрэгтэй. Банкны үйлчилгээ хийсвэр, гэрээний шинж чанартай байдаг учир бусад үйлчилгээтэй харьцуулахад банкны үйлчилгээний чанар нь үйлчлүүлэгчээс хангалттай өндөр хэмжээний эдийн засгийн мэдлэг шаардана. Энэ нь харилцагчиддаа үйлчилгээнийхээ агуулгыг тайлбарлах шаардлагыг бий болгодог учир банкны маркетингийн нэг чиглэл нь гэгээрүүлэх чиглэлтэй байх ёстой. Банкны үйл ажиллагаа нь мөнгөтэй холбоотой, тодорхой цаг хугацааны турш үргэлжилдэг учир итгэлцлээс ихээхэн хамаарна. Иймээс банкны маркетинг нь банкны эргэн тойронд итгэлцлийн уур амьсгал бүрдүүлэхэд чиглэх ёстой. Жишээ нь: хүн итгэсэн учраас мөнгөө банкинд хадгалуулна,аж ахуйн нэгжүүд данс нээнэ. Тэд тэр болгон мөнгөө хянаад байх боломжгүй. Үйлчилгээний чанар харилцан адилгүй байдаг учир банкны ажилчдыг чанартай ажиллуулахын тулд тодорхой хэмжээний урамшуулалын механизм хэрэгтэйгээс гадна үйлчилгээг автоматжуулах тал дээр банкны маркетинг ажиллах ёстой. Банкны зах зээл судлалын бүрэлдэхүүн хэсгүүд Маркетингийн миксийг амжилттай хэрэглэхийн урьдчилсан нөхцөл нь банкны зах зээлийн маркетингийн судалгаа юм. Маркетингийн мэдээллийн хэлбэрүүд Банкны удирдлага өрсөлдөөний стратегийг боловсруулахын тулд олон төрлийн маш их мэдээлэл дээр ажиллах ёстой Мэдээллийг дотор нь 2 ангилдаг. 1. Анхдагч мэдээлэл. Энэ нь тодорхой зорилгоор цуглуулсан мэдээлэл юм. Анхдагч мэдээлэл нь ач холбогдлын хувьд их чухал байдаг боловч олж авахад төвөгтэй, өндөр үнэтэй байдаг 2. Хоёрдогч мэдээлэл. Энэ нь урьд өмнө ямар нэг зорилгоор цуглуулсан мэдээлэл юм. Хоёрдогч мэдээлэл нь олж авахад хялбар,хямд байдаг боловч ач холбогдлоороо тухайн товлосон зорилгод чухал биш мөн бүрэн байдгаараа сул талтай. Маркетингийн мэдээллийн эх үүсвэр. Маркетингийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь статистикийн тоо баримт, харилцагчдын тухай олон нийтийн мэдээллийн өгөгдөл, өрсөлдөгчийн тухай мэдээлэл, санхүүгийн тайлан баримтууд, сонин, интернетийн мэдээлэл байж болно. Мэдээлэл цуглуулах арга: Ялангуяа анхдагч мэдээлэл дээр тусгай байгууллагуудад захиалга өгч цуглуулж болно эсвэл өөрөө алба байгуулж цуглуулж болно. Үүнтэй холбоотой өндөр үнэтэй гэсэн ойлголт гарсан. Энэ арга хэмжээг тэр бүр хэрэглэдэггүй, зайлшгүй тохиолдолд л хэрэглэдэг. Зах зээлийн шинжилгээ Зах зээл судлал гэдэг нь: зах зээлийн зураг авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн үед зах зээлийн барааны нэр төрөл, хэмжээ, үнийн тухай мэдээлэлтэй болохыг хэлнэ. Зах зээлийн шинжилгээний объект. М.Портерийн үзэж байгаагаар өрсөлдөөний стратегийг сонгон авахын тулд хоёр чиглэлээр урьдчилсан шинжилгээ хийх хэрэгтэй.  