Арилжааны банкны гадаад валют

1. Дотоодын болон олон улсын худалдаа наймааг дэмжих - Улс орны эдийн засаг олон улсын шинж чанартай болж буй одоо үед гадаад валют болон гадаад санхүүжилтийн хэрэгцээ ихээр нэмэгдэж байна. Гадаад валютын зах зээл нь гадаад валютын хэрэгцээг хангах механизмыг бий болгож байгаа бөгөөд янз бүрийн валютаар хийгдэх төлбөрийн чадварыг ханган дотоод ба гадаад худалдааг явуулах үндсэн нөхцлийг бүрдүүлдэг.

2. Худалдааны бус үүрэг - Арилжаанд оролцогчид буюу дилерүүд нь зах зээлүүдийн хооронд байгаа үнэ, ханшны маш бага зөрүүг олж ашиг олох буюу арбитражийн гүйлгээ хийх ба зах зээлийн янз бүрийн эрсдлээс хамгаалахын тулд позицийг даатгах буюу хеджинг хийдэг.

Гадаад валютын зах зээлд оролцогчид нь:

- Гадаад валютын дилерүүд

- Төв банк

- Арилжааны банкууд

- Санхүүгийн байгууллагууд

- Корпорациуд

- Хувь хүмүүс байдаг боловч эдгээрийн

дотроос арилжааны банкууд нэлээд томоохон үүргийг гүйцэтгэдэг.

Арилжааны банкуудын валютын зах зээлд оролцох гол зорилго нь харилцагчдад нэг валютыг бусад валютуудад хөрвүүлэх боломж олгоход оршдог юм.

Энэ зорилгыг биелүүлэхэд дараах зүйлсийг үндэслэнэ.

- Харилцагчдын хэрэгцээг хангах

- Банкны үйл ажиллагаанд нөөцийг хангах

- Өөрийн данс дах урт болон богино хугацааны валютын эрсдлийг удирдан зохицуулах

Арилжааны банкны орлогын үндсэн гурван эх үүсвэр нь:

- Хүүгийн орлого

- Шимтгэл хураамж буюу хүүгийн бус орлого

- Дилерийн үйл ажиллагаанаас бий болох ашиг болно.

Энд дилерийн ашиг нь банк өөрийн хөрөнгөөр юм уу эсвэл харилцагчийн нэрийн өмнөөс гадаад валютын, мөнгөний, үнэт цаасны, уламжлагдсан зах зээл дээр хийх арилжаа, гүйлгээнээс бий болох ашиг юм. Жишээ нь гэхэд Голомт банкны 1999 оны цэвэр ашгийн 17%-ийг валютын арилжаа буюу дилерийн үйл ажиллагаанаас олсон ашиг эзэлсэн байна.

Өөрийн хөрөнгөөр арилжаа хийх- Банкинд нэмэлт орлого оруулахын тулд мөнгө, санхүүгийн алба нь өөрийн нэрийн өмнөөс мөнгөний болон гадаад валютын зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцдог юм. Судалгаанаас үзэхэд нийт банк хоорондын арилжааны 80- аас 90 хувийг банкны өөрийн хөрөнгөөр хийх арилжаа эзэлдэг байна.

Харилцагчийн нэрийн өмнөөс арилжаанд оролцох- Мөнгө, санхүүгийн хэлтэс нь банкны харилцагч, үйлчлүүлэгчдийг төлөөлөн мөнгөний ба валютын зах зээлийн арилжаанд оролцдог ба энэ тохиолдолд хүүгийн хувь нь банк хоорондын захынхаас арай өндөр байдаг.

Банкууд гадаад валютын зах зээлд оролцохын тулд мэдээлэл, харилцааны техник технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бөгөөд мөн өндөр мэргэжил, дадлага туршлагатай боловсон хүчин ажиллуулах ба эрсдлийг зөв үнэлдэг болон хяналтын зохистой системийг бүрдүүлэх ёстой билээ. Дилерийн үйл ажиллагаа эрхлэх нь зардал өндөртэй байдаг.

Одоо энэ сэдвийн үндсэн асуудал болох санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийг банкууд хэрхэн ашиглаж болох талаар онолын үндэслэлийг авч үзье.

Уламжлагдсан зах зээлийн хэрэгсэл мэтийн санхүүгийн нилээд ээдрээтэй шинэ шинэ бүтээгдхүүнүүд банкны үйл ажиллагааны эрсдлийг бууруулах боломж ийг бүрдүүлдэг.