Өрсөлдөөний эрчмийг тодорхойлдог тухайн салбарын үр ашигт ажиллагаа, /өгөөж/ цаашдын хөгжлийн боломж юм. Бүх салбар өрсөлдөөний таван хүчин зүйлийн нөлөөнөөс хамааран ашигт ажиллагааны түвшин нь адилгүй байдаг.  Салбар дотроо тухайн үйлдвэрийн газрын эзэлж байгаа өрсөлдөөний байр суурь юм. Бүр салбаруудад түүний дундаж үзүүлэлтээс дээгүүр үзүүлэлттэй үйлдвэрийн газар байдаг. Эдгээр хүрээнд судалгаа хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. 1. Хоёр хүрээг хамтад нь судлах. Дээрх 2 үзүүлэлт –салбарын ашигт ажиллагаа, эзэлж байр суурь нь тус тусдаа өрсөлдөөний стратегийг тодорхойлоход хангалтгүй байдаг. Ашигт ажиллагаа өндөр салбарт ажиллаж байгаа үйлдвэрийн газар тааруухан байр суурь эзэлж байвал их хэмжээний ашигтай ажиллаж чадахгүй . Эсрэгээрээ салбартаа дээгүүр байр эзэлдэг үйлдвэрийн газар байлаа гэж бодоход тухайн салбарын ашиг олох боломж муу, хөгжлийн ирээдүйн төлөв сул бол ашигтай ажиллаж чадахгүй. Ийм салбарт ажиллаж байгаа үйлдвэр салбарынхаа зах зээлд их хэмжээний байр суурь эзлэх бодлого баримтлах юм бол хүндрэлд , төвөгтэй байдалд орж байдаг.Гэтэл үр ашигтай салбарт зах дээр багахан хэмжээний байр суурь эзэлж байсан ч хангалттай ашиг авах боломжтой байдаг. 2. Дээрх 2 хүрээг динамикаар судлах хэрэгтэй. Цаг хугацааны туршид байдал өөрчлөгдөж байдаг. Заримынх нь үзүүлэлт суларч, заримынх нь чангарч байдаг. Өрсөлдөөний явцад тааламжтай байр суурийг олж авахаас гадна барьж байх нь чухал 3. дээрх 2 салбарт тухайн үйлдвэрийн газар өөрийн үйл ажиллагаагаараа нөлөө үзүүлж байдаг эсэх. Ийм маягаар өрсөлдөөний стратеги нь тухайн орчныг зөвхөн мэдрэх биш түүнийг өөртөө ашигтай болгон хувиргахад чиглэгдэх ёстой. М.Портерийн 2 хүчин зүйлийг хянаж болдог гэдгийг харуулж өгсөн. Гэхдээ салбарын ашигт байдлыг хянах нь харьцангуй юм. М.Портерийн концепцийн сул тал нь салбарын гадна талд байгаа хүчин зүйлсийг харгалзан үздэггүй.Мөн нилээд их хэмжээний нөлөө үзүүлдэг засгийн газар болон байгалийн хүчин зүйлсийг тооцоолдоггүй. Өрсөлдөөний таван хүчин зүйлс Салбарын шинжилгээний М.Портерийн боловсруулсан концепцийн өрсөлдөөний таван хүчин зүйлс: 1. Одоо байгаа өрсөлдөгчийн хоорондох өрсөлдөөн 2. Худалдан авагчийн нөлөө буюу худалдаа хийх чадвар 3. Бэлтгэн нийлүүлэгчийн нөлөө буюу худалдаа хийх чадвар 4. Шинэ өрсөлдөгчийн зүгээс үзүүлэх аюул занал 5. Орлох бараа үйлдвэрлэгчийн зүгээс учруулах аюул занал Эдгээр 5-н хүчин зүйлсийн аль нь ч салбараас хамаарах ба салбарын ашигт ажиллагаанд нөлөө үзүүлдэг. Учир нь өрсөлдөөний эдгээр таван хүчин зүйлс нь үйлдвэрийн газрын үнэ, зардал, энэ салбарт амжилттай өрсөлдөх зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөө үзүүлдэг. Нэг. Одоо байгаа өрсөлдөгчдийн хоорондох өрсөлдөөний шинжилгээ Салбарын ашигт ажиллагаанд энэ хүчин зүйлс хэрхэн нөлөөлөх вэ? Хэрэв энэ өрсөлдөөн хүчтэй байвал / нийлүүлэлт их болох замаар, эсвэл “үнийн дайн” явуулах замаар / үнийг бууруулж, салбарын ашигт ажиллагааг бууруулдаг. Өрсөлдөөний эрчим нь соёлтой өрсөлдөх аргаас хэрцгий арга хүртэл бүх аргыг хэрэглэхэд хүргэдэг. Одоо байгаа өрсөлдөгчдийн хоорондох өрсөлдөөний эрчим болон шинж чанар нь дараах хүчин зүйлсээр тодорхойлогдоно. 1-1. Өрсөлдөгчийн тоо Өрсөлдөгч олон байх тусам өрсөлдөөний эрчим хүчтэй байна. Банкны хүрээн дэх өрсөлдөөний субъектууд / банк, банк бус санхүүгийн байгууллага/ энд хамаарагдана. Банк банктай өрсөлдөхдөө үйл ажиллагааны бүх төрлөөр өрсөлдөх ба харин банк бус санхүүгийн байгууллага банктай хадгаламж,хөрөнгө оруулалт, кассын үйлчилгээ, валют солих, шилжүүлэх үйлчилгээ, тэрчлэн өндөр хөгжилтэй оронд итгэлцлийн болон агентлагын үйлчилгээгээр өрсөлддөг. Үүнд: зөвөлгөө өгөх, мэдээллээр хангах, үнэт зүйлс хадгалах, зөөвөрлөх гэх зэрэг хүрээнд өрсөлддөг. Салбарын ашигт ажиллагааны шинж чанар талаасаа ашигт ажиллагааны шинж чанараараа банктай хэд хэдэн салбар өрсөлдөж байдаг. 1-2. Өрсөлдөгчдийн хүчний харьцаа. Өрсөлдөгчдийн хүч хичнээн тэнцүү байх тусам өрсөлдөөний эрчим төдий чинээ их байна. Өрсөлдөгчдийн хоорондох хүчний харьцаа жигд биш байгаа тохиолдолд өрсөлдөөний хүч сул байна. 1-3. Салбарын өсөлтийн хурдац. Салбарын өсөлтийн хурдац өндөр байх тусам эрэлт нь нийлүүлэлтээсээ байнга их байдаг. Ийм нөхцөл өрсөлдөгчдийн ашиг сонирхолыг хөндөхгүйгээр үйлдвэрийн газрууд ашиг авах боломжтой байдаг. Өсөлтийн хурдац буурах юмуу унах үед өрсөлдөөний хүч нэмэгддэг. 1-4. Санал болгож байгаа бараа, үйлчилгээний ялгаралын түвшин. Ялгарал нь ижил төрлийн бараа үйлчилгээ үйлдвэрлэдэг бусад газруудынхаас ялгагдах шинж чанартай, үйлчилгээний төрөлжилтийг илтгэж байдаг. Ялгарал нь “хуучин” үйлдвэрлэгчид нь өөрийн худалдааны тэмдэгтэй, өмнө нь явуулж байсан рекламныхаа үр дүнд олж авсан өөрийн худалдан авагчтай байдаг гэдгийг илэрхийлдэг. Тухайн салбартаа анхдагч байсан, өөрийн бараа, үйлчилгээний онцлогтой байдаг. Өрсөлдөгчдийн үйлчилгээний ялгарал бага байх тусам өрсөлдөөний хүч их байна. Ялгарал их байх тусам өрсөлдөгчдийг ямар нэг хэмжээгээр “тэгш биш байдлыг” бий болгодог. Өөрөөр хэлбэл өрсөлдөгчдийн хүчийг тэгш биш болгох хүчин зүйл болдог. 