Валютын зах зээлд хэрэглэгддэг санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд нь Олон улсын банк хоорондын зах дээр төгс утгаараа хэрэгжиж байна.

Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд гэж юу вэ?

Ямар нэгэн санхүүгийн бүтээгдэхүүнээс уламжлагдан бий болсон тодорхой үнэ цэнэ бүхий гэрээнүүдийг санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд гэж нэрлэдэг. Зөвхөн санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд байхаас гадна алт, гурил, нефть зэрэг биет таваар төдийгүй хувьцааны индекс, зээлийн хүүгийн индекс зэрэг биет бус активуудын уламжлагдсан хэрэгслүүд хүртэл байдаг.

Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийн өсөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлүүд:

Инфляцын бууралт - Хөгжингүй зах зээлтэй орнуудын хувьд 1980-аад онд инфляцын хэмжээ тогтвортой буурч ирсэн бөгөөд түүний хамт зээлийн хүүгийн төвшин мөн багассан билээ .

Тухайлбал, Их Британид инфляцын төвшин сүүлийн дөрвөн жил 3.9-өөс 1.2 хувийн хооронд хэлбэлзэж одоогийн хэмжээ нь жилийн 2.1 хувьтай байгаа. Энэхүү байдал нь өөр бусад хүчин зүйлүүдээс хамаарах санхүүгийн активуудад хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх болсон.

Валютын хязгаарлалтууд арилж байгаа байдал - Гадаадад хөрөнгө оруулалт хийгдэхэд гардаг байсан энэ хязгаарлалтууд үгүй болж байгаагаас зах зээлүүдийн хооронд хөрөнгө капиталын чөлөөт урсгал бий болж байгаа боловч энэ байдал нь нэмэлт эрсдлийг бий болгож байна.

Эрсдэлтэй капиталын өсөлт - Хүмүүсийн гар дээрх капиталын хэмжээ ихээр нэмэгдсэн нь илүү өндөр өгөөжтэй эрсдэл ихтэй хөрөнгө оруулалтуудын хэмжээг ихэсгэсэн бөгөөд иймээс ч олон төрлийн санхүүгийн хэрэгслүүд урган гарч байгаа билээ.

Нийтийн зах зээлийн хандлага - Хөрөнгө оруулалтын зах зээл нь одоо үед олон улсын, дэлхий нийтийн шинж чанартай болсон учраас хөрөнгийн менежерүүд нь илүү өндөр өгөөжийн төвшинтэй зах зээлд оруулалт хийх боломжтой болсон.

Уламжлалт санхүүгийн зуучлал багасаж байгаа хандлага - Зах зээлийн зохицуулалт, хязгаарлалтууд улам багассанаар зээлдэгч нарт капиталын зах зээл дээр гарах боломж огцом өссөн нь санхүүгийн зах зээлийн эрсдэл өндөртэй хэрэгслүүдийн төрөл хэмжээг ихэсгэсэн бөгөөд үүнтэй холбогдон эрсдэлийг бууруулах үүднээс санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд нэмэгдэн бий болж байна.

Банкны капиталын хүрэлцээтэй байдлын шаардлага - Банкууд капиталын харьцангуй бага төвшинг шаардах бизнесийн төрлийг хайх нь нэмэгдсэн. Санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүд нь эрсдлийн менежментийн системийн шаардлагыг илүү хангасан байдаг учраас банкны капиталын бага төвшинг шаарддаг юм.

Үнийн хэлбэлзэл - Дэлхийн гол гол зах зээлүүдийн хоорондох харилцан хамаарал ба капиталын урсгалын хэмжээ, хурд улам нэмэгдэж байгаа өнөө үед гадны ямар нэг өөрчлөлт нь үнэ ханшны хэлбэлзлийг нэмэгдүүлэх нөхцлийг бий болгож байгаа билээ. Энэ байдал нь санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдээр зохицуулж болох ашгийн боломж ба алдагдал аль алиныг нь бүрдүүлж байна.

Капиталын өгөөж - Банкууд ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд актив, пассивийн багцын оновчтой удирдлагыг улам хүчтэй хийх шаардлага гарч ирж байгаа бөгөөд энэ процессийг санхүүгийн уламжлагдсан хэрэгслүүдийг илүү ашиглах явдал олгож байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Мэдээллийг шуурхай түгээнэ

Мэдээллээр мэдлэг олгоно

Манай блогын нийт хандалт

Сүүлд нээгдсэн хуудаснууд

Таньд олдож буй бас нэгэн боломж