1-5. Өөрчлөлт хийхэд шаардлагатай зардлын түвшин. Зорилтот хэрэглэгчдэд зориулан санал болгож байгаа бараа, үйлчилгээний нэр төрлийг өөрчлөхтэй холбоотой гарч байгаа үйлдвэрлэгчээс гаргах зардлыг өөрчлөлт хийх шаардлагатай зардал гэж нэрлэдэг. Энэ зардалд ажилчдыг дахин сургах, бэлтгэх, нэмэгдэл тоног төхөөрөмж худалдан авах, энэ тоног төхөөрөмжийг турших, бүтээгдэхүүний дизайныг өөрчлөх, тэрчлэн хуучин худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчтэйгээ тогтоосон харилцааг таслах үед гарах сэтгэл зүйн зардал хамаарагдана. Өөрчлөлт хийхэд шаардлагатай зардал бага байх тусам өөрийнхөө үйлдвэрлэлийг хурдан өөрчлөх боломжтой болж өрсөлдөөнд ирэх шахалтыг сулруулж аж ахуйн нэгжүүд өрсөлдөөнөөс холддог. Банкны үйлчилгээний нэр төрлийг өөрчлөхийн тулд юуны өмнө боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй болдог. Банкны эргэлтийн масштабыг харгалзан үүнтэй холбоотой гарч байгаа зардлыг бага гэж тооцдог. Бага зардалтай өөрчлөлтөнд банкны шинэ технологи нэвтрүүлэх зардал хамаарагдана. Арилжааны банкинд шинэ программ нэвтрүүлэхэд гарч байгаа зардал үйлдвэрийн газар шинэ технологийн шугам нэвтрүүлэхтэй харьцуулахад хямд тусдаг. Банкны үйл ажиллагаанд автоматжилт хөгжихийн хирээр энэ төрлийн зардал өсдөг. Зах дээр шинэ үйлчилгээ оруулахтай холбоотой гарч байгаа зардал бүх банкуудад ижил байдаг. Ийм маягаар өөрчлөлт хийхэд шаардагдах зардлын түвшин банкинд өндөр байдаггүй. Гэхдээ өндөр үнэтэй телекоммуникац болон өргөн хэрэглээний автоматжуулалтын хэрэгсэл / пластик карт, түүнийг унших машин/ хөрөнгө их шаарддагддаг үйлчилгээ / үнэт зүйлс хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх/ нь зардал ихтэй байдаг ба эдгээр зардал нэмэгдэх хандлагатай байдаг. 1-6.Үйлдвэрлэгчийн мэдээлэл авах боломжийн түвшин. Мэдээлэл авах боломж их байх тусам өрсөлдөгчдийн хоорондох өрсөлдөөн хүчтэй байдаг. Барууны орнуудын туршлагаас харахад зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд мэдээллийн бааз болох дэд бүтцийг бий болгох нь цаг хугацааны асуудал юм. 1-7. Салбарын ач холбогдол. Аль нэг салбарт өрсөлдөгчид стратегийн ач холбогдол их өгч байвал тухайн салбарын доторх өрсөлдөөн хүчтэй байдаг. Аль нэг салбарын ач холбогдол нь янз бүрийн үйлчилгээний амьдралын мөчлөгийг дагаад тэнцвэржиж байдаг. Арилжааны банк олон салбарт үйлдвэрт хамаарагддаг. Банк нь эдийн засгийн хамгийн их ач холбогдолтой салбарын нэг байдаг учир өрсөлдөөн хүчтэй байдаг салбар юм. 1-8. Салбараас гарах саад. Зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж түүнээс гарахад учирдаг саад бэрхшээлийг салбараас гарах саад гэж нэрлэдэг. Салбараас гарах шалтгаан нь зөвхөн эдийн засгийн биш нийгэм эдийн засгийн заримдаа сэтгэл хөдлөлийн шинж чанартай байдаг. Салбараас гарах саад их байх тусам түүн доторх өрсөлдөөн хүчтэй байдаг. Банк олон салбарт үйл ажиллагаа явуулдаг учир банкны салбараас гарахад учирдаг саадын талаар ярих нь онц ач холбогдолгүй. Аж үйлдвэрийн салбараас гарахад учирдаг саад бэрхшээлүүдэд дараах зүйлс хамаарагдана. Үүнд: үйлдвэрлэлийг устгах, өөрчлөхөд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах, имиджээ алдах, менежерүүдийн буруу үйл ажиллагаа, засгийн газрын хязгаарлалт, үйлдвэрчний эвлэлийн хориг, бэлтгэн нийлүүлэгч, харилцагч, диллерийн эсэргүүцэл. Банкны салбарт дээр дурьдсан хүчин зүйлсийг харахад салбараас гарах саад бага байна. хэрэв байвал эдийн засгийн саад байж болох бөгөөд байгаа нь менежерийн хувийн сонирхол, харилцагчдын эсэргүүцэл / тийм ч их чухал биш байна. Салбараас гаргахгүй байх хамгийн мэдэгдэхүйц саад нь засгийн газрын байгууллага байж болох талтай. Олон оронд том банкууд засгийн газрын нэг төрлийн “түншлэлийн” холбоонд байдаг ба тэд хүндэрсэн үед санхүүгийн дэмжлэг үзүүлж байдаг. Амьдралаасхарахад банкны өөрчлөн байгуулалт / банк нэгдэх, залгигдах, зарагдах/ байдаг ч банкны үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр зогсдоггүй. Энэ хүчин зүйл банкыг салбараасаа гарахад саад болдог нилээд хүчтэй хүчин зүйл гэж тооцогддог. Хоёр.Банкны үйлчилгээнд худалдан авагчдийн үзүүлэх нөлөө Өрсөлдөөний хоёрдох хүч бол худалдан авагчийн нөлөө өөрөөр хэлбэл худалдан авагчийн үнийн мэдрэмж буюу худалдаа хийх чадвар юм. Худалдан авагч нь үнийг бууруулах, чанартай бараа хэрэглэх гэсэн эрмэлзлэлээрээ өрсөлдөгчдийг өөр хооронд нь мөргөлдүүлдэг ба ингэснээрээ худалдан авагч нь ямар нэг хэмжээгээр үйлдвэрлэгчтэй өрсөлдөж байдаг. Энэ бүгд нь салбарын ашигт ажиллагаа болон давуу шинж чанарт илэрлээ олж байдаг. ямар хүчин зүйлс худалдан авагчдын үзүүлэх нөлөөг тодорхойлдог вэ? 2-1. Эрэлт ба нийлүүлэлтийн хэмжээний харьцаа 2-2. Орлох бараа байгаа эсэх 2-3. Тухайн салбарын бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх худалдан авагчийн боломж 2-4. Босоо интеграцийн замаар худалдан авагч салбарт нэвтрэх чадвар 2-5. Хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн өөрчлөн байгуулалт хийхэд шаардагдах зардлын харьцаа 2-6. Хэрэглэгчийн төсөв дэх үнийн эзлэх хувийн жин 2-7. Хэрэглэгчийн бараа үйлчилгээний чанар салбарын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарал 2-8. Хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн төвлөрлийн харьцааны түвшин 2-9. Санал болгож байгаа үйлчилгээний ялгаралын байдал 2-10. Хэрэглэгчийн мэдээлэгдсэн түвшин 2-1. Эрэлт бба нийлүүлэлтийн хэмжээний харьцаа Хомсдлын үед худалдан авагчын нөлөө бага байдаг. харин хэт их үйлдвэрлэлийн үед түүний нөлөө хангалттай их байна. эрэлт ба нийлүүлэлтийн хэмжээг тодорхойлоход статистикийн нарийн тооцоо байхгүйгээс тогтооход хэцүү Харин хяналтын үнэлгээ хийж болно. Дээрх хэмжээ орон нутаг бүрт өөр өөр байж болно. 2-2.Орлох бараа байгаа эсэх. Орлох бараа их байх тусам худалдан авагчдийн сонголт хийх боломж их байдаг ба тийм хэмжээгээр худалдан авагчийн нөлөө их байна. 2-3. Тухайн салбарын бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх худалдан авагчийн боломж. Ийм боломж их байх тусам худалдан авагчийн нөлөө их байна. Хүмүүс мөнгөө гэртээ юмуу? Ажлын газрынхаа сейфенд хадгалж болно. Энд хүү авчрахгүй, мөн аюултай. Иймээс банкны үйлчилгээнээс татгалзах боломж бага гэж үздэг. Зээлийн хувьд ч гэсэн аваад үзэхэд мөн байдал ийм байна. Тэрчлэн аж ахуйн нэгжүүдийн хоорондох төлбөр тооцоог банк оролцохгүйгээр хийх нь боломжгүй гэж үздэг. Тэр тусмаа бэлэн бус төлбөр тооцоо нэвтрэх тусам энэ бүр тодорхой болно. Ийм учраас банкны хоорондох өрсөлдөөн сул байдаг. 2-4. Босоо интеграцийн замаар худалдан авагч салбарт нэвтрэн орох чадвар. Хэрэв банкны үйлчилгээг хэрэглэдэг үйлчлүүлэгчид нь өөрөө өөрсдийгөө банкны үйлчилгээгээр хангах чадвартай болчихвол тэд их нөлөөтэй байх болно.Чадвар бага байх тусам нөлөө бага байх болно. Байдлаас харахад банкны үйлчилгээ авдаг хувь хүн банкны салбарт нэвтрэн орох боломж бараг байдаггүй. Харин үйлдвэрийн хувьд банкны үйлчилгээг эхлээд шууд биш замаар эрхлэж болдог боловч бүхэлд нь хамарч банкыг орлож чаддаггүй. 2-5. Хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид өөрчлөн байгуулалт хийхэд шаардагдах зардлын харьцаа. Хэрэглэгчийн өөрчлөн байгуулалтын зардал гэдэг нь бэлтгэн нийлүүлэгчээ солихтой холбоотой гарч байгаа зардал байдаг. Бэлтгэн нийлүүлэгчтэйгээ тогтоосон харьцаагаа таслах нь тухайн бэлтгэн нийлүүлэгчээс илүүгээр өөртнь хүчтэй нөлөөлж чадах бэлтгэн нийлүүлэгч /банк / байна гэсэн үг. Энэ тохиолдолд хэрэглэгчийн нөлөө их байна. Хэрэглэгчид банкаа солих нь шинэ банкаас олох ашгаас хамаардаг. Үүнээс гадна орчин үед харилцагч нь олон банкаар зэрэг үйлчлүүлэх боломж байдагтай. Холбоотой энэ нь ердийн үзэгдэл юм. 2-6. Хэрэглэгчийн төсөв дэх үнийн эзлэх хувийн жин. Хэрэглэгчийн төсөвт тухайн бараанд оногдох зардын эзлэх хувийн жин их байх тусам үнэд илүү мэдрэмжтэй байх ба тэр хэмжээгээр түүний нөлөө их байна. Эсрэгээрээ хэрэв тухайн бараанд хэрэглэгч төсвийнхөө бага хэсгийг зарцуулж байвал хэрэглэгч үнэ өөрчлөгдөж байгаа нөхцөлд дадсан зуршлаа өөрчлөх хэрэгцээ байдаггүй. Банкны зах дээр энэ хүчин зүйл нь чухал байр суурь эзэлдэг. Учир нь банкны ихэнх үйлчилгээ эсвэл их ховор,эсвэл хямдхан байдаг Үүнээс гадна заримдаа үйлчилгээний үнэ бараг харагддаггүй. 2-7. Хэрэглэгчийн бараа ба үйлчилгээний чанар салбарын бүтээгдэхүүнээс хамааарах хамаарал. Хэрэглэгчийн бараа ба үйлчилгээний чанар салбарын бүтээгдэхүүнээс их хамаарч байгаа үед салбарын үйлдвэрүүдтэй /Тухайн тохиолдолд санхүүгийн байгууллагуудтай / тэгш бус байдалд байна. энэ тохиолдолд зах зээл онц нөлөөлж чадахгүй. Банкны үйлчилгээ нь бусад салбарын бүтээгдэхүүний гол бүрэлдэхүүн нь болдоггүй. Банкны чанартай үйлчилгээ чухал байр суурь эзэлдэг салбарууд байдаг. Ихэнх тохиолдолд банкны үйлчилгээнээс үйлдвэрийн газруудын үр дүн хамааралгүй байдаг. 2-8.Хэрэглэгч ба үйлдвэрлэгчийн төвлөрлийн харьцааны түвшин. Хэрэв хэрэглэгч их хэмжээний хөрөнгөтэй эсвэл өөр бусад үйлдвэрийн газартай нэгдсэн, үйлдвэрлэгч нь багахан хөрөнгөтэй, дампуурсан бол хэрэглэгчийн нөлөө их, эсвэл эсрэгээрээ байна. энэ хүчин зүйлийг өмнөх хүчин зүйлтэй адил банк бүрийн түвшинд буюу банкны системийн түвшинд авч үзэх хэрэгтэй. Банк нь харилцагчидтай харьцуулвал хангалттай их хэмжээний хөрөнгөтэй байдаг. Иймээс хэрэглэгчийн төвлөрөл банкныхаас бага байдаг. Харин банк бус санхүүгийн байгууллагын хувьд эсрэгээрээ харилцагчдын төвлөрөл тэднийхээс их байдаг. Эдийн засаг тогтворжихын хирээр харилцагчид буюу хэрэглэгчдийн төвлөрөл нэмэгддэг. 2-9.Санал болгож байгаа үйлчилгээний ялгаралын түвшин. Үйлчилгээний ялгарал бага байх тусам хэрэглэгчдийн сонголт хийх давуу шинж чанарыг бий болгоход саад учруулдаг. Ингэснээрээ ялгаатай үйлчилгээ үзүүлдэг үйлдвэрлэгчийг монопольт байр сууринд тавьдаг. Энэ нь хэрэглэгчийн нөлөөг нэмэгдүүлдэг. 2-10. Хэрэглэгчийн мэдээлэгдсэн түвшин. Өрсөлдөгчийн үйлчилгээний талаарх мэдээллийг хичнээн сайн авна төдий чинээ үйлчилгээний үнэ, чанарт мэдрэмжтэй хандаж байдаг. Хэрэв мэдээлэл бага өгөгдөж байвал хүн ам мэдээлэл сайн авч чадахгүй өрсөлдөөн сул Банкны зах зээлийн сегмент Банкны үйлчлүүлэгчийн нөлөөг судалж байх үед банкны зах зээлийн сегмент маш чухал үүргийг гүйцэтгэнэ. Банкны захыг сегментлэх нь банкны үйлчилгээг хүртэх ерөнхий үйлчлүүлэгчид, банкны борлуулалтын хүч чармайлтыг нэмэгдүүлэх онцгой зорилтот бүлэг харилцагчид багтаж байгаа онцгой сегментийг тодотгоход чухал ач холбогдолтой. Сегмент гэдэг нь ижил шинж чанараар нь хувааж болох зах зээлийн / бүс нутгийн, хэрэглэгчдийн бүлэг, бараа үйлчилгээний бүлэг / нэг хэсэг юм. Зах зээлийг сегментлэх үндэс нь янз бүрийн шинж чанартай байж болно. Жишээ нь:  Эрх зүйн  Эдийн засгийн
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)